Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлт хийхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явахгүй

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо. Хотын дарга уулзалтын эхэнд Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон түүхэн шийдвэр гаргасан тухай онцлоод, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна” гэв. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа тухай ярилаа. Тиймээс ирэх жилүүдэд зам, барилга, байгууламж, гүүрэн гарц, нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөхгүйгээр явахгүй. Тиймээс газрын тухай хууль, эрх зүйг өөрчлөх шаардлагатай байна. Цаашид газрын асуудлыг цэгцэлнэ. Үүнд газрын албаныхны хүч, оролцоо, сэтгэл, туршлага хэрэгтэй байна” гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай газрын албыг цахимжуулах ажлыг үе шаттай хийж байгаа талаар онцоллоо. Тэрбээр “Газартай холбоотой 19 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц ямар байгаа талаар “Масс мессэж” үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү мессэж илгээдэг болсон” гэлээ. Түүнчлэн иргэд газрын албаны албан хаагчидтай 7777-1285 дугаарын утсаар холбогдох боломжтой болжээ.

Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлсөн, цахим дуудлага худалдааг жил бүр зохион байгуулж байгаа талаараа танилцууллаа. Тэрбээр “Газар чөлөөлөх ажилд хамгийн их хөрөнгө шаарддаг талаар танилцуулаад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2600 га газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлууд хийсэн” гэлээ. Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтөд 3.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Газрын албаныхны хувьд хууль, эрх зүй болон ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байгаа талаар санал хэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад хууль, эрх зүй, эдийн засаг сайжраад ирэхээр төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ” гэлээ.


Сэтгэгдэл

Чулуунцэцэг [202.55.188.107] 2021-05-27 05:50:49

Цайз 16 гийн хойд хэсгийн айлуудыг ноднин жил газар чөлөөлөлт нэрээр нүүлгэсэн ямарч бүтээн байгуулалт хийхгүй баахан шороо боссон хогинд баригдсан зэлүүд газар боллоо хэзээ бүтээн байгуулалт эхлэх юм болдоо тэр хавьд чинь үлдсэн хэсгүүдээр нь хүмүүс амьдардаг шүү дээ зам нь хүртэл там болоод хэцүүдэж байна. Ажил нь явахгүй алмай юмаа.

Зочин [64.119.21.59] 2021-05-27 01:19:47

хийхээсээ ярих нь их. ЦИРКээ буцаагаад улсад өгчих.

Зочин [202.126.88.214] 2021-05-26 23:21:11

ЗАЙСАНД.ИХ БАРИЛГА БАРЬЖ Б.А. ТҮГЖРЭЛ ИХСЭЖ.ЯВГАН ХҮН МАШИН ДИЙЛДЭХЭЭ БОЛИЛОО..ТОХИЖИЛТ Ч ХӨГЖИХӨӨ БОЛИЛОО.БАРИЛГЫН ШОРОО ХОГ ТООСОНД.ДАРАГДСАН.ЗАЙСАН БОЛЛОО.ЖААХАН ЗАЙ Л ГАРВАЛ ХЭРЭГГҮЙ ЮМ БАРЬЖ ТООСОНД ДАРАГДСАН ӨНГӨ ЗҮС НЬ.ХАЛТАРТСАН ЗАЙСАН БОЛЖ БАЙГААД ХАРАМСАЖ Б.А.ОЛОН АЖ..АХУЙНУУД СЭТГЭЛГҮЙ БАРИЛГАЖСАНААС БОЛЖ ЧИ БИ ГЭЭД ОРШИН СУУГЧДЫН ТАВ.ТУХ БАЙХГҮЙ ЭЮДЭРСЭН ЗАМ БАРИЛГЫН ХОГ НОВШООР ДҮҮРСЭНД ХАРАМСАЖ Б.А.

Зочин [202.126.88.214] 2021-05-26 23:07:58

ЕР НЬ ТОМ ЗАХ АВТО ХУДАЛДАА ТОМ АЖ АХУЙНУУДЫГ ХОТЫН ТӨВӨӨС ГАРГАХ Х.ТЭЙ.ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ Ч ОРОН НУТАГТ ГАРГАХ НЬ.ЗӨВ. ХОТЫН ДАРГА ЗОРИГТОЙХОН ХУРДАН ШИЙДЭХ Л ҮЛДЭЭД Б.А.

Зочин [192.82.67.240] 2021-05-26 15:01:29

Хотыг түгжирлээс гаргана гэвэл эхлээд Нарантуул Дүнжингарав Хар хорин гэх мэт захуудыг хаахыг нь хааж хотоос гаргахыг нь гаргах хэрэгтэй

Түгжрэл их байвал, хүний бөөгнөрөл багасна [202.126.90.35] 2021-05-26 14:08:42

Буулгах гэж бөөн зардал. Хотын түгжрэл, хүний бөөгнөрлийг арилгах хамгийн ирээдүйтэй аргыг олох хэрэгтэй. Хичнээн барилга барина, зам барина төдийчинээ хүн, машин бөөгнөрнө. Айл хүртэл 1 шкап, 1 хайрцаг авахад л мөдхөн хэрэгтэй хэрэггүй новшоор дүүргээд авдаг. Хөдөөгөө хөгжүүл. Хөдөө аймаг хотууддаа үйлдвэр барь, ажлын байр гарга, их дээд сургуулиудыг хөдөө аймаг хотуудруу нүүлгэх хэрэгтэй. Хөдөө төгссөн оюутнууд хотод очиж ажиллах нь багасна. Одоо түгжрэлээс залхаад, агаар салхиа бодоод иргэд хөдөөг илүүд үзэж бна. Амьдрах орчныг бүрдүүлээд өгөх л хэрэгтэй бна. Ядахдаа хотруу нүүдэллэх нь эрс багасна. Одоо улам сайн түгжрүүлээд бай. Түгжрэл бууруулах тэр их хөрөнгөө хөдөө орон нутагруу чиглүүлбэл алсдаа хот цэвэршинэ шүү. Тооцоо судалгаагаа хийгээд харьцуулж хар. Иргэддээ танилцуулж саналыг ав.

Иргэн [66.181.186.216] 2021-05-26 05:49:50

Том дарга нар хоорондоо энэ газруудыг зарж,түгжрэлийг бий болгосон шүү дээ.Ард түмэн энд ямар ч буруугүй шүү дээ.Тэгэхээр дарга нартайгаа аль эрт тэмцэлдэх байсан.Аль эрт хийх байсан ажил шүү дээ.

Зочин [202.21.108.53] 2021-05-26 04:09:53

Одоо хатан туулын орчим барилга хэрэггүй мод тарья туулаа авар хотын даргаа ер нь дахин энд тэнд орон сууцны барилгын эрх бүү өг одоо орон сууц хангалттай харин гэр хороололын айлуудын газар дээр нь орон сууц барьж уг айлуудын оруулах хэрэгтэй тэгвэл монгол улс утаагүй айл бүхэн орон сууцанд амьдрах болно шүү дээ

Зочин [202.9.40.63] 2021-05-26 02:34:18

Оросын ДСНК -н өмнөх. газар мөн Жуковын хөшөөны арын газар зэрэг газруудыг чөлөөлөөд зүгээр мод тариад орхийчих Ер нь одоо УБ төвөөр зайсан талруж барилга барих бүх зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй Машин байтугай хүн гишгэх газаргүй боллоо


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.