Д.Сумъяабазар: Төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл 50 хүртэл хувиар буурна

Aдмин / Нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн дэнжид ажиллаж байна. Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. Хотын дарга гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт болон гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна. Зураг төсөл болон барилгын компаниудтай уулзахад үндэсний бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг хэллээ. Хурдны замыг олон улсын стандартын дагуу барихаар Хятадын 2-3 компанид санал тавьжээ.

Хан-Уул дүүрэгт жилд 10-20 мянган айл нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийн асуудал байнга тулгамддаг байна. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төдөн айлын орон сууцны дунд цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж байх стандарт бий болгох хэрэгтэй” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ч мөн энэ чиглэлд өчигдөр Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ зэрэг байгууллагатай уулзаж, анхаарч ажиллаж байгаагаа хэлж байлаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 10 орон сууц байдаг аж. Эдгээрт 25 удаа тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, өнөө маргаашгүй нурахад хүрээд байгаа тул тус дүүргээс сонгогдсон гишүүд Ерөнхий сайд болон Хотын даргыг үүнд анхаарал хандуулахыг хүссэн. Түүнчлэн тус дүүргийн төдийгүй нийслэлийн хамгийн том хамгийн тулгамдсан асуудал нь Туул гол дагуу 30 гаруй байгууллага хайрга, дайрга олборлодог явдал. Гэтэл Туул голоос нийслэлийн иргэдийн 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг учраас цаашид ундны усны аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Хотын даргыг пүрэв гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулахыг хүссэн. Мөн тэрбээр “Төр зөвшөөрөл олгосон учраас эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс уулзаж, Ажлын хэсэг байгуулж, нэг шийдэлд хүрэх хэрэгтэй” гэсэн юм. Мөн дараагийн тулгамдсан асуудал нь арьс, ширний үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг “Харгиа” цэвэрлэх байгууламж орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж байгааг тус дүүргээс сонгогдсон гишүүд онцолж байлаа. Иргэд ч мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байгааг хэлж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаад, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төлөвлөж байгаа бүгдийг дэмжье. Үр дүн чухал. Тооцоо, судалгааг сайн хийж, гаднын мэргэжилтэнтэй хамтран ажиллаарай. Газар чөлөөлөлт болон бусад зүйлээ төлөвлөж, сайн тооцоорой” гэсэн юм. Ийн ТЭЗҮ болон тооцоо, судалгааг зургадугаар сарын 19-нд танилцуулахаар боллоо.


Сэтгэгдэл

иргэн [66.181.187.241] 2021-05-25 05:53:58

Одоо дээрээс унгаж алах санаатай юм уу.!!!""""""!Зүгээр хурдан галт тэрэг таььчих дракаа та нарын толгой яасан бондгөр вэ!!!!!!!!!"!

зочин [49.0.130.24] 2021-05-25 05:21:22

хаалт хаагаад давхар хаагаад нээгээд хаах төсөл мөн үү?

Зочин [202.9.40.208] 2021-05-25 04:33:31

Сайхан зүүд бн даргаааа

2.5 сая хүнийг хотод бөөгнөрүүлж, өвчлөлийн голомт үүсгэхнээ. [202.126.89.15] 2021-05-25 03:08:13

Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг. Хичнээн их юм барьж байгуулна төдийчинээ хотдоо бөөгнөрнө. 2.5 сая хүн хотод амьдрах ойрхон байна дарга нар минь. Сумъа базар энэ их мөнгөөр бүх монголчуудыг хотод бөөгнөрч ялаа батгана шиг бужигнах юм хийхнээ. Ямар их хөрөнгө мөнгө зардал вэ. Сайхан сэтгэгдэл төрөхгүй байна. Болих хэрэгтэй. Ард түмний энэ их хөрөнгийг цэвэр агаартай дагуул хотуудыг одоо байгаа аймаг хотуудаа түшиглэн өргөтгөж байгуулбал сайхан байна. Яагаад гэвэл зам харилцааг шийдчихсэн байхад явж, ирж сурсан дассан газартаа цэвэр агаар, түгжрэлгүй нутагтаа жигд тархан амьдрах сонирхолтой шүү дээ. Ихэнх нь Унаа тэрэгтэй болохоор нэг хотоос нөгөө хотруу аяллаар явах, туршлага солилцож өөрийн аймаг хотоо хөгжүүлэх, дуртай аймгаа сонгож амьдарсан ч сонголт ихтэй. Цус ойртолт хүртэл багасна.Нэг л газар шигдээд насыг барах одоо бодоход уйтгартай юм бна. Хашаандаа сайхан амьдаръя гээд байгааг хөдөөрүү чиглүүлж болноо доо. Юм үзэж нүд тайлсан хүмүүс хотоос залхаж байнашдээ. Дэндүү нүсэр .

Зочин [202.179.8.118] 2021-05-25 05:55:12

zuw


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.