Монгол улсад оршин суугаа гадаадын иргэд вакцинд хамрагдана

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийг "Covid-19"-ийн эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлсэн байна.

Эхний ээлжид Улаанбаатарт байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух хаягийн тодорхойлолттой очиж вакцинд хамрагдах юм.

Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.05.01/ 110 цэгт 293 багийн 2643 эмч, ажилтан ажиллаж, 76811 иргэнийг дархлаажуулна.

Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан "Covid-19" цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:56:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:56:53

Irgen [103.212.119.73] 2021-05-02 00:51:20

Deerhi 2 zochin heree har haraa gaihna gedeg shig 2 yyl tenegduu

зочин [124.44.184.129] 2021-05-01 07:40:46

Сайхан шийдвэр байна, баярлалаа. Харин ЗГ 300К-г Монгол улсад оршин суугаа гадаадын иргэдэд өгсөн болов уу?

Зочин [66.181.182.60] 2021-05-01 12:12:47

Jaahan teneg uu ugui yu? Mongol irged gj todorhoi zaasan bhd yuun gadaadiin irged ve? Tarhi tolgoigoo jaahan ajilluul

Иог [192.82.86.157] 2021-05-01 04:20:04

Орон нутгийн иргэдээ хэзээ вакцинжуулах вэ

Зочин [66.181.179.251] 2021-05-02 05:47:09

Unuudruus vaccina yavuulj bn le.udahgui hiih bh


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.