Л.Энх-Амгалан сайд ШУА-ийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Aдмин / Технологи

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ удаа ШУА-ийн Биологи, ХХТХ, ФТХ-ийн эрдэмтэн, судлаачдын өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, хүрээлэнгүүдийн лабораториудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй судалгааны ажлын үр дүнтэй танилцсан юм.

Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ “БШУ-ны сайдын хувьд эрдэм шинжилгээний байгууллагууд, хүрээлэнгүүдээр биечлэн үйл ажиллагаатай нь танилцах зорилго тавьсан. Хүрээлэнгүүд болон энд ажилладаг эрдэмтэн судлаачдад тулгамдаж буй асуудал нь нийтлэг байна. Миний танилцсан хүрээлэнгүүдийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Зарим хүрээлэнгүүд жишээ нь Хими, химийн технологийн хүрээлэн корпрацийн зохион байгуулалтад орох бүрэн бололцоотой санагдлаа. Манайхан шинжлэх ухааны парк гэхээр нэг том байшин сав, тусгай газар гэж ойлгоод байдаг. Энэ бол буруу сэтгэлгээ. Парк гэдэг нь чухамдаа эрдэмтдийн ур чадварын нэгдлийг л хэлээд байгаа юм. Эхний ээлжинд бид ХААИС-ийн харьяа 4 хүрээлэн 2 лаборатори, Биокомбинатийг “Монголын хөдөө аж ахуйн парк” гэж зарлахаар төлөвлөж яаман дээр ажлын хэсэг ажиллаж байна. Цаашдаа эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад парк гэнэ үү, корпраци гэнэ үү кластрын хэлбэрээр ажиллах бүрэн боломжтой. Бидэнд олон том боломж ирээдүйд бий болно. Монголын шинжлэх ухааны түүхэнд анх удаа “Шинжлэх ухааны кластрын төв” цогцолборын ажил эхлээд явж байна. 3 жилдээ багтаж ашиглалтад орно гэж төлөвлөж байна” гэлээ.

Түүнчлэн салбарын сайд цаашдаа шинжлэх ухааны салбар, хүрээлэнгүүд тэнд ажиллагсдад тулгамдаж буй асуудлыг дараах байдлаар шийдвэрлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

· Хүрээлэнгүүд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын эрх зүйн орчныг ойлгомжтой болгох.

· Эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин урамшуулал, хөдөлмөрийн үнэлэмж нийгмийн баталгааны асуудал дээр төрийн бодлого хэрэгжүүлэх. /Эрдэм шинжлгээний ажилтны сарын цалин дунджаар 850 мянган төгрөг буюу их сургуулийн профессорын цалингаас 2-3 дахин бага байна. Гадны бусад улс оронд эсрэгээр эрдэм шинжилгээний ажилтнууд нь өндөр цалинтай байдаг. Энэ жишиг рүү явах/

· Цаашдаа эрдэм шинжилгээний ажилтнуудыг ахисан түвшинд суралцах асуудлыг төрөөс дэмжинэ. Өөрсдөө цалин багатай дээр нь доктрантурын сургалтын төлбөр өндөр төлж байгаа нь буруу тогтолцоо. Өнөөдөр Боловсролын зээлийн сангийн дийлэнх хувь нь баклаврын тэтгэлэгт зарцуулагдаж байна. Цаашдаа энэ байдлыг өөрчилж ахисан түвшний сургалт буюу магистр, докторт суралцагчдад дэмжлэг үзүүлэх нь улс орны ирээдүйд илүү өгөөжтэй.

· Гадаадад нарийн мэргэжлээр магистр, докторт сурч ирээд буцаад ажилдаа орох гэхээр тухайн орон тоон дээр өөр хүн авчихсан байдаг учраас нөгөө хүн ажлын байргүй болчихдог буруу тогтолцоог халах.

· ШУТС-аас өмнөх жилүүдэд хэрэглээний судалгаанд голчлон санхүүжилт олгосон байдаг. Гэвч эндээс төдийлөн үр дүн харагдахгүй байна. Тиймээс цаашдаа суурь судалгаанд түлхүү санхүүжилт олгож байх.

· Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг жил бүр хийж байх. Бүх салбарын хөрөнгө оруулагчдыг жилдээ нэг цуглуулж эрдэмтэн судлаачдынхаа судалгааны үр дүн, ТЭЗҮ, патент, ашигтай загваруудаа танилцуулж байх. Ингэж шинжлэх ухааныг олон талаас нь санхүүжүүлэх эх үүсвэр олохгүй бол төр өөрөө бүгдийг үүрэх боломжгүй.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.151] 2021-05-21 12:30:32

Ehner nuhur 2

Зочин [202.179.24.202] 2021-05-21 10:22:43

ТУЛГАМДСАН НЭГ Л АСУУДАЛ БАЙГАА . НАА ОЛОН ЗУУН НЭЭЛТ БҮТЭЭЛЭЭ МӨНГӨ БОЛГООД ӨӨРСДИЙГӨӨ ТЭЖЭЭХ...

Зочин [112.214.197.79] 2021-05-21 08:53:28

Хамгийн эхэгд очих ёстой газраа хамгийн сүүлд очлооо бурууу хүн байна

зочин [66.181.164.171] 2021-05-21 08:41:39

Амжилт хүсье

zochin [192.82.65.197] 2021-05-21 06:54:15

ene said ajlaa mash sain hiij bna daa biyechlen taniltsan hun zov shiidver gargana amjilt husiye


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.