Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр 2 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа
Архангай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 430 иргэнд PCR-ийн шинжилгээ хийснээс шинээр Эрдэнэбулган суманд 2 тохиолдол нэмж батлагдлаа.
Ийнхүү 04 сарын 29-ны байдлаар Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 299 болж, үүнээс 253 хүн буюу нийт тохиолдлын 84,6 хувь бүрэн эдгэрчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 46 иргэнээс эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд Хөнгөн-38 хүндэвтэр 8 байна.
Нийт тохиолдлыг сумдаар авч үзвэл,
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 173 тохиолдол
Хайрхан – 30 тохиолдол
Эрдэнэмандал – 58 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 2 тохиолдол
Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Ойрын хавьтлын хүний тоо: 2124
Тусгаарлах байранд – 51
Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 439
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 29-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 5494 хүнийг дархлаажуулаад байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:53:39
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:53:38
ЗОЧИН [202.126.88.140] 2021-04-30 01:26:05
МАЛЫН ХУЛГАЙЧ НАР НЬ ТАРААЧИХГҮЙ БОЛ, ХҮН БҮР ХАЛДВАР ХАМГААЛЛАА БАРИМТАЛВАЛ, ХҮН БҮР ХИЧЭЭЖ ХЭНЭГГҮЙ БАЙДЛАА ГАРГАХГҮЙ БОЛ ЭНЭ ТАХАЛЫН АРД ГАРНА АА ГАРНА