Эверестэд халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлжээ

Aдмин / Гадаад мэдээ

КАТМАНДУ. /AP/. Эверест ууланд коронавирусний хамгийн багадаа 100 тохиолдол бүртгэгдсэн гэж Австрийн уулчин Лукас Фуртенбах мэдээлжээ.

Дэлхийн хамгийн өндөр оргилд халдвар тархсан гэх мэдээллийг Балбын эрх баригчид няцааж буй үед тэрбээр ийнхүү мэдээлжээ. Л.Фуртенбах аврах багийн нисгэгчид, даатгалын ажилтнууд, эмч нар, экспедицийн ахлагчдын мэдээлэлд үндэслэн энэхүү тооцооллыг гаргасан байна.

Коронавирусээр халдварлахаас эмээсний улмаас өнгөрсөн долоо хоногт аяллаа зогсоосон тэрбээр уулын баазад олон хүн өвдсөн байгааг харснаас гадна майхнуудаас хүмүүсийн ханиах чимээ сонсогдож байсныг “Associated Press” агентлагт Балбын нийслэл Катманду хотоос мэдээлжээ.

Харин Балбын эрх баригчдын хувьд Хималайн уулсад халдварын идэвхтэй тохиолдол нэг ч байхгүй гэж мэдэгдэж байгаа юм байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.