Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

Aдмин / Хууль

УИХ-ын гурван байнгын хороо, нэг түр хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороод болон түр хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

1.Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

2.Нийгмийн бодлогын байнгын хороо 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/.

3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

-Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын мэдээлэл сонсох;

-Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;

-Ажлын багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:49

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:49

Зочин [66.181.161.92] 2021-04-27 02:13:10

ЁС ЗҮЙН ХОРООГОО ХУРАЛДУУЛЖ ХҮЧИРХИЙЛЭГЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД , ХОРЧИДООСОО САЛЖ НААД НАМ НЭРТЭЙ ОРОМЖОО ЦЭВЭРЛЭ ҮГҮЙ БОЛ УИХ-АА НАМАА ТАТАН БУУЛГА ТАР.

Зочин [64.119.21.217] 2021-04-27 02:07:26

Bil geits______klintonii san_______-iin luivar________COVID-19 gedeg __togloomiin zolios boloh oo bolyo oo______!!!!!!!!!!

Зочин [64.119.21.217] 2021-04-27 01:43:12

HUL HORIOgoo ZOGSoooooooo!!!!!!!!!!!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.