Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийгдэж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-д заасны дагуу УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид 5 дугаар сарын 2-ны өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.

Үндэсний аудитын газар МАН-аас 1, АН-аас 2, Хөдөлмөрийн Үндэсний Намаас 1 нийт дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар аудитыг хийж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгоно хэмээн заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг холбогдох хуульд нийцүүлэн засварлуулахаар буцаан хүргүүлж байна.

Нэр дэвшигчдээс хуулийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар дахин хянаж, 5 дугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.84.128] 2021-05-05 06:04:49

MONGOL.ULCIN.ERONXILOGJ.NAMBARIN.ENXBAIARIN.DYRD.16.DUGAAR.CURGUULIN.8.B.ANGID.1983.OND.TUXAIN.ANGID.5.B..BAICAN.TAATAR.XOJTOI..JIJIG.BATERDENE.SHY.ENE.ZABAAN.ETGEED.MASH.OLON.XYN.ALJ.UCTGAJ.NYYR.AM..ZARA..I.DYR.TORXOON.OORJILJ..AMIDARJ.CURCAN.XYN.ALUURJIN..XARIN.NOGOO.NAMBARIN.ENXBAIAR.N.ZEBEENPYREB.GEDEG.NERTEI.XYN.AMINI.ONZ.NOZTOI.ALUURJIN.BAIDAG.ENE.ETGEED.ZAICAN.UULIN.OROI.DEER.ALCAN.XYNIXEE..TEMDEG.ZYYLTIG.ZARDAG.ZARIM.YED.XOROGIN.TOGOONI.DERGED.XUUJINI.ED.ZYILCYYD.BURXAN.TAXIL.XUDALDAJ.BAIDAG.XULGAAJUUDIN.NEG..SHY.JINXENE.NAMBARIN.ENXBAIARIG.OLNO.GEDEG.IX.XEZYY.UJIR.N.EDGEER.XULGAAJUUD.MATRIXS.XERGELEED.URDUUR.N.XONDOLCOOD.BAIDAG.BAINA.

зочин [103.212.119.208] 2021-05-05 05:11:33

мөрөөдөл болсон хөтөлбөрөөр яаах ч юм билээ.хөтөлбөрт ард түмний аж амидралыг дээшилүүлэх ,монгол хүн бүрийг баян чинээлэг болгох уул уурхайн баялагаа эзэмшиж элбэг шиг,хүрэлсүх шиг,эрдэнэ шиг баян чинээлэг болгох ач холбогдолтой зүйл түй ч байхгүй учир ард түмний хүсэл тэмүүлэл үгүй болж бгаа юм.монголчуудыг баян чинээлэг амидрах зорилт тавих ёстой.гол асуудал энэ шүү дээ.

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:44

зочин [202.9.47.9] 2021-05-05 04:32:04

Аудит хийнэ гэдэг нь Хүрэлсүхээс асууна гэсэн үг

Зочин [122.201.24.231] 2021-05-05 02:50:23

Одоо намаас нь нэр дэвшуулээд оролцох гэж байгаа хумуусээ нэг хардаа бугд ул бутэх хумуус ард тумэн сайн мэднэ намуудад энэ хэдэн хунээс оор гишууд хун байхгуй болцымуу хаашаам бэ ногоо л хэдэн будилааны эзэд л хаа бол хаа гарч ирэхийн эд ч гэсэн ертонц дээр ганцхан оороо байгаа мэт аашлахаа болиочээ

Зочин [122.201.24.231] 2021-05-05 02:45:33

Морийн хотолбор гэж ард тумнийг хуурдаг хуучирсан аргаа болио тууниц оронд нэр дэвшигчийн сонгохдоо маш нарийн ондор хэмжээний шалгуур узуулэлт тавих хэрэгтэй

Магнай [157.52.16.145] 2021-05-05 02:27:02

АН-аас нэр дэвшиж байгаа Эрдэнэ, Алтантуяа хоёрыг хоёуланг нь сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.