Улсын хэмжээнд хүн амын 43 хувь нь вакцины I тунд, 20 хувь нь II тунд хамрагджээ

Aдмин / Эрүүл мэнд

Манай улс "Covid-19"-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж буй билээ. Улсын хэмжээнд өчигдөр (2021.05.01) 82683 иргэн "Covid-19"-ийн эсрэг вакцинд хамрагджээ.

Үүний 49711 иргэн нь нийслэлд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нэгдүгээр тунд 695946, хоёрдугаар тунд 370563 хүн хамрагджээ.

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.05.02) дархлаажуулалтын 110 цэгт 75904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгааг албаныхан мэдээллээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийн 43 хувь нэгдүгээр тун, 20 хувь хоёрдугаар тундаа бүрэн хамрагджээ.

"Covid-19"-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэж мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад тараах эрсдэлтэй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатайг ЭМЯ анхааруулсаар байгаа билээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:56:52

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:56:52

Зочин [122.201.22.122] 2021-05-03 04:07:56

Hezee_____ SPUTNIK V-eer ___Boroo oroh gej baina daa________?????????

d [202.9.47.18] 2021-05-03 01:20:05

Sputnik v irj ih huleeleedee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.