“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд саналаа өгөөрэй

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Тус уралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд үргэлжиллээ. Ийн уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуусын хамтарсан нийт найман баг бүтээлээ ирүүлээд байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд https://home.uda.ub.gov.mn/?p=9884 байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, удирдамжид заасан шалгуур, үзүүлэлтийн дагуу дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаснаар ялагчид тодрох юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан бөгөөд шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэнэ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.212] 2021-05-22 17:04:35

усан доторхыг хардаг завь аялуулдаг болго

mgl [122.201.23.44] 2021-05-22 05:09:32

mongol humuus mon uu?darhan tsaazat hairhanaa hatan tuul eejee suitgej duuslaa.idej uuh,nargij tsengeh zugaalah ni ihedvel oyun sanaanii doroitliin shinj

Зочин [202.9.40.221] 2021-05-22 02:38:10

2-р зураг л их зүгээр юм байна. Манайх шиг уур амьсгалтай улсад элс шороо дэмий байлгүй дээ...

батсуурь [192.82.90.38] 2021-05-21 13:15:36

цэвэр усныхаа эхийг голдрилыг эвдэж бузарлалгүй байх юм сан даа бурхан минь

Ногоон [202.126.89.216] 2021-05-21 09:36:35

2 р зураг. Манайх шиг улсад ногоон зүлэгтэй сандал суудалтай байсан нь дээрээ

Зочин [66.181.161.11] 2021-05-21 08:38:35

Барилгын компаниудын орон сууц хорооллын зургийг харсаар байгаад юунд ч итгэхээ больж дээ бид. Барьж эхлэхдээ урьдчилгаа авахдаа гадаад орчны ямар сайхан зураг дизайн үзүүлдэг билээ дээ. Ашиглалтанд орохдоо орон сууцнаас өөр үзүүлэх юмгүй битүү цемент болсон байдаг. Энэ зураг бүгд сайхан ч биелэх болов уу?

Анхаар . [66.181.182.78] 2021-05-21 07:40:56

Зайсан гүүрнээс баруун тийш 200м туул голын урд бургасанд гэр хороолол 50 айл нэмэгдсээр л байна. Энд 4-6 га талбайтай . Усан цогцолбор амралт өвөлдөө Хоккей Каток Уулын замаасаа авто замын гарц зөв оролт гаралттай 1000 орчим машины зогзоолтой иж бүрэн цогцолбор хийж болно Ийш хандацгаана уу.

Зочин [122.201.22.212] 2021-05-21 07:36:23

их л сулхан ажлууд бна даа

Зочин [202.126.89.227] 2021-05-21 06:28:35

8 bolon 3 r zurag

Зочин [202.126.89.170] 2021-05-21 06:21:19

Газар үлдсэн юмуу


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.