Барьц сонгох нь Үндэсний бөхийн хөгжилд саад болсон хамгийн хортой шийдвэр

Aдмин / Спорт

Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаас барьц сонгодог журмыг цуцлахыг дэмжсэн. Бөхчүүдийн "Их Эв-Эе" хуралдаж дээрх саналыг баталгаажуулах учиртай. Яг хэзээнээс эхэлж барьц сонгоог халах вэ гэдэг асуудал тодорхой бус хэвээр үлдсэн ч энэ жилдээ багтаан халах нь тодорхой боллоо.

2003 онд анх бий болсон энэ журам нь үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн хортой шийдвэр. Олон ч уршиг дагуулсан.

Бөхчүүд мэх сурах, ур чадвараа хөгжүүлэхээ зогсооход шууд нөлөөлсөн. Бэлтгэл сургуулилт хийлгүй, мэх заалгалгүйгээр биеэ зузаалах, золгоог хүлээх зэрэг бөхийн хөгжилд саад тотгор болсон сөрөг үр дагавар үүссэн. 18 жилийн турш Монгол бөхийн хөгжилд саад болсон энэ журмыг бөхчүүд олонхиороо хэлэлцэж, татгалзсан гэж цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Улсын Аварга Ч.Санжаадамба хэлсэн аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.187] 2021-05-25 16:31:34

Ганц барьц сонгохоос болоод үндэсний бөх сонирхолгүй, үзэгчгүй болсон гэвэл худлаа л даа, үндэсний бөхөд цол олгох, ам авах энэ тэр гээд зохиомол давуу байдал үүсгэдэг орчин үеийн спортын хөгжлөөс дэндүү хоцрогдсон балай балай юмнууд их байгаа тэр бүгдийгээ цэгцлэхгүй бол мөхөж мартагдахаас өөр сонголт үлдэхгүй л болов уу

Зочин [66.181.160.113] 2021-05-25 08:15:50

бөх ч гждэээ чааваас үнэн бүтэхгүй нөхдүүд дээ

Zochin [172.58.45.233] 2021-05-25 08:04:39

Mail bandaashiknaas n bazuulj unagaadagaa bolimoor

Зочин [202.9.40.164] 2021-05-25 07:02:06

Цаг хугацаа орон зайнаас үл хамааран барилддаг онцлогтой гээд байдаг биздээ. 2 цаг барилдсан ч яадгийн үзэх нь үзээд үзэхгүй нь болино биз.

Иргэн [192.82.82.25] 2021-05-25 06:03:05

Цаг хугацаа бол маш үнэт зүйл. Гэтэл 2 бөх удаан барилдаж, цагийг хугацааг алдаж байна. Бөхчүүд бүдүүлэг, соёлгүй, ёс суртахуун дорой байна. Тэгээд бас допинг хэрэглэнэ.

иргэн [202.9.46.33] 2021-05-25 04:48:48

монгол бөх барилдахаасаа илүү таахалзах юм аа , 30 минут таахалзаж таахалзаж 10 секунд барилдаад нэг нь унана


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.