Нийтийн албанд томилогдох 313 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 225 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 207 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 313 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 88 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:53

Зочин [59.153.87.42] 2021-04-27 10:04:25

Public Administration гэдэг нь 10 гаруй утгатай, нэг утга нь төрийн захиргаа, төрийн удирдлага, гэтэл махчилан орчуулаад "Нийтийн захиргаа", нийтийн албан гэсэн гаж нэр томъёо монголд оруулж ирээд байх юмаа, ирээдүй үеийг төөрөгдүүлэх маш хортой үр дагавартай шүү.

зочин [103.212.119.208] 2021-04-27 09:14:54

энэ намын дэглэм дарангуйллыг устга,энэ хуулийг хүчингүй болго,таз гэгчийг тараа.ард түмэн улсын ажил алба,төрийн ажил албандаа орохдоо өөрийн хүсэл сонирхолоо дагаж мэргэжил боловсролоороо орох,хүний эрх эрх чөлөөг хүндэтгэж ажил хөдөлмөрлөх эрхийн чөлөөтэй ээж өг.энэ бас нэг намын дарангуйлал,дэглэм шүү дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.