Баянхошуунд эко хороолол барьж, хотын шинэ төвийг бий болгохоор зорьж байна

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн наймдугаар хороонд байх Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэд бүтцүүдийг татаж, 3500 орчим айл газар чөлөөлж, 15 мянган айлын орон сууцны хороолол барих боломжтой гэдгийг Хотын дарга Ерөнхий сайдад танилцуулсан юм. Мөн дулаан, цахилгаан, бохирын эх үүсвэрийг шийдсэн гэдгийг онцолсон.

Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын утааны 10 голомтын нэг. Иймээс тус газар дэд төв байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн томоохон аж ахуйн нэгжүүд энэ газрыг сонирхож байгаа аж. Иргэдийн газрыг чөлөөлөхдөө дэлгүүртэй байлаа гэхэд үргэлжлүүлэн бизнесээ эрхлэх боломжийг нь ч мөн давхар шийджээ. Одоогийн байдлаар авто замуудыг тавиад байна. Цаашид 2-3 давхар байр барихаар төлөвлөж, зогсоол, ногоон байгууламж, эмнэлэг, сургууль гээд бүх зүйлийг шийдэж байгаа гэнэ.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Орлогод нийцнэ гэхээр иргэд хямдхан орон сууц гэж буруу ойлгодог. Тухайн өрхийн орлогод тааруулж, орон сууцтай болгох боломжийг олгож байгаа нь орлогод нийцсэн орон сууц юм. Ногоон орон сууц нь хэрэглээний зардал бууруулна. Мөн байгаль орчинд ээлтэй. Эко хорооллын төлөвлөлт орон сууцны шинэчлэлийг бий болгож байгаа. Орлогын хувьд холимог байдлаар иргэдийг суурьшуулна. 15 хувьд нь халамжийн буюу энгийн түрээсийн орон сууц, 55 хувьд нь орлогод нийцсэн буюу түрээслээд өмчлөх, ипотекийн зээл, үлдсэн 30 хувийг нь зах зээлд борлуулна” гэлээ.

Төсөл таван үе шаттай хэрэгжинэ. Эхний үе шатаар 10 га талбайд хоёр эко хороолол барих аж. Дэлхийн олон хот орон сууцны буруу бодлого явуулж, алдагдал хүлээдэг. Жишээ нь, түрээсийн орон сууцыг нэг дор төвлөрүүлдэг нь нийгэмд асар сөрөг нөлөөтэй. Тиймээс холимог тогтолцоог энд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд нийт 20 эко хороолол барих гэнэ. Төслийг 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч хугацаанаас нь өмнө газар чөлөөлтийг хийгээд эхэлсэн байна. Зураг төсөл боловсруулж, сонгон шалгаруулалт зарлагдахад бэлэн болжээ. Төсөл 2027 онд хэрэгжиж дуусах юм.

Баянхошуу дэд төвийн хүрээнд 5.6 га талбайг чөлөөлж, дэд бүтцийг шийджээ. Газрыг орон сууцаар сольж, чөлөөлсөн байна. 94 нэгж талбарын 280 өрх бүгд орон сууцанд хамрагдсан гэнэ. Энэ хэрээр яндангийн тоо буурч, төлөвлөлтийг бэрхшээлгүй хийх нөхцөл бүрджээ. Түүнчлэн 1.5 га-д ногоон байгууламж төлөвлөсөн байна. Дэд төвд иргэдийг суурьшуулахын тулд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, төрийн байгууллагуудыг төвлөрүүлнэ. Эко орон сууц насжилтын хувьд өндөр бөгөөд хотын шинэ төвийг бий болгохоор зорьж байгаагаа албаныхан хэлж байлаа.

2800 гаруй хашаа буюу 6000 өрхийг хамарсан интернэт, IP TV-гээр хангах, сүүлийн үеийн мэдээлэл технологийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ. Энэ ажил эхнээсээ хийгдээд эхэлсэн гэдгийг энэ үеэр онцолж байв.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд Ерөнхий сайдыг Хүүхэд, залуучуудын театрыг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг, сурагчдын үдийн цайг үдийн хоол болгоход анхаарал хандуулахыг хүссэн юм. Мөн Хотын дарга сургуулийн хоолны газрын түрээсийн орлогын 60 хувийг хот авдаг байсныг сургуульд нь үлдээх бодитой шийдвэр гаргасанд талархаж буйгаа илэрхийлж байлаа.


Сэтгэгдэл

nilddlexks [14.20.185.219] 2021-09-24 15:33:59

Мэдээ.МН [url=http://www.gr7b39dw40je4f1241mo1i61piss9p02s.org/]unilddlexks[/url] nilddlexks http://www.gr7b39dw40je4f1241mo1i61piss9p02s.org/ <a href="http://www.gr7b39dw40je4f1241mo1i61piss9p02s.org/">anilddlexks</a>

hvrnnxfqp [123.152.116.19] 2021-07-17 21:13:49

Мэдээ.МН [url=http://www.gt52j098n8iypqsey79j53z5w86h74m0s.org/]uhvrnnxfqp[/url] hvrnnxfqp http://www.gt52j098n8iypqsey79j53z5w86h74m0s.org/ <a href="http://www.gt52j098n8iypqsey79j53z5w86h74m0s.org/">ahvrnnxfqp</a>

tkcqonvdkc [182.89.82.54] 2021-06-30 18:48:47

Мэдээ.МН [url=http://www.g17jtehz9or77n59tin582d89oh66v22s.org/]utkcqonvdkc[/url] tkcqonvdkc http://www.g17jtehz9or77n59tin582d89oh66v22s.org/ <a href="http://www.g17jtehz9or77n59tin582d89oh66v22s.org/">atkcqonvdkc</a>

, Unur [202.179.27.104] 2021-05-31 07:15:06

28-r horoo oroh ym u

Gochoo [180.149.93.98] 2021-05-31 04:07:55

Гүй ээ мөн олон жил ярих юм даа. Хийсэн ажлаа ярьж тайлагнадаг болоосой

Зочин [202.9.46.181] 2021-05-30 18:58:09

odoo hotoo bish huduuguu hugjuuleed ene het buugnuruluu bagasgamaar bnshdee

Зочин [66.181.186.228] 2021-05-30 08:02:44

eko horoolol yahav.zamaa yahav.ehleed metro,tsahilgaan galt teregee shiideh heregtei

Жомбого Нараа нь [64.119.24.220] 2021-05-30 07:22:19

Болио таанууд наад бөхчин Сумьяа дараагийн сонгуульд СХД с үзнээ хүүхдүүдээ Анужин Жаргалмаа гэж хар машины авгайчуул ахин битгий СХД т үзэгдээрэй та хоёрыг харахаар дотор муухай оргиод бөөлжис хүрэд байгаа юм л даа.Бодитой бүхэл бүтэн нэгэн хороог орон сууцжуулаад би ингэж шийдлээ гэж хуцадах юм бол болжийнаа Баянхошуунд л дандаа болохгүй бүтэхгүй лалрууд байдаг юм биш шүү.Энд монголын ирээдүй гэр хорооллы шороонд өсөж бойжиж үмхий үнэртсэн гудамжнаас ирээдүйн мисс сайхан хүүхнүүд өсөж бойждог юм.Баатарын экс эхнэр бол манайхаас төрсөн хүн.Манай эндээс янхан архичин хулгайч алуурчин бас олноороо төрөн гарсан юм шүү гэзэгт бариач гэдэг архичин манайхас төрсөөн яалт ч үгүй гэмт хэргээрээ манайх толгой цохиноо согтуугаар машин барьдгаараа манайх манлайлдаг шөө аятайхан байгаарай

зочин [124.44.184.129] 2021-05-28 14:04:21

С.Амарсайхан гуайн үед ганц Налайх дүүрэгт рүү бүх ажил мөнгө чиглэж байсан уу? гэтэл одоо Д.Сумъяабазар гуайн үед Сонгинохайрхан дүүрэг руу бүх ажил мөнгө чиглэж байна уу? Монгол улсын 21 аймгийн төв, 336 сумдыг УБ хотын нэгэн адил түвшинд хөгжүүлээч ээ. Тэгвэл ард иргэд УБ хот руу нүүхгүй биз дээ? Дов жалганы үзлээсээ Монголчууд хэзээ салах вэ?

Хэхэ [80.43.66.156] 2021-05-28 05:38:38

Дандаа л дарга нарын зураг тавих юм. Ядаж хийж байгаа хийгдэх гэж байгаа ажлынх нь зургийг нь харж болох уу?


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.