"ЖДҮ"-д холбогдчихоод Тавантолгойн ТУЗ-ийн дарга хүртэл дэвшиж болдог юм уу ?!

Aдмин / Хууль

УИХ-ын нэлээд гишүүнийг хамарсан том хэрэг 2018 оны 11 сард дэгдсэн. Тэрийг "ЖДҮ" гэдэг. Олон нийт энэ хэрэгт маш дургүйцдэг. Боломжийг нь хулгайлсан учраас тэр. Тухайн үед УИХ-ын олон гишүүн, Засгийн газар, яам, агентлаг, ТӨХК-д удирдах албан тушаал хашдаг хүмүүс "ЖДҮ"-д холбогдож байв. Тэдний нэг нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ байв. Бүх хэвлэлд УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй хамт "Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Рич Холдинг” компани ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан" талаар мэдээлсэн. Энэ асуудал ил болсны дараа, хэдхэн хоноод Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл түүнд ард түмний боломжийг мэдээлэлд ойр байдлаа ашиглан хулгайлсан хэмээн МАН-аас хариуцлага тооцсон нь энэ.

Удалгүй 2018 оны 12 сарын 4-нд ЖДҮХС-гийн Шилэн дансанд бүртгэгдсэн, зээлийн эргэн төлөлтөө хийсэн аж ахуйн нэгжүүдийг мэдээлсэн. Холбогдсон гишүүдийн голдуу компани, аж ахуйн нэгжүүд зээлээ буцааж төлсөн байв. Тэдгээрийн хамт "ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн эхнэр Болортуяагийн “Рич холдинг” ХХК 400,558,905 төгрөг төлж зээлээ хаажээ" гэж хэвлэлүүд мэдээлсэн.

Ном журмаар нь авсан бол яагаад хугацаанаас нь өмнө төлнө гэж? Нэгэнт 2018 онд асуудал үүсч, зээл хуйг яаралтай төлөөд хуулийн шийтгэлгүй салсан ч ёс суртахууны хувьд ард түмний өмчлөлтэй, бас хариуцлага өндөртэй албан тушаалд дэвшээд, хэсээд явж байж болохгүй.

Ер нь бол одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх "ЖДҮ"-тэй холбогдсон хүмүүсээ дэмждэггүй. 2019 оны 8 сарын 15-нд “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ. Ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" гэж хэлж байв. Түүнчлэн 2020 оны 4 сарын 13-нд УИХ дахь МАН-ыг бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, "ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үнэхээр ч "ЖДҮ"-д холбогдсон олон хүнийг сонгуульд оруулаагүй.

Харин сонгуулиас хоёр сарын дараа 2020 оны 8 сарын 19-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөх Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилчихов. Улмаар өнөөх Б.Бат-Эрдэнэ маань 2020 оны 10 сарын 20-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас Б.Бат-Эрдэнийг тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүнээр сонгож, мань эр ТУЗ-ийн дарга нь болжээ.

МАН-ын даргын дургүй, бас тэмцдэг шударга бус явдалд нэр холбогдож явсан Б.Бат-Эрдэнэ хаагуур нь гүйгээд ШӨХТГ-ын дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга болчихов оо?!

"ЖДҮ"-д холбогдчихоод Тавантолгойн ТУЗ-ийн дарга хүртэл дэвшиж болдог юм уу?!

Ядахад яр гэдэг шиг ШӨХТГ-ын дарга "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй. Энэ талаар томоохон хэвлэлүүд хангалттай сануулж ирсэн.

Юу гэвэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн ажил үүргийг зохицуулдаг Өрсөлдөөний тухай хууль гэж бий. Өрсөлдөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаалд ажиллахыг хориглох” тухай заасан. Энэ нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй гэсэн үг. Гэтэл энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувиар компанийг ашигтай болгох, тендер худалдан авалтыг зохион байгуулах ажилд оролцоод явж байдаг. Энэ хоёр ажил хоорондоо нийцэх үү.

Энэ болохгүй гэдгийг Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлд гэж заажээ. Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болчихоод дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Гэхдээ энэ зүйл заалт үүнийг ч хориглох агуулгатай юм. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүйг тогтоосон хангалттай нотолгоо.

"Эрдэнэс Тавантолгой” ХК бол зүгээр нэг аж ахуйн нэгж бус. Монгол Улсын эдийн засгийн том хөшүүрэг, стратегийн үйл ажиллагаатай компани юм. Тэндхийн тендер, худалдан авалт байнга л хардалт дагуулж байдаг. Энэ утгаараа төрийн хяналт тавьж, худалдан авах үйл ажиллагаанд оролцогчдыг зохицуулах, өрсөлдөөнийг тэнцвэртэй явуулах үүрэгтэй ШӨХТГ-ын дарга хүн энэ компаниас хол байх учиртай.

Гэтэл дээр нь гарч суугаад дарга нь болсон учраас Б.Бат-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ болчихоод байгааг удаа дараа сануулж байгаа юм.

Төрийн албыг тууштай хашиж үзээгүй, олон жил намын ажил хийсэн Б.Бат-Эрдэнэ гэх залуу хэний татаасаар ингэж олон албан тушаалыг нэгэн зэрэг хийж, ашиг сонирхолын зөрчилтэй ч хамгаалалтанд яваад байгааг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Эх сурвалж: www.24tsag.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:50:29

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:50:29

Зочин [192.82.75.80] 2021-05-03 04:02:39

МАН-д болохгүй юм гэж үгүй болохгүй ч байсан болгоно.

Зочин [192.82.77.119] 2021-05-03 00:51:45

Хүүк зүгээр л лоозогнож ярьдаг л гар байхгүй юу. Үнэн гэж цаадахад чинь байхгүй

зочин [103.229.121.198] 2021-05-02 20:50:58

МАН аа сонгоод доромжлуулаад толгой дээрээ баалгаад хошногыг нь эргэтэл хөхөж долоох хэрэгтэй улам сайхан амьдрана тэгвэл

ИРГЭН [192.82.74.202] 2021-05-02 20:14:23

Ардын намын хар хэрэг далай далай.Аялдан дагагчид нь хорт могой,ховдог матартай адил, Намын дарга Хүрэлсүх нь Хоёр нүүрт,Хор найруулагч болой,

Зочин [202.126.88.210] 2021-05-02 17:35:02

Оюунэрдэнын суганы үс

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-02 15:36:11

DEERX.POTO.ZURAG.DEERX.ETGEED.B.BATERDENE.GEDEG.XYNIG.MATRIXS.XERGELCEN.OPOCIN.XOLBOONI.ULCIN.ERONXI.CAID.ERONXILOGJ.MEDBEDEB.NERTEI.XYNIG.BID.TANILAA.XARIN.ZAICAN.UULAN.DEER.BAABGAI.GEDEG.XOJTOI.ZEBEENPYREB.NERTEI.ALUURJIN.MARK.TEMDEG.ZYYLT.BOGJ.ZURAG.XUDALDDAG.ETGEED.N..OLON.UDAA.OLON.IANZIN.XYN.BOLJ.XYMYYCYYDIN.GEREEC.SHONOOR.GERYY.N.NEBTERJ.OROOD.XULGAI.XYJIN.XIGEED.BAIDAGIG.BOLIULAX.XEREGTEI.

zochin [192.82.91.158] 2021-05-02 14:48:49

ene hun ovoo ajil hiigeed bgaa bololtoi. ter mungu tugrugtei Huchit shonhortoi neleen uzeltsej bgaa gesen. Tgd nuguuduul ni ulamjlalt argaaraa bichuuleed ehelj dee. Er ni ajilaa hiij bval yunii ch darga bsan yadgiin. Ene mungu tugrugtei naimaachid bas arai davarch bna shuu. Bitgii toogooroi ene ment uildliig. Ajil hiigeed davartsan ulairtsan yumnuudad sanuulga uguud ehleheer ingeed bichij bgaad l zamaasaa zailuulna. Buur neg tsaitsan

Зочин [59.153.113.107] 2021-05-02 13:17:23

Шудрага өрсөлдөөний дарга нь нэг компанийн ТУЗ-д байна гэдэг арай шүү. Дэлхийд байхгүй үзэгдэл гаргах юм. Өөрөө бас овоо ширэн нүүртэй цүнх баригчийн замналтай юм байна

Зочин [59.153.113.107] 2021-05-02 13:15:30

Гудрага өрсөлдөөний дарга нь нэг зомпанийн ТУЗ-д байна гэдэг арай шүү. Дэлхийд байхгүй үзэгдэл гарах юмаа

Цүнх баригч [192.82.80.77] 2021-05-02 09:53:29

Нэг долийсон гар, боломж хулгайлагч ЖДҮчин

Зочин [64.119.16.141] 2021-05-02 09:01:38

Энэ муриач Сүхийг ямар үлийгээ хийж сонгох вэ дээ

Болно [192.82.74.179] 2021-05-02 06:11:31

Энэ цаг үед болдог болоод л энэ хүн чинь дэвшээд яваад байгаа биз дээ, юунд нь гайхацгаав ккк

ЗОЧИН [103.229.120.221] 2021-05-02 06:00:55

МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ТОМ №1 ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН,АВИЛГАЧИН,КАЗИНОЧИН,КОНЦЕССЧИН, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН, МАН-ЫН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДИД,АВИЛГАЧДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ, МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ИЙМ БАЙХАД ДООРХ ХУЛГАЙЧИДДАА ЯАЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЮМ БЭ,ЭДНУУС ШУНАЛД НҮДЭЭ СОХОЛСОН, ИДЭЖ ЦАДАЖ ХАНАНА ГЭЖ БАЙХГҮЙ, ХҮМҮҮН ТӨРӨЛХТНИЙ ХҮНИЙ АДАГ, ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ШААРУУД Ш ДЭЭ, МАН,ХҮРЭЛСҮХ ҮХ, ЕР-ИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ,ХҮЧ ТҮРЭН,УИХ,ҮХЦ -ЭЭР ҮХ ЗӨРЧСӨН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРҮҮД ГАРГУУЛАН,УИХ 7 МҮНУТАНД ЕР-Р АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ ГЭЖ ХУУЛЬ ГАРГУУЛАН ӨРСӨЛДӨГЧ НАРАА ЗАМААСАА ЗАЙЛУУЛАН ГАНЦААРАА НЭР ДЭВШИЖ ЯЛАХ ГЭНЭ, ИЙМ ШИЙДВЭР ГАРГУУЛАХДАА МАН, ХҮРЭЛСҮХ ИЧДЭГГҮЙ ЕЭ, ХҮРЭЛСҮХ ЕР-Ч БОЛБОЛ МУ-ЫН ТҮҮХЭНД УЛСЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛСОН ЯВДАЛ БОЛНО.

Сэлэнгэ [202.179.21.203] 2021-05-02 05:39:11

Хүчээ нэгтгэнэ! гэж энэ дэ!!!

Zochin [192.82.75.223] 2021-05-02 05:26:08

Ene ariun yavdal bish bhoo

Зочин [103.26.195.12] 2021-05-02 05:04:19

Арай болохгүй байлгүйдээ Өарөө ийм байжээж юун шудрага өрсөлдөх вээ

Зочин [66.181.176.55] 2021-05-02 10:22:13

yg zov

Зочин [202.126.88.35] 2021-05-02 05:00:01

Хуурамж хүүкээ гэж


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.