“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдааны ялагчид тодорлоо

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд, нийт 21 хоногийн хугацаанд зарласан бөгөөд уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуусын хамтарсан нийт найман баг бүтээлээ ирүүлсэн юм. Бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж иргэд, олон нийтээс санал авлаа. Нийт 7500 иргэн санал өгч, өргөн цар хүрээг хамарсан уралдаан болж өндөрлөв. Олон нийтээс авсан саналын дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу бүтээлүүдийг дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаж уралдааны шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны тэргүүн байранд шалгарсан “Riverside Paradise” баг, дэд байранд шалгарсан “Оюут ХХК” багийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулж, нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүссэн.

Дэд байрт шалгарсан “Оюут” ХХК-ийн архитектор С.Мөнхбаяр “Уралдааны хугацаа богино байсан учир бид гол санаагаа барьж, зураг төслөө хийсэн. Туул голыг хамгаалах, байгаль орчинд ээлтэй байхаар төлөвлөлөө. Бид 2700 орчим иргэний санал авсан” гэсэн бол тэргүүн байрт шалгарсан “Riverside Paradise” багийн архитектор О.Буянзаяа “Манай багийнхан хот байгуулалтын архитектор мэргэжлээр төгссөн. Уралдаанд оролцохдоо хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг харгалзаж, стандарт шаардлагуудын дагуу концепцоо гаргасан юм. Байгаль орчноо хамгаалах, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг ашиглах, далангаа зүлэгжүүлсэн технологи зэрэг 3-4 шинэ шийдлүүд орууллаа. Мөн Туул голын урсцын судалгаа хийж, төсөлдөө тусгасан” гэв.

Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь Туул голын эко системийг хамгаалах, байгалийн нөхөн сэргээлт хийж, байгалийн тогтцыг хадгалан, бүх насны болон зорилтот бүлгийн иргэдэд зориулсан олон нийтийн амралт, зугаалгын ая тухтай орчныг бүрдүүлж гадаргын усыг хуримтлуулан нуур, цөөрөм үүсгэн, гүний усны тэжээгдлийг нэмэгдүүлэхийг зорьжээ. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг, төсвийг хийх юм.

Тэргүүн байрт шалгарсан “Riverside Paradise” багийн бүтээл

Дэд байрт шалгарсан “Оюут” ХХК-ийн бүтээл


Сэтгэгдэл

Иргэн [192.82.81.46] 2021-06-02 14:28:07

Туулын эргээр юм барьж яадаг байнаа? Ундны усаа улам бохиртуулахын нэмэр шүү дээ! Манайхан ямар аятайхан зугаалах биш дээ

Зочин [202.126.89.45] 2021-06-02 12:11:55

Ийм юм хийж чадахгүй худлаа татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрээд байх юм ёстой хог

Зочин [202.21.108.41] 2021-06-02 12:10:27

Сайхан шийдэл байна. Туул гол дагуух орчныг хамгаалалтанд авах цаг нь болсон ш дээ. Арай л их бохирдож байгаа. Шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд уралдаанд санаагаа өгөх нь хүний эрхийн асуудал. Энэ хүүхдүүдийн буруу байхгүй шүү дээ. Залуу хүүхдүүд мэргэжлийн ур чадвараа сорьж байгаа нь сайн хэрэг. Харин ч мэргэжлийн талаасаа сайн болсон байна. Манайхан залуучууддаа урам өгөхөөсөө шүүмжлэхээ урьтал болгодог муу зуршлаасаа салчихвал улс маань хөгжинө дөа.

Zochin [192.82.70.109] 2021-06-02 11:49:06

Bitgii orold , Baigali baigaliaraa bh shig tansag ym haach bdagui ym . Zugeer l tseverhen bailga

Зочин [64.119.21.193] 2021-06-02 11:16:04

гоё сэтгэж чадаагүй л бна, соц үеийн архитекторуудаас ч долоон дор бна

[202.21.108.132] 2021-06-02 11:01:50

Урт цагаан юу болсон бэ? Бас л ингэж шалгаруулаад л байсан, одоо хүртэл ягл бахь байдгаараа байж л байна даг.

Зочин [66.181.189.198] 2021-06-02 10:09:32

Нэг л их гоё зураг зурсан хүмүүс. Тэгээд газрыг тохижуулах эрх аваад л байшин бариад зараад эхлэх байхаа.

Зочин [64.119.23.1] 2021-06-02 08:06:19

Туулаараа битгий тоглоо. Бургасыг н ь битгий хяд, баас шээсээр бүү дүүргэ.

Зочин [192.82.81.46] 2021-06-02 14:29:10

Яг үнэн,хамаг бургасыг нь хядаад удахгүй уух усгүй болохын цондон шүү!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.