Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралдлаа

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайдын “Коронавируст “Ковид-19” халдвартай иргэн хэвтэн эмчлүүлэх тухай” А/196 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн 29 байгууллагын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч нар оролцсон цахим хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа. Халдварын үед ор дэлгэн ажиллуулж буй эмнэлгүүдийн удирдлагууд өнөөгийн нөхцөл байдал, ачаалал, орны хүлээгдэл, өвчтөний биеийн байдалд хийх үнэлгээ, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэлэлцэв.

Хурлын дараа “Ковид-19” халдварыг эмчлэх үндсэн эмнэлэг, маш хүнд өвчтөнийг хүлээн авах төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, хөнгөн өвчтөнийг хүлээн авах эмнэлэг зэрэг нийт дөрвөн ангилалд хуваагдан тус тус хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Ингэснээр орны хүлээгдлийг бууруулах, хүнд өвчтөнийг цаг алдалгүй, аюулгүй тээвэрлэх, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, хөнгөн өвчтөнийг эмчилж буй сэргээн засах эмнэлгийн эмч нарын ур чадварыг сайжруулах, зөвлөгөө өгөх эмчийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнчлэн хүнд болон маш хүнд өвчтөний тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор үүсэх санхүүжилтийн зохицуулалт, халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилтны цалин, урамшууллыг зохицуулах тулгамдсан асуудлыг ЭМЯ-нд уламжлах нь зүйтэй гэх санал гаргасныг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:36

Зочин [192.82.68.152] 2021-04-28 01:28:43

zuv l duu

Соном [202.179.24.156] 2021-04-28 00:27:21

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ АЛДАА БОЛ УЛС ТӨРЧИД ГАМШГИЙН ҮЕИЙН АРГА ХЭМЖЭЭГ УДИРДАЖ БАЙГАА БАЙДАЛ. НЭГ Ч ПРАКТИК САЛБАРЫН ХҮМҮҮСЭЭС САНАЛ АВДАГГҮЙ. ЦААСААР ТӨЛӨВЛӨЖ ЦААС ШАГАЙЖ ӨРӨӨНДӨӨ СУУДАГ, ЦААС ХООРОНДОО ШИДЭЛДЭГ ХҮМҮҮС БРДИТ АМЬДРАЛЫГ ЯАЖ МЭДЭХЭВ ДЭЭ. ХАМГИЙН СҮҮЛИЙН ТОД ЖИШЭЭ НЬ QR CODE. ДӨНГӨЖ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭНГҮҮТ МАШ ОЛОН АСУУДАЛ ҮҮССЭН. ТЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УРЬДЧИЛЖ ХАРАХ ИХ ЭНГИЙН Л ЗҮЙЛ БАЙСАН. ТИЙМХЭН ЗҮЙЛИЙГ ХАРЖ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС ЯАЖ УДИРДАХ НЬ ТОВ ТОДОРХОЙ. АСУУДАЛ ГАРВАЛ БИЕ БИЕ РҮҮГЭЭ ЧИХНЭ. АЖИЛ ХИЙХ ГЭЖ ШОУДАНА. ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ.

ТӨРИЙН ИХ САРАН ИЖИЙ [64.119.20.146] 2021-04-27 16:56:28

БҮТЭН ЖИЛИЙН ДАРАА ТАХАЛ ДЭЛГЭРЧ БАЙХАД: -ТОВЧООГООР ӨВЧТӨН НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ ТОДОРХОЙ БУСААС ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ БАЙДАГ -ЖААХАН ОХИН САХИУР ТУСЛАМЖ Ч АВЧ ЧАДАХГҮЙ ҮРЭГДЭЖ БАЙДАГ -ДӨНГӨЖ ТӨРСӨН ЭХИЙГ ЭМНЭЛЭГ ХООРОНД ШИЛЖҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙДАГ -ХҮН ХҮЧНИЙ ТООЦООЛОЛ НЬ ХИЙГДЭЭГҮЙ БАЙДАГ -САЙН ДУРЫНХАН БОЛОН ДАЙЧЛАГДАХ ХҮМҮҮСИЙН БҮРТГЭЛ НЬ ХИЙГДЭЭГҮЙ БАЙДАГ -ШИНЖИЛГЭЭ АВАХ ХАРИУГ НЬ ӨГӨХ АРГА АРГАЧЛАЛАА Ч БОЛОВСРУУЛААГҮЙ БАЙДАГ

Иргэн [202.9.46.74] 2021-04-27 10:51:38

Ийм хурал хийдэггүй байсан юмуу хн. Байнга хийж санал солилцож байх хэрэгтэй дан ганц хуулиар гэж болохгүй ээ. Дэлхий айж байна. Туршлага хэрэгтэй

Зочин [64.119.21.217] 2021-04-27 10:51:01

uvduod edgesen hunii tsusnii plasma/iildes-eer uvchtei ghun ee emchilj baigaa yu__________????????


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.