QR код, ажлын үнэмлэхээ үзүүлэн, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно

Aдмин / Хууль

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд иргэдээс нийт 2064 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.46 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.17 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 69 иргэн хандсанаас 29 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 40 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 1883 буюу 91.2 хувийг үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна.

Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий код /QR/ байна. Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.

Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:10

Зочин [66.181.169.162] 2021-04-29 02:19:17

Өмнөх мэдээлэлийг үндэслээд QR код олгосон гэнэ. Гэтэл ажлаасаа гарсан хүнд QR код олгогдсон чөлөөтэй зорчиж бна

Засгийн газар анхаараасай [64.119.19.253] 2021-04-28 10:59:59

Машинтай хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай байгууллагын хүмүүст QR код нэмж өгч болохгүй, автобусандаа суугаад явдаг юм байгаа биз гэж УОК-ын дарга, шадар сайд Амарсайхан хатуу үүрэг өгсөн гэнэ. Хатуу хөл хориог "хав хатуу" болгосон гэж хүмүүс шоглож байгаа боловч QR код олгож байгаа хүмүүс доогуур нь үнэхээр завхруулж байна. Ажлын шаардлагаар QR код авсан жолооч нар өдөр бүр бараг 100-аараа архи ууж зугаацаж яваад замын цагдаад баригдсан гэхээр ямаржуухан хүмүүс төрд ажиллаж байгаагийн тод илрэл мөн. Засгийн газар үнэхээр ажиллаж чадахгүй байна, сайд нар маш жул байна, ажлаа хийж мэдэхгүй байна.

Зочин [192.82.81.252] 2021-04-28 06:34:33

Мэдээний урсгал нэвтрүүлэгийн гадуур сурвалжилаг хийхдээ амдралаас хол юм асууж байна жишээ н жижиг дэлгүүр мухалгаар орж өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт и баримт өгдөггүй татвараас нуугдсан орлогын талаар тодорхой мэдээлл аваач нэг сард ямар үнэтэй байсан өнөөдөр ямар үнэтэй болсоныг бодит байдлаа сурвалжилмаар байна. Энэ сэтгүүлчид худалдан авалт хийдэггүй байхаа. Ярилцалагд ирж байгаа зочид өөрсдхөө ажил амдирал ,үйл ажилгааныхаа талаар дандаа худлаа ярж байна үнэнийг асууж бай зарим сэтгүүлч хэлбэрдээд туушираад байна

Зочин [64.119.21.217] 2021-04-28 06:16:36

HUL HORIOgoo ZOGSoo!!!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.