Монголын 3 боксчин Ази тивийн аварга болов

Aдмин / Спорт

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын баг тамирчид 3 алт, 5 хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга, 2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар, “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.

Узбекистаны боксчин өмнө нь Х.Энх-Амарыг Жакартагийн Азийн наадамд ялсан бол 2019 оны ДАШТ-д Э.Цэндбаатарыг хагас шигшээд ялж, түрүүлэх замаа засч байв. Энэ удаад манай Х.Энх-Амар эхний үед 3:2-оор хожигдсон ч сүүлийн 2 үед илүү байснаар тивийн аваргад анх удаа түрүүллээ.

Харин 60 кг-д “Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпын эрх аваад байгаа Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч 5:0-ээр илт давуу ялалт байгуулж Азийн хошой аварга болов.

Түүнчлэн 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж 3:2-оор яллаа. Ийнхүү Монголын 3 тамирчин алтан медалийн эздээр тодров. Б.Чинзоригийн хувьд тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэр 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн юм.

Мөн энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Охонтунгалагын Өнөболд, 69 кг-д Баттөмөрийн Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-д Лутсайханы Алтанцэцэг, 54 кг-д Эрдэнэдалайн Мичидмаа, 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.


Сэтгэгдэл

Та бүхэндээ өндөр амжилт хүсье [103.26.194.149] 2021-06-01 04:14:20

Тулаанчиддаа баярлалаа.

баяр хүргэе [66.181.185.220] 2021-06-01 02:16:10

Залуучууддаа баярлалаа. Эх орныхоо далбааг өргүүлэх шиг сайхан зүйл байхгүй. Монгол эх орноороо бахархаж байна.

Зочин [66.181.176.56] 2021-06-01 01:40:27

Манай боксчид гайхалтай сайн байлаа, түүхэндээ 3 аварга дараалан төрлөө, үээхээр манайх Ази даа бараг нэг номер боллоо.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.