ЭРХ БАРИГЧДЫН ХУЙВАЛДААН: ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН МӨХӨЛ

Aдмин / Улстөр

Өрнөж буй Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурал, мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн холбогдолтой хууль, эрх зүйн асуудлуудаар Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач доктор, профессор Л.Мөнх-Эрдэнийн байр суурийг танилцуулж байна.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх ёсгүй, маргаан үүсгэх боломжгүй байсан. Яриад байгаа дөрөвдүгээр шаардлага гэгч зүйл нь Үндсэн хуульд байхгүй. Үндсэн хуульд байхгүй үг, үсэг, утга санаагаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж болохгүй юм.

Онолын хувьд маргаан үүсгэх хоёрхон боломж бий. Нэг дэх нь, УИХ залилан мэхлэлт, хууран мэхлэлт хийсэн. УИХ нэгдүгээрт, Үндсэн хуулийг, хоёрдугаарт Монгол улсын Ерөнхийлөгчийн институцыг, Монголын ард түмнийг хууран мэхэлсэн гэдэг үндэслэлээр. Хоёр дахь үндэслэл нь тухайн үед 6 жилийн хугацаагаар, зөвхөн 1 удаа сонгоно гэсэн заалтыг оруулж байхдаа УИХ юу хийж байгаагаа ухаараагүй, юу хийж байгаагаа мэдэхгүй. Өөрөө хэлбэл сэтгэцийн эмгэгтэй, эрх зүйн чадамжгүй байсан гэсэн тохиолдолд л маргаан үүсгэх боломжтой. Ийм л хоёр нөхцлөөр маргаан үүсгэх боломжтой байсан. Мэдээж энэ хоёр нөхцлөөр маргаан үүсгэвэл эхнийх нь УИХ бол залилан/хууран мэхлэх байгууллага, Үндсэн хууль залилан/хууран мэхлэлт, хуульчид эрх зүйчид залилан/хууран мэхлэгчид гэсэн үндэслэл дэвшүүлж байна гэсэн үг.

Ер нь сая маргаан үүсгэсэн үндэслэл нь ч үндсэндээ тийм байсан. Тэдний хэргэлсэн нэр томьёо нь хууль тогтоогч эс үйлдэл гаргасан гэдэг нэр томьёо. O.Мөнхсайхан нар хууль тогтоогч “эс үйлдэл гаргасан” гэсэн үндэслэлээр цэцэд хандсан. Гэтэл УИХ нь уг асуудлыг хөндсөн боловч, огт хөндөөгүй гэж мэдэгдсэн. Ийм үндэслэлээр маргаан үүсгэх нь онолын хувьд боломжтой. Гэхдээ нэгэнт Үндсэн хуульд дөрөв дэх шаардлага нь байхгүй учир маргаан үүсгэх боломжгүй. Нэгэнт УИХ санаатай эс үйлдэл хийсэн учир Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт бүгдээрээ хүчин төгөлдөр бус болно. Яагаад гэвэл хууль бус, хууран мэхлэлт учраас. Ер нь хулгай, худалыг үгүйсгэж хууль орших, хуулийг үгүйсгэж хулгай, худал орших. Ер нь УИХ наадам, цагаан сар дөхүүлээд хууль баталдаг болчихсон. Үүнийг ард түмэн анзаарсан байх. Монголд хууль тогтоогчид хууран мэхлэх замаар хууль гаргадаг болчихсон гэсэн үг. Хууран мэхлэх замаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн учир энэ нь Үндсэн хуульт байгуулалд халдсан үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Гэхдээ юуны түрүүнд маргааныг үндэслээд байгаа, мөн ҮХЦ шийдвэрээ үндэслэж гаргаад байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах тэрхүү дөрөвдүгээр шаардлага гэдэг зүйлийг хаанаас гаргаж ирэв гэдэг асуудлыг тодруулах хэрэгтэй. Зарим хүмүүс шаардлага (Доржханд нар) зарим нь болзол (О.Мөнхсайхан) гэдэг нэр томъёо хэрэглэсэн байна. Энэ нь Англи хэлэнд байдаг eligibility эсвэл qualification гэдэг нэр томьёо юм. Харин маргаан үүсгэгчид, СЕХ болон ҮХЦ нэр дэвшигчид тавих шаардлага гэж үзсэн “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох” гэдэг нь Ерөнхийлөгчийн институтийн сонгуульт буюу бүрэн эрхийн хугацаа (term of office) юм. Үүний шаардлага болгон гуйвуулан тавьсан хэрэг юм. Т.Доржханд нар ч, Мөнхсайхан ч, СЕХ с тэр уг заалтыг шаардлага гэж тайлбарласан. Харин УИХ хариу тайлбартаа уг зүйлийг шаардлага гээгүй. УИХ-ын баталсан Үндсэн хуульд ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч 3 шаардлага л бий. Тэр гурван шаардлага нь “50 нас хүрсэн байх”, “Монгол улсын уугуул иргэн байх”, “сүүлийн таван жилд Монгол улсын нутаг дэвсгэрт байнга оршин суусан байх” гэсэн ийм 3 шаардлага юм.

Энэ “дөрөвдүгээр шаардлага” гэж тайлбарлаад байгаа зүйл нь “шаардлага” огт биш. 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох гэдэг нь Ерөнхийлөгчийн институцийн сонгуульт бүрэн эрхийн хугацаа. Нэр дэвшигч нэг хэрэг. Ерөнхийлөгчийн институц, түүний сонгуульт бүрэн эрхийн хугацаа өөр хэрэг. Хоёр өөр зүйл. Ерөнхийлөгчийн институцийн сонгуульт бүрэн эрхийн хугацааг нэр дэвшигчид тавих шаардлага болгон хольж хутгаж тайлбарласан/төөрөлдүүлсэн хэрэг. Өмнөх Үндсэн хуульд хоёр тусдаа зүйлээр эдгээр зохицуулагдаж байсан. Саяын нэмэлт өөрчлөлтөөр нэг зүйл болгосон. Энэ хоёр өөр, тусдаа асуудал юм. Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэдэг нь сонгогдсон Ерөнхийлөгчид л хамаарах зүйл. Нөгөөдөх нь нэр дэвшигчид хамаарах асуудал. Энэ хоёр өөр зүйлийг санаатай холиод сонгогдсон Ерөнхийлөгчийн институцийн бүрэн эрхийн хугацааны хязгаарыг нэр дэвшигч рүү хэрэглэсэн. Ийм л асуудал байгаа юм. Сонгуулийн Ерөнхий хороо ч ийм мэдэгдэл хийсэн. Үндсэн хуулийн цэц ч уг мэдэгдэлийг үндэслэж дүгнэлтээ гаргасан.

Мөн ҮХЦ дүгнэлтээ гаргахдаа “хууль буцаж үйлчлэхгүй” гэдэг зарчим Үндсэн хуулийн асуудалд үйлчлэхгүй гэсэн. Үндсэн хуулийн цэц “зургаан жил” гэдгийг нь хаяад “зөвхөн нэг удаа” гэдгийг нь авч үзэж уг “зөвхөн нэг удаа” гэдгийг буцааж үйлчлэхээр болгохын тулд хууль буцаан үйлчлэх ёсгүй гэдэг зарчим Үндсэн хуулийн асуудалд хамаагүй, үйлчлэхгүй гэж тайлбарласан. Энэ тайлбарт логикийн алдаа гарч байгаа. Үүнийг би эргээд ярих болно.

Асуудлыг нийтэд ойлгомжтой болгох үүднээс оролцогч тал бүрийн хийсэн үйлдэл, тэдгээр үйлдлийн үр дагавар юу вэ гэдгийг тодруулаад, эцэст нъ энэ бүхэн ер нь юу байсан бэ гэдгийг тодруулья. Оролцогч тал тус бүрээр ярья.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын тухайд, хоёрдугаарт нь Мөнхсайхан гэх мэтээр. Доржханд, Мөнхсайхан нар маргаан үүсгэгчид. Тиймээс тэднээс эхлэх нъ зөв.

T. Доржхандын тухайд:

Т.Доржханд бол УИХ-ын гишүүн. Монгол Улсын Үндсэн хууль ёсоор УИХ-ын гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандаж маргаан үүсгэх эрх байхгүй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр үүсгэнэ” гэж байгаа. Энд УИХ-ын гишүүн гэж үг байхгүй. Т.Доржхандын хувьд 12-р сарын 24-нд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд эсрэг саналтай байсан. Эсрэг санал гаргах нь түүний эрхийн асуудал. Өөрийнхөө саналыг хамгаалж, асуудлыг тавьсан. Асуудлыг олонхийн зүгээс харин хүлээж аваагүй, хуулиа олонхиороо баталсан. Өөрөөр хэлбэл УИХ олонхоороо асуудлыг шийдсэн. Доржхандын санал няцаагдсан.

УИХ-ын гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан ардчилсан зарчмаар УИХ-ын шийдвэр гаргах зарчим, ирц бүрдүүлэх зарчмын хүрээнд олонхийн шийдвэрийг дагах ёстой. УИХ өөрөө олонхийн саналаар шийдвэр гаргадаг, хууль баталдаг байгууллага. Ингээд 12-р сарын 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсан. Харин Т.Доржханд 2021 оны нэгдүгээр сарын 18-нд ҮХЦ-д хандсан. Энэ нь Т.Доржханд өргөсөн тангаргаасаа няцаж, УИХ-ын эсрэг бослого гаргасан хэрэг. УИХ-ын гадна байгаа байгууллагад хандаад, тэр байгууллагатай нийлээд УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг булааж авсан гэсэн үг.

Мөн Үндсэн хуулийн үзэл санаанд байгаа эрх мэдлүүдийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хуваах, тус тусад нь хуваарилах, салгах зарчмыг устгасан. УИХ тусдаа байгууллага, хууль тогтоогч. Хууль тогтоохын тулд шийдвэр гаргах дүрэм журам нь ардчиллын үндсэн дүрэм болох олонхын саналаар шийдвэр гаргах явдал. УИХ-ын гишүүн нь УИХ-ын шийдвэрийг ҮХЦ-д өгч байгаа нь уг дүрмийн эсрэг, ардчилсан зарчмын эсрэг, УИХ-ын эсрэг бослого гаргаж байгаа хэрэг. Уг шийдвэр гаргах дүрэм журмыг эвдэн устгаж байгаа хэрэг.

Энэ нь Т.Доржханд өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Үндсэндээ УИХ-ын гишүүнээсээ эргүүлэн татагдах үндэслэл нь бүрдсэн гэсэн үг. Нөгөө талаас УИХ нь Доржхандын уг үйлдлийг зөвшөөрсөн төдийгүй, ҮХЦ ийн шийдвэрийг хүлээн авснаараа мөн өөрийгөө татан буулгасан хэрэг болсон. Эдгээр үйлдлүүдийн үр дагавар нь энэ. Тиймээс Ардчилсан намын буюу цөөнхийн гишүүд үүнээс хойш УИХ-ын баталсан хууль болгоныг ҮХЦ-д өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Доржхандын болон УИХ-ын үйлдэлүүд нь УИХ-ын шийдвэр гаргах, хууль тогтооход баримталдаг үндсэн дүрмийг халчихсан хэрэг. Нэгэнт УИХ-ын шийдвэр гаргах дүрэм (олонхийн санал) халагдсан тул УИХ шийдвэр гаргах чадваргүй, хууль тогтоох чадваргүй болсон. УИХ-ыг шийдвэр гаргах, хууль тогтоох эрх мэдлийг Доржханд ҮХЦ-д өгч, ҮХЦ маргаан үүсгэснээрээ уг эрх мэдлийг УИХ-аас булаан авсан. Өөрөөр хэлбэл Доржханд, ҮХЦ хоёр хамтран УИХ-ыг эвдэн устгасан гэсэн үг. Харин УИХ Доржхандын үйлдэл, ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээн авснаараа өөрийгөө татан буулгаж, Доржханд ба ҮХЦ-ийн эвдэн сүйтгэснийг зөвтгөж зөвшөөрөн ёсчилсон гэсэн үг. Т.Доржхандын үйлдэл, ҮХЦ шийдвэр, УИХ хүлээж авсны үр дагавар нь энэ. УИХ гэдэг байгууллага байхгүй болсон, эвдэн нураагдсан, татан буугдсан. Т.Доржханд УИХ-ыг эвдэх нураах үйл ажиллагааг эхлүүлж, ҮХЦ түүнийг гүйцэтгэж, УИХ нь ёсчилсон.

О. Мөнхсайханы тухайд:

Миний мэдэж буйгаар О.Мөнхсайхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн. Мөн Мөнхсайханыг дэмжиж ярилцлага өгсөн А.Бямбажаргал ч мөн тэр ажлын хэсэгт байсан. Тэд бол мэргэжлийн эрх зүйчид. Хууль гэгч зүйл хууль болоход зайлшгүй тавигдах шаардлагатай онолын, ёс зүйн, эрхийн зүйн зарчмууд бий. Нэн эртнээс хэрэглэгдэж ирсэн. Америкийн эрх зүйн философич Лон Фуллер нарийвчлан тодорхойлсон эрх зүйн найман зарчим байдаг. Хууль нийтийн өмнө ил тод нээлттэй хэлэлцэгдэх, нийтлэг байх, тодорхой байх, ойлгомжтой байх, хууль буцаан үйлчлэхгүй байх гэхчлэн...

Эдгээр зарчмуудыг О. Мөнхсайхан нар мэдэж байгаа нь маргаан үүсгэхдээ тэд уг зарчмуудын заримыг хэрэглэснээс тод харагдаж байгаа. Ер нь тэд маргаан үүсгэхдээ Үндсэн хуулийн үг, үсэг, заалт бус харин эдгээр зарчмуудыг, ялангуяа хууль тодорхой байх зарчим гэдэг зарчмыг хэрэглэж маргаан үүсгэсэн. Тодорхой зохицуулах ёстой байсан харилцааг хууль тогтоогч эс үйлдэл гарган зохицуулаагүй орхиж тодорхойгүй үлдээсэн гэж байгаа нь уг зарчмыг хэрэглэж байгаа хэрэг. Хууль тогтоогч эс үйлдэл гарган зохицуулах ёстой байсан харилцааг зохицуулаагүй гэдэг нь үндсэндээ УИХ хуульд тавигдах шаардлагыг санаатай эсвэл санаандгүйгээр зөрчсөн гэсэн хэрэг. Энэ мэдээж эрх зүйчид, эрх зүйн онолчдын хувьд танин мэдэхүйн буюу онолын төвшиндүүсгэж болох маргаан мөн. Харин Үндсэн хуульд уг шаардлага нь байхгүй учир ҮХЦ маргаан үүсгэх ёсгүй.

Тэдний өөрсдийнх нь мэдэгдэж байгаа үндэслэлээр 2019 оны зургаадугаар сарын 6-нд 62-ын буюу МАН-ын олонхийн бүлэг төслөө боловсруулж өгөхдөө 2 удаа сонгогдсон байсан Ц.Элбэгдорж, Н.Багабанди нар нэр дэвшихгүй байхаар, нэг удаа сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Н.Энхбаяр, Очирбат нарыг дахин дэвших боломжтой байхаар шийдэж, хуулийг 2025 онд хэрэгжиж эхлэхээр оруулсан байгаа юм. Тодорхой байсан гэсэн үг.

Энэ нь ойлгомжтой зохицуулалт. Хэрвээ О.Мөнхсайхан нарын одоо зүтгэж байгаа шигээр зөвхөн нэг удаа гэдэг заалт нь шаардлага байгаад, бүгдэд, түүний дотор одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихэд нь хамаарах байсан бол уг заалтад Ерөнхийлөгч ч хориг тавих нь ойлгомжтой байсан. Учир нь энэ нь Доржханд нарын ярьж байгаа өмнө Ерөнхийлөгч байсан хүмүүст 10-12 жил ерөнхийлөгч байх давуу эрхийг олгож байна гэсэн шиг хоёр удаа сонгогдог дүрэм дэглэмээр нэр дэвшсэн, сонгогдсон Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж нарт давуу эрх олгоод, харин Баттулгын нэр дэвших ч, сонгогдох ч эрхийг ялгаварлан гадуурхаж хассан шударга бус хэрэг болох. Тиймээс ийм шударга бус, илэрхий ялгаварлан гадуурхалт гаргахгүйн тулд (мөн Ерөнхийлөгчийн хоригоос зайлсхийхийн тулд) 2025 он гэж шийдэж.

Тиймээс 6 жилээр зөвхөн нэг удаа гэдэг заалтын үр дагавар хэлэлцэгдэж, түүнийг хамгийн түрүүнд одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хасаж ялгаварлан гадуурхахгүй байхаар шийдсэн гэсэн хэрэг. Тиймээс хуулийн төсөл хуульд тавигдах хууль нийтлэг байх ёстой гэдэг зарчмын дагуу байсан гэсэн үг. Эцэст нь хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 5 дугаар сарын 25-наас мөрдөх болоход одоо тэдний тайлбарлаж буйгаар “зөвхөн нэг удаа” гэдэг заалт нэр дэвшигчид тавигдах шалгуур болж өмнө нь ерөнхийлөгч байсан П. Очирбат, Н.Энхбаяр, ялангуяа одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгад үйлчлэх байсан бол уг асуудал УИХ дээр ил тод, нээлттэй хэлэлцэгдэж санал хурааж шийдэгдэх ёстой байсан бөгөөд О.Мөнхсайхан, А.Бямбажаргал нар ажлын хэсгийн гишүүнии хувьд ч, эрх зүйчдийн хувьд ч уг асуудлыг ил тод хэлэлцэж, санал хурааж шийдэхийг төдийгүй, холбогдох заалтыг хоёрдмол утгагүйгээр томьёолох, эсвэл томьёолохыг хангаж, шаардаж ажиллах ёстой байсан. Энэ тэдний ажлын хэсгийн гишүүний ч, мэргэжлийн эрх зүйчийн хувьд ч хүлээх үүрэг.

Ер нь аливаа хууль хэлэлцэх гэгч түүний утга учрыг хэлэлцэх гэсэн үг. Тиймээс ч парламент гэгч байгууллага утга учрыг хэлэлцэж, тогтоох гэж оршдог. Тиймээс УИХ хуулийн утга учрыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэж хуулийн зүйл бүрийн утга учрыг нь ард түмэнд ойлгуулах ёстой, үүрэгтэй. Хууль хүн бүрийн эрх төдийгүй, хүн бүрт зөв байх төдийгүй, тодорхой, ойлгомжтой байх ёстой юм. Ялангуяа эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүст хоёрдмол утгагүй ойлгогдох ёстой. Тиймээс О. Мөнхсайхан нарын гаргаж байгаа тайбар ёсоор бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны сүүлээр батлагдах үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх бүх Ерөнхийлөгчид, Монголын ард түмэн, Монголын парламент бүгдээрээ “Өмнө нь Ерөнхийлөгч байсан бүх хүн нэр дэвшихгүй юм байна. Х.Баттулга дахин нэр дэвшихгүй. Энэ дөрвөн жилээр төгсгөл болгож байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм байна” гэдгийг тов тодорхой ойлгосон байх ёстой байв. Тэр тусмаа Х.Баттулга хамгийн түрүүнд мэдэж байх ёстой байсан. Энэ бол хуулийг хууль болгодог нэг үндсэн зарчим.

Энэ үүргийг УИХ биелүүлэх ёстой төдийгүй, ажлын хэсэгт орсон О.Мөнхсайхан, А.Бямбажаргал нар эрх зүйчийн хувьд, мэргэжлийн ёс суртахууны хувьд заавал хэлж, хэрэгжүүлэх ёстой байв. Энэ хүмүүс эдгээр зарчмуудыг мэдэхгүй биш, мэдэж байгаа. Гэтэл эдгээр хүмүүс мэргэжлийн мэдлэг, чадвараа ашиглан уг зүйлийг санаатайгаар олон нийтийн өмнө ил тод хэлэлцүүлэлгүй, тодорхойгүй үлдээх замаар УИХ-ыг залилан/хууран мэхлэлт зохион байгуулахад нь тусалж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн. Мөн одоо өөрсдөө Ерөнхийлөгчийн сонгуульт бүрэн эрхийн хугацааг нэр дэвшигчид тавих шаардлага болгон мушгийн гуйвуулах замаар уг асуудлаар маргаан үүсгээд явж байгаа учир уг хууран мэхлэлтийг зохион байгуулалцаж байгаа хүмүүс болж хувирч байгаа юм. Улмаар хуулийн зарчмуудыг өөрсдийн сонирхолд нийцүүлэн түүвэрлэх, тайлбарлах замаар нийгмийг, олон нийтийг төөрөлдүүлж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны тухайд:

Сонгуулийн Ерөнхий Хороо хоёрдугаар сарын 20-доор, мөн дараа нь гуравдугаар сарын 2-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгчээ. Үүнд нийтлэг 3 шаардлага тавьсан. Тусгай шаардлага нь сэтгэцийн хувьд эрүүл, татварын өргүй гэх мэт шаардлагууд байна гэсэн мөртлөө Монгол улсын Үндсэн хуульд заасан шаардлагад (Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ба түүнийг дахин сонгогдох эсэх тухай асуудал, өөрөөр хэлбэл “term” гэж нэрлэдэг зүйл) нэр дэвшигчийн тухай асуудал биш байтал нэр дэвшигчийн асуудал болгон авч үзсэн байгаа юм. Улмаар “нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шаардлагад нийцэж буй эсэх асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд болон сонгуулийг зохион байгуулахад хүндрэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна” гэсэн СЕХ мэдээлэл өгсөн. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ерөнхий болон тусгай шаардлагууд бүгд байгаа, хүндрэл үүсэх ямар ч нөхцөл байгаагүй. Үндсэндээ СЕХ эрх мэдлээ урвуулан, хэтрүүлэн хэрэглэж хуульд өөрийн дураар тайлбар хийсэн. СЕХ-ны уг үйлдлийг нэг бол ҮХЦ-ийг төөрөлдүүлсэн үйлдэл, эсвэл ҮХЦ-ийг одоо гаргаад байгаа дүгнэлтээ гаргахад нь шаардагдах үндэслэлийг гаргаж өгсөн гэж үзэж болно.

УИХ-ын тухайд:

УИХ хариу тайлбар ирүүлсэн. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдүүлэхдээ: “2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба одоогийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүсийн сонгох ба сонгогдох, нэр дэвших ба дэвшихгүй эрхийн тухай асуудал хөндөгдөөгүй” гэсэн. Тэрээр цааш нь ”2020 оны 12 дугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлах үед ч мөн энэ асуудал хөндөгдөөгүй” гэжээ. Энэ бол худал мэдүүлэг. УИХ ҮХЦ-д худал мэдүүлэг өгсөн. ҮХЦ-ийг, Монголын ард түмнийг, Монгол улсыг төөрөлдүүлсэн алхам. Хулгай, худлыг үгүйсгэж хууль цааз гэгчийг тогтоох ёстой хууль тогтоогч нь худал мэдүүлэг өгсөн нь энэ.

Учир нь Ерөнхийлөгчийн албаны сонгуульт хугацааг өөрчлөх нь одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүсийн эрхийн асуудлыг зайлшгүй хөндөх бөгөөд хөндөгдсөн учир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэн батлахад ч уг асуудал хөндөгдөж, хэлэлцэгдсэн. Чухам уг асуудал хөндөгдсөн учраас л 62-ын бүлэг өөрсдөө асуудлыг 2025 оноос хэрэгжихээр оруулж ирсэн. Мөн үг асуудал хөндөгдсөн учир мөн л 2021 он гэж шийдсэн. Мэдээж “зөвхөн нэг удаа” гэдэг заалт тэр үед одоо Доржханд, Мөнхсайхан нарын тайлбарлаж буй утгаар байсан бол хууль Х.Баттулгыг ялгаварлан гадуурхсан хэрэг болох байсан. Мэдээж шударга бусын дээр Ерөнхийлөгч хориг тавих нь ойлгомжтой зүйл. Энэ бүхэн нь Х.Баттулга нар нэр дэвших эсэх тухай асуудал хөндөгдсөнийг тод харуулж байгаа хэрэг. Мөн 2021 болгохдоо ч УИХ уг асуудлыг мөн хөндсөн, хэрхэн шийдэж буйгаа ч тодорхой мэдэж байсан. УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө дэмжүүлэхийн тулд одоогийн Ерөнхийлөгч Х. Баттулгад дахин нэг удаа 6 жилээр сонгогдох боломжийг найр тавьж өгсөн. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлахдаа уг асуудлыг УИХ олон нийтийн өмнө ил тод хэлэлцэлгүйгээр шийдвэрлэсэн нь болон, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хэлэлцэхэд Т. Доржханд “зөвхөн нэг удаа” гэснийг шалгуур гэж тайбарлан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шаардлага болгон тусгах гэхэд олонх хүлээн аваагүй нь тод харуулж байгаа хэрэг. Гэхдээ УИХ уг шийдвэрээ УИХ-ын танхимд олон нийтийн өмнө ил тод хэлэлцэж, санал хурааж шийдвэрлэхээс зайлсхийсэн нь УИХ уг үйлдлийг санаатай хийсэн гэдгийг нотлож байгаа юм. Үндсэндээ УИХ асуудлыг хөндсөн, хэлэлцсэн, шийдвэрлэсэн. Энэ нъ УИХ уг асуудлыг олон нийтийн өмнө ил тодоор хэлэлцэхгүй байх санаатай үйлдлийг хийсэн гэдгийг нь нотолж байгаа юм.

Хоёрдугаарт, Т.Доржханд гаргасан өргөдөлдөө “Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд энэхүү мэдээллийг гаргагч иргэн Т.Доржханд нь Улсын Их Хурлын гишүүний хувьд “Үндсэн хуульдаа нэгэнт тодорхой зааж өгсөн зүйлээ энэ хуульдаа тодорхой оруулаач” гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Харамсалтай нь Улсын Их Хурлын ажлын хэсгээс болон Улсын Их Хурал дахь олонхийн бүлгийн гишүүдийн зүгээс тодорхойгүй хариулт өгсөн болоод өнгөрсөн” гэсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэх үед уг асуудлыг хөндөөгүй гэж УИХ дахиад худал мэдүүлэг өгсөн.

Уг асуудлыг УИХ-ын гишүүн УИХ-ын чуулган дээр олон нийтийн өмнө ил тод тавьж, олонх түүний саналыг хүлээн аваагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл УИХ шийдвэрээ гаргасан. Үндсэндээ Т.Доржханд “Х.Баттулга, Н.Энхбаяр, П.Очирбат нар нэр дэвших ёсгүй юм байна” гэдэг асуудал тавьсан. УИХ-ын олонхийн гишүүд нь үүнийг үгүйсгэж, эдгээр хүмүүс нэр дэвших ёстой гэж шийдсэн гэсэн үг. Доржханд өмнөх парламетад байгаагүй учраас уг асуудлыг тэгэж тавих нь түүний эрхийн асуудал. Ийнхүү УИХ асуудлыг чуулганаараа авч хэлэлцээд шийдвэрээ гаргасан байтал, УИХ-аас асуудлыг хөндөөгүй гэсэн нь илт худал мэдүүлэг гаргаж, ҮХЦ-ийг төдийгүй, Үндсэн Хууль, Монголын ард түмнийг төөрөлдүүлсэн. Харин ҮХЦ-ийн одоо нэгэнт гаргасан шийдвэрийн хувьд бол ҮХЦ-д уг дүгнэлтээ гаргахад шаардагдах мэдүүлэгийг л УИХ гаргаж өгсөн гэсэн үг. Энэ бол хууран мэхлэлт, зохион байгуулалттай хууран мэхлэлт.

Хэрвээ Доржханд, Мөнхсайхан нарын тайлбар зөв, ҮХЦ-ийн саяын дүгнэлт зөв байсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдах үед “Өмнөх бүх Ерөнхийлөгч нар нэр дэвшихгүй” гэдгийг УИХ ч, Х.Баттулга ч, Монголын ард түмэн ч бүгд тов тодорхой, ижил нэг ойлголттой, мэдэж байх ёстой байсан. Тиймээс УИХ-ын гаргаж өгсөн “хөндөгдөөгүй” гэдэг мэдүүлэг нь уг асуудлыг УИХ санаатай хөндөөгүй буюу Мөнхсайхан нарын хэлээд байгаа “эс үйлдэл” гэгчийг УИХ санаатайгаар хийсэн гэдгийг л харуулж байгаа юм. Энэ нь хуулийн зарчмыг зөрчиж байгаа учраас хууран мэхлэлт мөн. Уг асуудлыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэхээс санаатайгаар зайлсхийсэн байгаа юм.

УИХ-ын тухайд нэмэж онцолж хэлэх нэг зүйл бол Б. Гүнбилигийн хэлсэн ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг баталсан өмнөх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг батласан одоогийн УИХ-ын бүрэлдэхүүний хачирхалтай амаа үдүүлсэн байдал. Г. Занданшатар УИХ-ын дарга хэвээр байгаа, С. Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга байгаа. Өмнөх УИХ-ын гишүүд бүгдээрээ үхээд дууссан гэж сонсоогүй. Одоогийн УИХ-ын гишүүдээс нэгийг нь ч үхсэн гэж сонсоогүй. Ард түмний төлөөлөгчид гэх эдгээр хүмүүс Үндсэн хуульд өргөсөн тангараг, олгогдсон эрх, үүргийнхээ дагуу яагаад байр сууриа илэрхийлж асуудлыг хэрхэн ойлгож, шийдэж байснаа тайлбарлахгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Өмнөх ба одоогийн УИХ ын бүрэлдэхүүн чинь энэ (эс) үйлдлээрээ яг бидний нүдэн дээр, яг одоо ҮХ-д өргөсөн тангарагаасаа няцаж биднийг хууран мэхлэж байна шүү дээ. Тэд биднийг төлөөлөгчид, бидний эрхийг хамгаалагчид, хууль тогтоогчдын хувьд энэ асуудлаар хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлж, хуулийн үзэл санааг ч, өөрсдийнхөө тогтоосон хуулиа ч хамгаалж байх ёстой юм. Гэтэл тэд бүгд бүлх залгисан эсвэл авсан орсон мэт нам гүм. Энэ нь УИХ чинь өргөсөн тангарагаасаа няцаж Монголын ард түмнийг, Монгол улсыг хууран мэхлэж, Монголын төрөөс уравсан гэдгийг харуулж байна бус уу.

Үндсэн хуулийн цэцийн тухайд:

Үндсэн хуульд байхгүй асуудлаар маргаан үүсгэх боломжгүй байсан гэдэг нь ойлгомжтой зүйл. Нэгэнт Үндсэн хуульд байхгүй зүйлээр маргаан үүсгэж, дүгнэлт гаргасан учир ҮХЦ хууль тогтоох үйл ажиллагаа явуулсан хэрэг. Нөгөө талаар УИХ-ын гишүүний өргөдөлийг хүлээн авч, маргаан үүсгэж УИХ-ын бүрэн эрхэд халдаж түүнийг шийдвэр гаргах чадамжгүй болгосноороо УИХ-ыг эвдэн устгасан. Шийдвэр гаргах чадваргүй л бол УИХ бие даасан байгууллага биш. Тэр тусмаа хууль тогтоогч бол бүр биш. Тиймээс ҮХЦ ҮХ-д байхгүй юмаар маргаан үүсгэж эрх мэдлээ хэтрүүлсэн төдийгүй, УИХ-ын хэрэгт хөндлөнгөөс оролцож, УИХ-ын бүрэн эрхийг эвдэн устгаж, эрх мэдлүүдийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хуваах, салгах зарчмыг эвдсэн. Мэдээж эрх мэдлүүдийг хуваах, салгах зарчим нь хуулийн засаглалын үндэс суурь нь. Тиймээс ҮХЦ хуулийн засаглалыг устгасан.

Үндсэндээ ҮХЦ эрх мэдлээ урвуулан, хэтрүүлэн хэрэглэж, УИХ-ын эрх мэдлийг булааж авлаа. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгалах учиртай. Гэтэл одоо УИХ хууль тогтоогч байхаа больчихсон. ҮХЦ-ээс болоод хууль тогтоох ба олонхоороо асуудлыг шийддэг ардчиллын зарчим үгүй боллоо. УИХ-ын гишүүн хэн ч байсан очоод маргаан үүсгээд байх боломжтой болсон. УИХ шийдвэр гаргах чадамжгүй, тиймээс хууль тогтоох чадамжгүй болсон. Доржхандын үйлдэл дээр бол нэг УИХ-ын гишүүн олонх болсон хэрэг. МАН-ын 62 гишүүн биш, АН ч биш, ХҮНамын Т.Доржханд дангаараа УИХ болчихсон. Нэг хүний шийдвэрээр хууль тогтоож байгаа үйл явц та бидний өмнө боллоо. Нэгэнт асуудал ийм болсон учир би УИХ дахь АН-ын гишүүдийг бүгдээрээ, эсвэл нэг нэгээрээ УИХ-ын аливаа “шийдвэрийг” ҮХЦ-д өг гэж уриалах байна.

Нэгэнт асуудал ийм болсон учир УИХ-ын гишүүн хэн ч УИХ-ын ямар ч “шийдвэрийг” дагаж мөрдөх албагүй. Нэгэнт УИХ-ын гишүүд нь УИХ-ын шийдвэрийг дагаж мөрдөх албагүй учир иргэд “УИХ” гэж нэрлээд байгаа гэхдээ нэгэнт УИХ байхаа больсон хүмүүсийн сайн дурын бүлгийн аливаа шийдвэрийг, гаргасан хууль тогтоомжийг мөн дагаж мөрдөх үүрэггүй гэсэн үг. Нэмэж өгүүлэхэд ҮХЦ шүүхийн наад захын үүргээ ч биелүүлээгүй. УИХ илт худал мэдүүлэг хийж байхад, ядахдаа л Доржхандын гаргасан мэдүүлэгийн эсрэг УИХ-ын худал мэдүүлгийг ч хянаж үзээгүй. Тэгсэн мөртлөө ҮХЦ нъ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй танилцахад хууль зүйн тодорхой бус байдал үүсэхээр байгаа талаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санал гаргаж байсныг тэмдэглэх нь зүйтэй байна” гэж тэмдэглсэн байгаа юм. УИХ худал мэдүүлэг өгч байгааг мэдсээр, тэмдэглэсээр байж түүнийг хянаж үзээгүй гэсэн үг. Тиймээс саяын маргаан гэгч зохион байгуулалттай үйл ажиллагаа, түүнийг хянан хэлэлцсэн, шүүсэн гэх ҮХЦ-ийн үйл ажиллагаа нь дэглэсэн жүжиг, тоглолт. Өөр юу ч биш.

Үндсэндээ Үндсэн хуулиар тогтоосон ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангуулах, хууль дээдлэх энэ бүхнийг ҮХЦ нь, УИХ нь, УИХ-ын гишүүн нь, зөвлөгөө өгсөн эрх зүйчид нь бүгд зөрчлөө. Тиймээс энэхүү ҮХЦ-ийн маргаан дүгнэлт гэх үйл ажиллагаа нь Монголын Үндсэн хуулийн тогтолцоо руу, Үндсэн хуульт байгуулалд, Монголын Бүгд Найрамдах байгуулалд халдсан халдлага боллоо. Энэ бүх үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоотой, зохион байгуулалтай хийгдсэн нь илт харагдаж байна.

Хууль буцаан хэрэглэхгүй гэдэг зарчмын тухайд:

Хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим энэ асуудал дээр үйлчлэхгүй гэдэг асуудлыг Мөнхсайхан гаргаж тавьсан байгаа юм л даа. Тэрээр хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим “зөвхөн Эрүүгийн хэрэгт л үйлчилнэ, бусад зүйлд хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэхгүй”, тиймээс зөвхөн нэг удаа гэдэг заалтад хуулийг өнгөрсөн рүү буцаан хэрэглэхгүй байх зарчим үйлчлэхгүй гэсэн байгаа юм. Харин ҮХЦ нь “Хууль буцаан хэрэглэх зарчим нь Үндсэн хуулийн хэм хэмжээний үйлчлэлд хамаардаггүй” гэж үзсэн. Мөнхсайхан ч, ҮХЦ ч “зөвхөн нэг удаа” гэдэг заалтыг өнгөрсөн рүү хэрэглэхийн тулд уг үндэслэлийг гаргаж байгаа юм.

Гэхдээ Т. Доржханд, О.Мөнхсайхан нарын одоо тайлбарлаж байгаа шиг болон ҮХЦ-ийн дүгнэлт шиг зөвхөн нэг удаа гэдэг заалт Х. Баттулга нарт үйлчлэх байгаад уг асуудлыг УИХ олон нийтийн өмнө ил тод хэлэлцээд утга учрыг нь бүгд, тухайлбал, Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч, Монголын ард түмэн ухаараад, хүлээн зөвшөөрөөд баталсан бол хууль буцаан хэрэгжиж байгаа хэрэг огт биш. Ялангуяа эдний ярьж байгаагаар үнэхээр л зөвхөн нэг удаа гэдэг заалтыг Х.Баттулга хүлээн зөвшөөрөөд өөрөө гарын үсэг зураад баталсан бол хууль буцаан үйлчлэх зарчим огт яригдахгүй. ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт энэ тавдугаар сарын 25-аас хэрэгжээд явж байгаа. Тиймээс хууль буцаан хэрэглэж байна гэх зүйл яригдах ёсгүй. Харин ямар зарчим зөрчигдөх байсан бэ гэвэл хууль нийтлэг байх гэдэг зарчим. Мэдээж одоогийн Ерөнхийлөгч мэдсээр байж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох тул хэрэг дээрээ Ерөнхийлөгч өөрөө өөрийгөө золигт гаргаж, өөрийгөө, энэ утгаараа хэн нэг иргэнийг ялгаварлан гадуурхахыг зөвшөөрсөн хэрэг болох. Үүнийг Баттулга сайн дураараа дахин нэр дэвшихээс татгалзсан гэж тайлбарлаж болох. Гэсэн хэдий ч УИХ тэгэж хуульчлах ёсгүй. Учир нь УИХ, УИХ-д зөвлөгөө өгсөн эрх зүйчид нь хууль нийтлэг байх ёстой ардчилсан зарчмыг уландаа гишгиж нэг иргэнийг илтэд ялгаварлан гадуурхсан хууль тогтоомж гаргах ёсгүй. Иргэд ч үүнийг зөвшөөрөх ёсгүй. Харин хууль буцаан үйлчлэхгүй байх зарчим энд хамаагүй гэдэг үндэслэл гаргаж байгаа нь сэтгэлгээний алдаа бөгөөд, энэ нь Мөнхсайхан нар харин одоо уг заалтыг өнгөрсөн рүү буцаан хэрэглэх гэсэн оролдлогоо зөвтгөхийн тулд гаргаж байгааг харуулж байгаа юм. Мөнхсайхан үндэслэлээрээ, УИХ дүгнэлтээрээ уг заалтыг сая буцаан хэрэглэж байгаа юм. Хэрвээ УИХ хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмыг хэрэглэсэн бус, харин ҮХЦ саяын шийдвэрээрээ хуулийг буцаан хэрэглэж байгаа юм.

Хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим бол хууль хууль байхын нэг үндсэн зарчим. Үнэн! Ялангуяа, эрүүгийн гэмт хэрэг дээр энэ асуудлыг огт хэрэглэдэггүй. Гэхдээ энэ нъ Мөнхсайханы хэлж байгаа шиг хууль буцаан үл хэрэглэх зарчмыг зөвхөн эрүүгийн хэрэгт л мөрддөг гэсэн үг огт биш. Уг зарчмыг бүх хуульд хэрэглэдэг. Хуулийг буцаан хэрэглэхээс аль болох зайлсхийдэг. Харин өмнөх хуулийг хүчингүй болгож хүмүүсийг хуулийн хариуцлагаас чөлөөлөх явдал байдаг. Тэр хууль хэрэгжих нөхцөлгүй байсан, эсвэл хууль тогтоогчийн, гүйцэтгэгчийн, сахиулагчийн зүгээс хуулийг хэрэгжүүлэх нөхцлөөр хангаагүй, үүний улмаас ард иргэд шударга бусаар шийтгэгдэж хохирох нөхцөл үүссэн тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх нъ түгээмэл.

Нөгөө талаар эрүүгийн хэрэг бол иргэд хоорондын харилцааны асуудал. Иргэн ба төр гэвэл нийтийн эрхзүйн асуудал. Нэгэнт ҮХЦ Мөнхсайханы аргументыг үндэслэж хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим Үндсэн хуулийн болоод улстөрийн хүрээнд үйлчлэхгүй гэж шийдсэн учир эрх баригчид хууль гаргаад буцаан хэрэглэх боломжийг нээж өгч байна гэсэн үг. Жишээлбэл, 1924 оны наймдугаар сард МАХН-ын (одоогийн МАН) III Их хурлын үеэр Намын төв хорооны дарга байсан С.Данзан, Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга байсан Баваасан нарыг Дамбадорж, Ренчин нарын нөхөд намын Их хурал дээрээ буруутгаж шүүмжлээд тусгай комисс гаргаад, мөрдөн байцаалт, шүүхийн шүүлт, шийдвэргүйгээр буудаж алсан. Яг одоогийн Х.Баттулга шиг юм болсон л доо. Диктатор болох гэж байна, ганцаараа бүгдийг мэдэж байна гэж Данзанг буруутгасан юм. Буудаж алчихаад Намын хурлаараа тогтоолыг нь батлуулах гэсэн. Гэтэл нэг хүн “Болчимгүйдэж, хоёуланг нь буудаж алчихсан хойноо бид нараар батлуулж, зөвтгөх гэлээ” гэж эсэргүүцсэн. Өөрөөр хэлбэл, нам төрийн эрх мэдлийг аваад буудан хороочихоод, дараагаар нь түүнийгээ цаазын ял болгон зөвтгөх гэсэн оролдлого байсан. Харин тэр зөвшөөрөхгүй гэсэн хүний зарчим бол хуулийг буцаан хэрэглэж болохгүй гэсэн зарчим юм. Яг түүн шиг Гитлер өөрийнх нь эсрэг асуудал үүсгээд байсан Рөймийн (Roehm) бүлэглэлийн 100 гаруй хүнийг буудаж алсан байдаг. Уг нь бол худал үнэн ч болов хуурамч шүүх хурал хийгээд ял оноож буудах ёстой байтал эхлээд буудчихаад дараа нь үүнийгээ зөвтгөсөн хуулийг Рейхстагаараа батлуулсан. Эрх баригчид хүссэн цагтаа хууль гаргаад түүнийгээ буцаан хэрэглэх, эсвэл дураараа авирлачихаад дараа нь түүнийгээ зөвтгөсөн хууль гаргах үүд хаалгыг Мөнхсайханы тусламжтайгаар ҮХЦ эрх баригчдад нээж өгсөн гэсэн үг.

Сүүлийн асуудал бол зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг асуудал.

Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох гэдэг бол МАН-ын “62-ын бүлэг”-ээс оруулж ирсэн төсөл, тэдний санал. Т.Доржханд, О.Мөнхсайхан, А.Бямбажаргал, УИХ, СЕХ-ны гаргасан үйлдэл, ҮХЦ-ийн шийдвэр зэргийг бүхлээр нь харилцан уялдаа холбоонд нъ харахад энэ зүйлийг угаас залилан мэхлэх санаатай оруулсан мэт харагдаж байна. Мэдээж Х.Баттулгын хувьд хугацаагаа уртасгах санаархал байсан байхыг үгүйсгэхгүй. УИХ уг төслийг дэвшүүлж Х. Баттулга нарт уг сэдэл, санаархлыг төрүүлж “эмзэг сул талаар” нь урхидаж авсан гэсэн үг. Гэхдээ уг асуудлыг УИХ-аар олон нийтийн өмнө ил тод хэлэлцэхээр нийгмийн зүгээс Х.Баттулга “Путин шиг болох гэлээ”, “хугацаагаа сунгах гэлээ” гэх мэт шүүмжлэлтэй тулгарах байсан нь ойлгомжтой. Тиймээс Ерөнхийлөгч болон түүний талын хүмүүс ил хэлэлцүүлэг хийхээс аль болох зайлсхийсэн байх талтай.

УИХ “бид үүнийг ил хэлэлцэхгүйгээр явчихья” гэсэн тохиролцоо хийсэн нь илэрхий. УИХ нь хуулийн төслөө явуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг 6 жил болгон 2 жилээр нэмэх замаар Ерөнхийлөгчийг “хахуульдсан” хэрэг гэсэн үг шүү дээ. Энэ бол УИХ ба Ерөнхийлөгчийн институцийн хооронд хийгдсэн тохиролцоо. Мэдээж нэгэнт зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байхгүй учраас “6 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа” гэдэг томьёоллоор Х.Баттулга, Н.Энхбаяр хэн хэн нь ч нэр дэвших боломжтой байх нь ойлгомжтой. Тиймээс ч асуудлыг чухам “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэж хамт бичиж, тэгэхдээ зургаан жилийн гэдгийг зөвхөн нэг удаа гэдгийг өмнө бичсэн байгаа юм. Өөрөөр бол Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа 6 жил байна гэх мэтээр өөр өөр зүйлд томьёолж болно. Тухайлбал хэдийгээр зүй бус ч тэр “зөвхөн нэг удаа” гэдгээ одоо тайлбарлаад байгаа шигээ салгаад тэр шаардлага гэдэг зүйл дотроо оруулж ч болно. Тэгээгүй. Чухам “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэж томьёолсон нь Х.Баттулгад УИХ найр тавьж тохироо хийсний үр дүн. Х. Баттулга ч бай, З. Энхболд ч бай энэ тохиролцоонд орж болно. Тэд хууль тогтоогчид биш.

Хууль тогтоогч нь Монгол улсын Их Хурал. Харин хууль тогтоогч, парламент, УИХ хууль тогтоохдоо аливаа зүйлийг олон нийтийн өмнө ил тод ардчилсан, ил тод, ард түмэнд ойлгомжтой байх зарчмыг баримтлан хэлэлцэх ёстой. Хууль батлагдахад бид бүгдээрээ уг заалтын утга учрыг мэдэж байх ёстой байсан (Үнэндээ бид бүгдээр мэдэж байсан. Х. Баттулга 10 жилээр сонгогдох боллоо. Путин шиг болох нь гэдэг шүүмжлэл өрнөж байсан. Ц. Элбэгдорж хүртэл би дэвшинэ гэж Х.Баттулгыг “айлгаж” байсан). Тиймээс УИХ санаатай эс үйлдлээр уг асуудлыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэж, утга учрыг нь нэг мөр болголгүй орхисон гэж үзэж болно. Х.Баттулгын болон З.Энхболдын зүгээс энэ тохиролцоог хүлээж авсан нь нэгдүгээрт, хямдхан зүйл байсан. Хоёрдугаарт, тэдний энэ үйлдэл нь сайн зүйл биш ч тэд хариуцлага хүлээх субьект огт биш.

УИХ хууль тогтоогчийн хувьд Монголын ард түмний өмнө ил тод хэлэлцэх ёстой байсан. Хууль хүмүүст ойлгомжтой, тодорхой байж байж хүмүүс хуулийг дагаж мөрдөх боломжтой болно. Миний өчигдрийн хийсэн үйлдэл өнөөдрийн хуулиар ял, эсвэл гавьяа болох ёсгүй. Хууль нууц, тодорхой биш, ойлгомжгүй, бүрхэг, хоорондоо зөрчилтэй байвал иргэд түүнийг дагах боломжгүй. Ийм “хууль” хууль биш. Энэ бүх зүйлийг УИХ санаатайгаар хийсэн гэдгийг асуудлыг гаргаж тавьсан хүмүүс “эс үйлдэл хийсэн” гэснээрээ, “УИХ энэ асуудлыг хөндсөн мөртлөө хөндөөгүй” гэж хэлж байгаагаараа нотолж байгаа хэрэг л дээ.

Эцэст нь дүгнэх хэлэхэд хууль бус, хууран мэхлэлт учраас Монгол улсын Үндсэн хуулинд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт бүгд хүчин төгөлдөр биш. Хулгай худлыг үгүйсгэж хууль орших. Хуулийг үгүйсгэж хулгай худал орших. Хууль тогтоогч, хууль хамгаалагч хууран мэхлэлт, хулгай, худлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуульт байгуулалд халдсан үйл ажиллагаа гэсэн үг. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гээд байгаа зүйл хүчин төгөдөр бус. УИХ худал мэдүүлэг, хууран мэхлэлтээрээ өөрийгөө эрх зүйн үндэсгүй (illegitimate) болгосон. Одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн өөрсдийнхөө үйлдлээр өөрсдийгөө эрх зүйн үндэсгүй болгосон.

ҮХЦ-ийн дүгнэлт, түүнийг УИХ хүлээн авсан энэ бүх үйл ажиллагааны эцэст өнөөдөр Монгол улс ямар байдалд орчихоод байна вэ гэдэг талаар хоёр үг хэлэх нь зөв байх. Эртний Ромын үеэс дундад зуун, орчин үе, шинэ үе хүртэл оршин тогтносон либерал, ардчилсан, эрх чөлөөний нэг номлол бий. Уг номлолыг эсэргүүцлийн эсвэл хувьсгалын эрх гэж нэрэлдэг (rights of revolution). Шударга бус (хулгай, худал, луйвар гэсэн үг) хууль мэт болох цагт түүнийг эсэргүүцэх эсэргүүцэл, бослого тэмцэл үүрэг болдог гэдэг номлол. Уг номлол ёсоор ард түмэн шударга бусыг, дарангуйллыг эсэргүүцэн босон тэмцэж, халж, хууль ёсоо буцаан сэргээн тогтоох эрхтэй гэж номлодог. Орчин үеийн дэлхийн бүх улс орнууд, ардчилсан дэглэмүүд энэ номлол дээр бий болсон. АНУ-ын Үндсэн хуулийн Хоёрдугаар нэмэлт өөрчлөлт дэхь “Сайтар зохицуулагдсан зэвсэглсэн иргэд (armed militia) эрх чөлөөт улсын аюулгүй байдалд зайлшгүй тул ард түмний зэвсэг эзэмших барих эрхийг хориглохгүй” гэдэг заалт нь энэ номлолыг хуульчилсан хэрэг. Монголд одоо яг ийм нөхцөл байдал үүсчихээд байна.

Аливаа маргааныг шийдэх хоёр үндсэн арга зам байдаг. Шүүх, хүчирхийлэл. Сая маргааныг шүүхээр шийдэх боломж Үндсэн хуулийн цэцэд байсан. Б.Гүнбилэг нарын илт болгосноор ҮХЦ өөрийн дүрэм, журам, хууль тогтоомжийг зөрчсөн. Энэ талаар нэгэнт яригдсан тул би энд ярьсангүй. Дээрээс нь дээр дурдсан энэ бүх зүйлийг ҮХЦ зөрчөөд, уландаа гишгээд Монгол улсыг одоогийн байдалд оруулчихлаа. УИХ, УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт зөвлөсөн зөвлөхүүд, СЕХ нь бүгд нийлээд хууран мэхлэлт зохион байгуулж, Монголын Үндсэн хуульд, Монголын үндсэн хуульт байгуулалд халдсан. Одоо Монголын ард түмэн Үндсэн хуульт байгууллаа хамгаалах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Т.Доржханд ҮХЦ-д маргаан үүсгэсэн үйлдлээрээ эргүүлэн татагдах, УИХ нь өчигдрийн үйлдлээрээ татан буугдах нөхцлөө хангачихсан.

Эцэст нь онцолж хэлэхэд ердийн УИХ үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй юм. Энэ нь хуулийн засаглал буюу “Rule of Law” гэдэг зүйлд харш юм. Хуулийн засаглал гэж зүйл байх ёстой бол Үндсэн хууль нь өөрөө хуулийн засаглалын биелэл, тэр төрийн эрх барих дээд байгууллага, төр нь, засаг нь юм. Тиймээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн байгуулсан жирийн парламент өөрчлөх нь хуулийн засаглалын үндсэн үзэл санааг устгаж байгаа хэрэг. Үндсэн хуулийг тусдаа Үндсэн хуулийн хурал юм уу, эсвэл бүх ард түмний ямар нэг оролцоотойгоор өөрчлөх ёстой.

Гэтэл Монгол улсын Үндсэн хууль нь Монголд 1990-ээд онд давамгайлж байсан Зөвлөлийн засаглалын үзэл санаагаар УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж тунхаглаад, хууль тогтоох хязгааргүй эрх мэдэл өгчихсөн. Тиймээс УИХ нь хязгааргүй хууль тогтоож байна. Энэ нь хуулийн засаглалын, Үндсэн хуулийн засаглалын үзэл санааг үгүйсгэсэн зүйл.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:59:45

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:59:42

Иргэн [202.9.40.79] 2021-04-30 12:32:34

Хаашаа ч гарах аргагүйгээр хууль зүйд тулгаж тайлбарласан байна. Хуульч хүн гэж ийм л байх ёстой. Зарим нь ухаж ойлгохгүй болохоор чаддагаараа хараал зүхлээ өмнө өө барих юм. Хоослн толгойдоо л гомд доо тэр хүмүүс!

Зочин [139.5.218.67] 2021-04-30 08:31:46

О.Мөнхсайхан мэтийн адгийн , хууль хэрэглэх чадваргүй, хуульч биш атлаа худал нэр барьдаг амьтан л хуулийн төслүүд дээр ажиллаж самарч байна. энэ хүн шиг хүн байсан бол..

Зочин [103.14.39.243] 2021-04-30 02:40:58

Маш сайн тайлбарласан байна,Ийм хүмүүс төрд хэрэгтэй байна

ЗОЧИН [103.26.194.209] 2021-04-30 01:32:30

МАШ ЗӨВ ТАЙЛБАРЛАЖЭЭ,ЕР-Ч УИХ,ЗГ,ҮХЦ,УДШ-ИЙН ДЭЭР ГАРСАН МАН-ыг УИХ,ҮХЦ,УДШ-ТЭЙ НЬ ХАМТ НЭН ДАРУЙ ТАРААХ НӨХЦӨЛИЙГ МАН,УИХ,ҮХЦ,УДШ БҮРДҮҮЛЛЭЭ,МАН,УИХ,ҮХЦ,УДШ АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЛЭХ ЗАМААР ЕР-ИЙН СУУДЛЫГ ҮХ ЗӨРЧИН,ҮХ-ИЙН БУС АРГААР БУЛААН АВАХ ПРОЦЕССЫГ ХИЙЖ ЧАДЛАА,ОДОО ЕР-ИЙН ЗОРИМОГ ШИЙДЛЭЭС МУ НЭГ НАМЫН 100 ЖИЛИЙН ДАРАНГУЙЛЛЫГ,НАМ ТӨВТЭЙ ТӨР ЗАСГИЙГ ХАЛЖ ЧАДАХ ЭСЭХ ШИЙДЭГДЭХ ТОРГОН МӨЧ ИРЛЭЭ,МОНГОЛЫН АРД ТҮМЭН АХ,МАН-ЫН 100 ЖИЛЭЭР ЖИНХЭНЭ ХУВЬСГАЛ ХИЙЖ, ТӨР,ЗАСГИЙН БҮХ ЭРХИЙГ ТӨР ЗАСАГТ БҮГСЭН МАН-ЫН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,АВИЛГАЧДЫН МАФИЙН БҮЛГЭЭС ЭГНЭГТ САЛГАН АВАХ САЙХАН ЦАГ АЙСУЙ,

Иргэн [64.119.24.253] 2021-04-30 00:59:43

Хуулийг ингээд тайлбарлах хүн-залуучууд олон гараасай. АРГАГҮЙ Л ПРОФЕССОР ХҮН ШИГ ТАЙЛБАЛАЖЭЭ6 ОЙЛГОМЖТОЙ ЛОГИК ДАРААЛАЛТАЙ . БИД НЭЭРЭЭ АМ МЭХЭНД ХУУРТАГДААД СУРЧИХСАН БАЙНА ДАА

FFF [192.82.86.189] 2021-04-30 00:49:25

IIM ERXYY UXAA LAG ZALUUS MAANI XAANA YVNA VEE,ZUV SAIXAN TAILBAR BOLJEE.SAIN BAİNA GEJ MAGTAY.

Би ххульч биш [202.126.88.61] 2021-04-29 15:08:32

УИХ-ынхан, зарим хуульчдын тайлбаыг сонсоод гайхаж байсан юм. 2 зарчмын асуудлын зөвхөн 1 болох нэг удаа сонгогдоно гэдгийг яриад байхаас нөгөө зарчмын асуудал болох 6 жилийн хугацааг ер ярихгүй байсан. Анх өөрчлөт ороход нь энэ муу Баттулга дахиад 2 жил үргэлжлүүлж суух нь гэж харааж байв. Энэ хүн үнэхээр хуулийн суурь зарчимаар тайлбарлажээ. Манай хөөрхий хуульчид ялангуяа ҮХЦ-ийн хуульчид яана даа. Тараах хэрэгтэй. Жирийн инженерээс дор эрхэм мэргэжлээ хөгийн хөлсний шуналаар солих гэж

Зочин [103.57.94.226] 2021-04-29 12:54:50

Үхэрүүдээ дахин дахин сайн унш , ойлгох нь уу? Ялангуяа 76 бүдүүн үхэрүүд

Зочин [202.9.46.245] 2021-04-29 12:03:46

AРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ ДДҮРЭМ ТОГТООЛ ЩИЙДВЭР ДЭЭР ИНГЭЖ ЦЭЦЭРХЭЖ УХААНАА УРАЛДУУЛААЧ МЭЛМЙСЭН ЮМНУУД Л БАЙДАГ ГАНЦ ХҮНИЙГ ШОРООГООС АВАРХИЙН ТӨЛӨӨ БҮГДЭЭРЭЭЛ ЦЭЦЭН БОЛЧИХ ЮМ ЁРӨНХИЙЛӨГЧ 4 ЖИЛ ХИЙЛЭЭ ҮЗЛЭЭ ОДОО БОЛЬЧИНО Л БИЗЛЭЭ ЮУНД НЬ ИНГЭЖ УЛАЙРЧ АЙЖ АРД ТҮНИЙ ЭСРЭГ ҮЙЛДЛҮҮД ХИЙЖ ОЛНЫ ДУРГҮЙГ ХҮРГЭЖ НЭР ХҮНДЭ АЛДАДГИЙНДЭ

Хуульч [202.126.89.145] 2021-05-01 09:06:48

Ерөнхийлөгчийн талаар биш хуулийн талаар ярилцаж байна. Харалган амьтан минь.

Хоёр хөрш л шийднэ. Үгүй гээч. [202.131.225.53] 2021-04-29 11:19:52

Хоёр хөршийн инээд нь хүрээд л сууж байгаадаа. Монголчууд тэнэгтэж л байг, юм боддог сэтгэдэг нь ухаанаа уралдуулж л байг. Тэглээ гэж ЮУ БОЛОХ ЮМ БЭ? Монголчууд юугаа ч өөрчилж ЧАДАХГҮЙ. Хоёр хөршийн "бодсоноор" буюу "тодорхойлсноор" л болно. Тэгээд л боллоо!

Зочин [202.126.88.61] 2021-04-29 14:57:58

Дэлхийгээрээ хөхөрч байгаа

TUGAN [202.126.90.108] 2021-04-29 09:29:15

Паах яджаахд ямар их урт тууль,боть,судар ном шиг юм бичдийн.ОДООХОНДОО МАНЫГ ТАТАН БУУЛГАЖ,ТАРААХАД АРАЙ Л ЭРТЭДНЭЭЭ!!!.МОНГОЛ АРДЫН НАМЫГ МАААААШ УДААНААР ТАРЧИЛГАЖ,ЗОВООЖ,ТАМЛАЖ,ГУТААЖ,ДООГЛОЖ,ДОРОМЖИЛЖ,ШООЛЖ,ГӨЛӨГ ШИГ БОЛГОЖ,УЙЛУУЛЖ,МӨЛХҮҮЛЖ БАЙСНЫ ЭЦЭСТ ӨӨРСДӨӨ САЙН ДУРААРАА НАМАА ТАТАН БУУЛГАХЫН ХАРЖ БАХ ТАВАА ХАНГАХ ХЭРЭГТЭЙ.

Иргэн [150.129.142.180] 2021-04-29 09:15:08

Үнээрийн зөв тайлбар байна өө. Эцсийн эцэст хэн ч дэвшлээ гэсэн 50 хувиас дээш санал авч байж сонгогдоос хойш. Сонгогдчих нь гэхээс эмээсэн явдал бус уу.

СОНГОГЧ [66.181.187.78] 2021-04-29 08:35:37

ЗА ЁСТОЙ ОРОЙ РУУ ОРТОЛ ХЭЛЖ ӨГЛӨӨ ДӨӨ, ҮҮНИЙГ НЯЦААЧИХ ХУУЛЬ Ч, ГУУЛЬ Ч БАЙВАЛ ГАРААД ИРЭЭЧ. ҮНЭНИЙ ДЭНС ХААНА БАЙДГИЙГ ХАРЦГААЯ.

Зочин [192.82.67.206] 2021-04-29 07:21:11

НАМ БҮХ ЮМНЫ ДЭЭР ГАРСАН МӨН НЭГ ХҮН ӨӨРТӨӨ ХЭТ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ ГЭЖ ХАВЬ ОЙРОО ЭСРЭГ ХАНДСАН БҮГДИЙГ ЗОДДОГ БОЛЧИХСОН ҮХЦ УДШ . УИХ НЬ ТЭР НАМД ҮЙЛЧЛЭХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЧИХ МЭТ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ЯГ ӨНӨӨ ЦАГТ МОНГОЛ ОРОН МӨХӨЛ СҮЙРЭЛ ГЭЭЧ РҮҮ ЯВАХ БОЛНО ШҮҮ

Зочин [192.82.85.40] 2021-04-29 07:18:46

Хуулийн гаргалгаа логик-г маш сайн тайлбарласан бна. Ийм зүйл болчихлоо гэдгийг ч гадарласан л даа. Даанч бидний үг дуу хоолой хаана ч хүрэхгүй шүү дээ.

Иргэн [64.119.26.143] 2021-04-29 07:15:07

МАН дэлхийд байхгүй бохир нам гэдгээ олон зүйлээр харуулж байна.

Уншигч [139.5.216.140] 2021-04-29 05:47:49

Бид ийм төр, засагтай. Яаж ийм арчаагүй байдлаас гарах бэ? RIGTHS REVOLUTION хийх хэрэгтэй.

зочин [202.9.47.3] 2021-04-29 05:45:19

МАН ын троллууд хуцаж л бай, Удахгүй та нарын бодийг хөдөлгөнөө

Зочин [202.9.46.232] 2021-04-29 05:27:14

Энэ бас хаанаас гараад ирсэн их мэдэгч вэ Баттулгын мангаруудын нэг бололтой , ч бид чинь олон сайхан том том хуу"льчидтай улс шүү хол очиж хуц

Зочин [192.82.70.212] 2021-04-29 05:08:01

энэ хүн жаахан ёоёотой юм шиг байлээ кк.

Зочин [192.82.90.162] 2021-04-29 08:09:42

Юу ч ойлгоогүй бол өөрөө юутай хүн бол доо Энэ олон анализ дүгнэлтийг ойлгож байгаа бол хуулийн зүйл заалтаа бариад нэг нэгээр нь няцаагаач худлаа ёоёо моёо гэж балайрч байхын оронд

Зочин [111.199.58.60] 2021-04-29 04:48:32

YAMAR CH BAISAN IIM DUGNELT OIRD DUULJ BAIGAAGUI IH UDJEE , TAND AMJILT HUSYE, TV-r OORIIGOO TODORHOI ZORILGOOR SURTALCHILJ GISHUUN BOLSON, ESVEL TV NEVTRUULEGCH, TEEVRIIN JOLOOCH NARIIN BOSS, IH SURGUULIIN BAGSHINTSAR, SHULEGCHIN, BELGIIN GAJ DONTON, HENII CH UL TANIH JALGA DOVNII GISHUUDEE, YADAJ IIM MEDLEGTEI BAS HARAH UNTSUGTEI HUN GISHUUN BOLSON BOL 70-80 HUNII BISH NIIT MONGOLCHUUDIIN AMIDRAL OODRUG BAIH BAILAA, YU CH OILGOHGUI MURTLUU KNOP DARAAD SUUJ BAIGAA TA ICHDEG UU

Би монголдоо хайртай [192.82.68.66] 2021-04-29 04:25:43

Маш цэгцтэй, ойлгомжтой, мэргэжлийн түвшинд тайлбарлаж гаргалаа хийсэн байна, таньд баярлалаа. Санал үнэхээр нэг байна.

Д.Ганхуяг [202.21.115.222] 2021-04-29 07:56:47

Засаглал хүчтэй байх, өөрчлөх эсэх асуудал шалгуур давах уу? үгүй юу гэдэгт байна. Юутай ч том зөрчил тэмцэл хуримтлагдаж байна даа

Зочин [172.58.141.127] 2021-04-29 05:42:09

Sanal neg bna

Зочин [66.181.160.1] 2021-04-29 04:19:44

Энэ МАН гэх аль ч нийгэмд ард түмнээ яргалан цус урсгаж, яс овоолсон, бүтээснээсээ бүрэлгэн сүйтгэж, бүлэглэн хулгайлсан нь их, мандуулснаасаа мөхөөн сүйрүүлсэн нь давуу, сайны ёроосоо муугийн ёр нь давамгайлсан, Монгол улсыг залгих Хятадын шуналт бодлогыг өөгшүүлэгч ийм нэгэн хар дарсан зүүд шиг байгууллагыг Төр, Засгаас зайлуулж үгүй хийхгүй бол өвөг дээдсийн маань өвлүүлсэн Монголын газар шороог хариас зээлж өөрснөө цусалсан өрийн барьцаанд тавьчихаад урвагч мулгуу толгойлогч шигээ бултан зайлна шүү!

Зочин [103.229.120.177] 2021-04-29 04:38:44

Үнэн. Дэмжиж байнав

иргэн [66.181.188.254] 2021-04-29 04:09:13

Үнэний төлөө тэмцдэг МОНГОЛ -Эрчүүд зориогтой үнэн хэлж.зөв хардаг залуус бол тэмцдэг цаг ирлээ !!!!!!!!!! !Yнэн -дуу хоолой гарах болтугай!!!!!!!!!??????

zochin [39.154.234.50] 2021-04-29 03:59:52

Systemiin uudnees ni mash sain tailbarlaj bichjee, iiniig nitsaaj chadah huulichid garch irehgui l dee, ingeed busdiin gar hol bolj, shunjleh uhaanii suuri zarchmuudiig huviin uudnees, dargadaa taalagdah gesen humuus, mongoliin niigmiin amidraliig samraad duuslaa. Odoo ard tumen undsen huulindaa oorchlolt oruulj, oorsdoo zasag aa barih heregtei dee

Зочин [66.181.160.87] 2021-04-29 02:58:39

МОНГОЛЧУУД АА : - 1 \ Нам- - төрийн хуйвалдаан \ начины найраа лугаа \ хэрээс хэтэрлээ , - 2 \ удирдагчдын хулгай , луйвар , дээрэм - АВЛИГА , албан тушаалын наймаа - булаалдаан " АЛАЛДААН " туйлдаа хүрлээ , 3 \ - хуулийн засаглал " шуналд идэгдэж ", бүхэ л системээрээ нуран уналаа . Энэ нь , " ҮХ - ийн нэмэлтийн хууль " гэгчээр Монгол улс цаашдаа НЭГ АЛХАХ ч зай байхгүйг , НЭг ХОРОМЫГч өнгөрөөх цаг байхгүйг НОТЛОН ХАРУУЛЖ байна . МОНГОЛЧУУД АА , " ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ " гэгчээ ТҮР ХОЙШЛУУЛЖ , тэр ТОВЛОСОН ХУГАЦААНД \ Ү| . 9 - нд \ " ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ " асуудлаар БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА . НЭГДЭЦГЭЭНЭ ҮҮ - ДЭМЖИЦГЭЭНЭ ҮҮ ...

Зочин [103.10.23.91] 2021-04-29 06:16:36

сонгууль хойшлуул бүх ард түмний санал асуулага явуулахыг бүрэн дэмжинэ

Зочин [172.58.141.127] 2021-04-29 05:43:20

Tiim shuu hulgaich nart eleg bariulj hanalaa

Зочин [111.199.58.60] 2021-04-29 05:04:44

zuvuu

Зочин [202.9.47.3] 2021-04-29 02:59:41

зөв

иргэд [192.82.89.107] 2021-04-29 02:55:45

Ийм нам,ийм их хурал хоёр лай болохоор зай болоосой

Зочин [172.58.141.127] 2021-04-29 05:43:52

Temtsej baij l zogsoono shuudee

555 [192.82.77.81] 2021-04-29 02:47:17

Энэ янзаараа бол удахгүй монгол орон мөхнө дөө тэгээд нөгөө ниргэсэн хойно хашгирна гэгч болно доо

зочин [202.9.47.3] 2021-04-29 02:36:49

МАН ын хан дандаа луйварчид байдаг юм байна ш дээ

зочин [202.9.47.3] 2021-04-29 02:33:50

УЛСЫН ИХ ХУРАЛ ТАРАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [111.199.58.60] 2021-04-29 05:04:56

yag tiim

irgen [66.181.160.70] 2021-04-29 02:15:54

Үндэслэлүүдийг тал талаас нь харж, тодорхой дүгнэлттэй, ойлгомжтой тайлбарлажээ.

zochin [202.9.47.8] 2021-04-29 01:52:11

MAH AH gesen 2 tom mafi l tur ulsaa suiruulj b.gaag bugd l medne dee...

Зочин [139.5.217.42] 2021-04-29 04:08:02

энэ хүн маш сайн мэргэжлийн хуульч байна. Онол үзэл баримтлал, шударга ёс, зарчимд үндэслэж энэ хүн маш ойлгомжтой дүгнэлт хийжээ. Үнэхээр их хурал ард түмэнийг хууран мэхэлж санаатай буруу үйлдэл хийж хулхидсан байна

Зочин [139.5.219.190] 2021-04-29 00:09:05

хууль зүйн шинжлэх ухаан гэж байдаг бол энэ талаар мэргэшсэн мундаг хуульч ҮНЭН нотолгоотой ОЙЛГОМЖТОЙ хэлж гэж бодогдож байна. ХАРИУ ИЙМЭРХҮҮ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХЭЛЭХ ХҮН БАЙНА УУ ХУУЛЬЧИДАА АА

Зочин [66.181.161.39] 2021-04-29 02:38:05

Маш зөв дүгнэжээ

Ану [192.82.69.78] 2021-04-29 00:05:38

Би Доржханд гишуунийг сонгосон хун одоо буцааж татах хусэлтэй байна .Анхнаасаа худал байсан .Эвсэлээс гэж яриад л байсан . ХYН нам нь булхайтац .Анхнаасаа авилгын тухай ярьсан нам .Энэ хун их хурлын гишуун байх ес зуйгуй .Чадамжгуй их хурал тарах естой .

зочин [202.131.229.246] 2021-04-29 00:01:43

монгол төр тэр чигтээ хуйвалдаан хар хор шингэж дээ улсаа хөгжүүлэх тал дээр бодож хийж байгаа юм алга итгэх итгэл ч алга яалтай билээ

Иргэн [66.181.181.27] 2021-04-28 23:50:07

УИХ - д намын бүлэг байгаа нь иргэдийн эрх ашгийн эсрэг намын эрх ашгийг сөргүүлэн тавьж ,нам төрийг эзэмшдэг болохыг нотолж байгаа нотолгоо мөн. Иймээс МАН- ыг татан буулгах ерөнхийлөгчийн зөв. Иргэд хууль санаачлах эрхгүй байгаа нь дарлал дор байгаа гэсэн үг. Иргэдэд хууль санаачлах эрх олгож , их хурлын гишүүний хууль санаачлах эрхийг хасах нь зөв.

ЗОЧИН [64.119.27.198] 2021-04-28 23:15:36

ЦӨВҮҮН ЦАГТ ЧОНОНУД ТОДОРНО, ЗОВЛОНТ ЦАГ ИРЭХҮЙ ЗОЛБИН НОХОД ЦАДМУЙ ГЭДГИЙН ҮЛГЭРЭЭР ХООЛ ХАЙЖ ЯВАА НЭГЭН

Зочин [64.119.24.126] 2021-04-28 21:08:57

Ардчилал автоматаар бүрддэг

Зочин [172.58.141.127] 2021-04-29 05:41:40

No ardchilaliig bainga archilah heregtei!

Зочин [75.27.96.211] 2021-04-28 20:02:24

Ундсэн хуулиа буруугаар тайлбарлаж, ард олноо тоорогдуулж, улс орноо, тор засагаа тогтворгуй байдалд оруулахын толоо улайран тэмцэх нь зовхон эрх мэдэл, албан тушаалын толоо улайрагчид хэрэгтэй юу гэхээс биш Монгол улсад, монголын ард тумэнд хорлонтой зуйл шуу!!! Доржханд гэдэг УИХ-ын гишуун чинь монгол улсын иргэн хун мон юм байгаа биз дээ!!! Яагаад маргаан уусгэж болохгуй гэж??? Ингэж ундсэ хуулиар олгоогуй эрх эдэлж, бутэн улсаа, монгол тороо самарч байгаа хунийг омгоолохоо зогсоохыг шаардаж байна!!!

зочин [202.9.40.56] 2021-04-29 04:47:17

Битгий тэнэгтээрэй муу бөгс долоогч минь .., Эсвэл бөгсөө долоолгогч минь .., Үнэнд гүйцэгдээд үхэхнүү???

Зочин [202.126.90.92] 2021-04-28 17:05:38

Энэ хуульч зов тайлбар хийсэн байна.1924-онд яаж торийн эргэлт болж,тууний хор уршиг нь 70-жил ард тумэн уурсэнийг туух гэрчилнэ.тийм учраас уц,уих-ыг тарааж,доржханд монхсайхан нарт эруу уусгэх эс тэгвээс тумэн босож,торийн эргэлт хийж ,ардчилсан тороо хамгаалья.

Зочин [66.181.182.188] 2021-04-28 16:35:59

Зөвхөн Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэндээ бус Үндсэн хуулийг илбэдэн засч Монголын ард түмнийг залилан мэхэлж Төрд гарсан харгис өөрчлөлт шүү.

зочин [103.10.22.117] 2021-04-28 16:17:29

үнэн бодитоор хийсэн дүн шиншилгээ гэж бодож байна .хууль тогтоох нэрээр УИХ дийлэнх ард олны эрх ашгийн эсрэг халддаг . хараат бус бие даасан шудрага хуульчид хэлэлцүүлэг явуулж мэргэжлийн талаас нь ард олонд тайлж өг .

Зочиэ [202.9.40.200] 2021-04-28 17:46:52

Яг үнэн бичсэн байна шүү,шиншилгээ гэж.

Зочин [174.91.166.84] 2021-04-28 15:59:42

Одоо ч Баттулагын гар хелууд тал засахын тулд хуулийг тайлбарыг еерийн санснаар тайлбарлах болждээ хеерхий

Зочин [66.181.176.48] 2021-04-28 15:25:10

Тэгвэл Элбэгдорж нэр дэвшиж болох нь ээ

Зочин [64.119.18.19] 2021-04-28 15:11:50

Монголд ийм мундаг хуульч олон байдаг болоосой.

ХУУЛЬЧ [66.181.187.9] 2021-04-28 14:53:39

Л.Мөнх-Эрдэнэ доктор жинхэнэ мэргэжлийн олон улсын судлаач гэдгээ харуулсан тайлбар хийсэн байна.Энэ хүн Стэнфорд Макс Планк гээд нэртэй газар судлаач хийдэг хүн Хүрэлсүхийн троллууд минь. МУИС-ийн Мөнхсайхан Бямбажаргал гээд ганц ч хуулийн чиглэлээр судалгааны ОУ-ын өгүүлэл бичиж байгаагүй МАН-ы бууны ноход Монгол төрийн эсрэг хуйвалдааныг зохион байгуулахад гардан оролцоод их сургуульд багшлаад явах ёс зүйн эрх байхгүй шүү.МАН-ы хөлсний ажлаа хийгээд яв!

Зочин [59.153.114.190] 2021-04-28 20:53:08

За шаалдаа. МУИС-ын Түүхийн тэнхимд жирийн багш хийж бсан пост коммунист түүхийн л хүн. Ацны баруун маруун

123 [66.181.161.56] 2021-04-28 15:19:00

Мөнхсайхан мэтийн Нээлттэй нийгэм форумаар дамжуулан хуульд нөлөө үзүүлэгч Соросын сангийн гар хөлүүдийг зайлуулсан цагт хууль ёсоор хэрэгжинэ.

Зочин [202.126.90.88] 2021-04-28 14:44:58

Цаанаа л нэг сонин санагдаад байсан юм. Одоо л учирыг нь мэдлээ

Зочин [202.9.46.234] 2021-04-28 14:37:18

Харах царайнаасаа туйлбаргүй хөлсний бичээч бна. Нэр ус ч үгүй

Зочин [66.181.160.87] 2021-04-28 14:23:05

ЭЭнэ хүний дэвшүүлж " байгааг манай хуульчид ч няцааж чадахгүй \ ганц нэг гайгүй хуульчид байж болно , гэвч тэд няцаах сонирхолгүй байгаа \ - тийм хуулийн чадвар \ боловсрол \ ч байхгүй . Харин одоогийн нам - төр - засаг бол ХҮЧ ТҮРЭН ТҮРЭМГИЙЛЖ няцаах байх ... Харин ард түмэн бол ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИА өлгийдөж авна биз дэээ ...

Иргэн [66.181.161.44] 2021-04-28 14:21:22

Хахаха бас нэг нэр усгүй цус судлаачийг хэлэнгүүт шууд устгаад байна уу

Хэн гээч вэ? [66.181.161.44] 2021-04-28 14:16:19

Энэ хүний нэр гэж байна уу, бас нэг Жонхуугийн цус судлаач уу?

Иргэн [66.181.161.61] 2021-04-28 14:13:09

Энэ хүн эрүүл хүн мөн үү?УИХ-н гишүүдийг нэг нэг асуудал бариад ЦЭЦЭД оч гэнээ. Өнөө ЖОНХУУГИЙН хөлсний хүн гэдгээ харуулаад байга шүү. Ийм яриа зөвхөн ЖОНХУУГААС л гарна даа.

зочин [202.9.40.26] 2021-04-28 15:02:33

МАНгаруудаа үнэнг л бичсэн байна . Бид бүгд тэнэг бишшүү . Хэзээ нэгэн цагт шударга ёс ялдаг юм гэхэд , үүнийг авч үзхэл байх . ЭЛБЭГДОРЖ хүртэл -би нэр дэвшинэ гэж байснийг бүгд л мэдэж байгаа. МАН тарах ёстой юм байна гэдэг нь бүх нийтийн өмнө ил болжээ.

Зочин [103.57.94.181] 2021-04-28 14:05:59

Үнэн л юм бичиж. Үндсэн хууль дээр огт бичигдээгүй зүйлээр Баттулгын эрхийг хязгаарлалаа.

Бат [66.181.161.124] 2021-04-28 13:54:20

123

Хязгаар [139.5.216.248] 2021-04-28 13:31:51

10000 зөв

Зочин [64.119.18.200] 2021-04-28 13:22:40

Заа хуц хуц

Зочин [109.252.29.85] 2021-04-28 13:12:14

Маш зов Юм бичсэн байна. Лэмжиж байна. Хуухдийг зов судалгаатай ундэслэлтэй бичсэн байна. Банкны 14 тэрбумаар казинаадсан . Хурэлсух . Занданшатар хурдхан зайлж шорондоо муу луйварчид минь

Зочин [202.179.21.245] 2021-04-28 13:10:15

Eronxiilogchoor songogdood ajillasan tegexdee yamar ydirdagch boloxoo xaryylsan xymyysiin tyxai yarixaa bolie tedend doligonodogoo zogsooe. Ted songogdood dyyssan Ted ch yanz byroin uym gonshignood olon tymend ergelzee toryylex xagalj bytargax yil ajillagaa yawyylaxaa bolix eostoi. Odoo bidend shydarga eos zyitei medleg chadvar byxii xyneer ydirdyylsan mongol ylsiin maani ireedvi chyxal tedniig ard tymen songoson yamarxyy xyn boloxoog ard niiteer xarsan ted chadaagvi odoo bolno bid oor ireedyig xvsej xyleej bna

Зочин [202.70.38.18] 2021-04-28 13:00:07

Балайраад л та нарынхаар бол Элбэгдорж ХҮН-ээс дэвшвэл Жоонкийг чинь нам тавина ш дээ

Зочин [192.82.70.87] 2021-04-28 12:58:44

Zika tsereg mun ch urt zohiiol terlejee

Зочин [64.119.26.203] 2021-04-28 12:56:25

Дон Баттулгын хөлсний бичээч л байна. Сайхан тайван байж байгаад ажлаа өгч болдгүйм байхда. За аргагүй шоронд орох гээд байгаа байх.

Иргэн [66.181.161.91] 2021-04-28 14:01:08

Хуц. Чи арай барахгүй

Иргэн [103.229.122.198] 2021-04-28 12:43:03

Хичнээн их юм бичвээ хайран цаас болор цомд яачихмаар гаруу үгүй юу үүний төлөө овоо хэдэн юм авдаг байхдаа хөлсний цэрэг гэдэг шиг хүн хүний амьдрах арга янз янз байх юм даа

Зочин [139.5.218.213] 2021-04-28 18:09:48

Мэдлэггүйд эрээн цоохор гэж энэ дээ

Зочин [64.119.21.217] 2021-04-28 12:42:14

MAFIA= huuliar halhavchilsan yanz buriin NAM-uud_______!!!!!!!!!!

Tugan. [202.126.90.51] 2021-04-28 12:37:59

ЭНЭ 2021 ОНД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ЭСРЭГ (МАН ,МАХНЫ )МАХАН ГЭДЭГ 100 ЖИЛИИН НАСТАЙ БАНТ УЛС ДАРЛАГА,ХАВЧЛАГА ХИЙХ ГЭЖ БАИНА!!!!!!!!

Зочин [202.9.46.61] 2021-04-28 12:10:30

ҮНЭН ҮНЭН , МАН ФАШИСТ БАЙГУУЛЛАГА БОЛСОН. ДОРЖХАНД МӨНХСАЙХАН МЭТИЙН ЖИЖИГ ГАРУУДТАЙ БОЛ ЮУ ЯРИХ ВЭ ЯРШИГ ЦААШАА


89 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
89 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.