Шинэ нисэхийн замд 100 метр урт, 50 см гүн цууралт үүссэн

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон авто зам нийслэл рүү ирэх чиглэлийн урсгал дагуу цуурчээ.

Цууралт 115 метр урт, 50 см хүртэлх гүнтэй дөрвөн хуруу өргөнтэй байсан бөгөөд эвдрэл гараад удсан байдалтай байна.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа "Барилгын ажил 2019 оны есдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил зам дээр дагуудаа хагарал гарсан. Эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран ажлын хэсэг ажиллаж байна. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал төлөвлөгөөгөө гаргаж байна. Улсаас ямар нэг мөнгө гарахгүй гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр хийнэ. Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоодугаар сарын 04-нд эхлэхээр төлөвлөж байгаа учраас үүнээс өмнө засварлаж хэвийн болгоно.

Хагарлын шалтгаан тодорхойгүй байна. Гүйцэтгэгч компанийн баталгаат засварын хугацаа гурван жил буюу 2022 оны есдүгээр сард дуусна. Манай орны нөхцөлд замын хөндлөн хагарал байнга гардаг. Одоогийн дагуу хагарлын хувьд 7-10 метрийн өндөртэй эргэц, тойруутай хэсэгт гарсан учраас технологиос эсвэл байгалиас болсон уу гэдгийг тогтооно. Манайхаас байнга шалгадаг. Өнгөрсөн жил нарийхан хагарал байхад нь гагнаас хийсэн байсан ч энэ жил нэмж хагарсан байна" гэв.

Авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.226 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй.

Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан.

Авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн.

Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан ч одоог хүртэл нээгээгүй байна


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.161.121] 2021-06-06 12:52:29

Монгол улсын төлөө гэж тангараг өргөдөг авилгачид

хэ хэ хэ.Та нарын нөгөө хүчээ нэгтгэсний чинь шан. [202.126.88.56] 2021-06-03 11:15:04

Мэнд ээ, Чиний нөгөө эр хүний 13 мэхний чинь нэг нь энэ үү гэдэг шиг.Бас хохь чинь дээ хохь чинь, намайг хэлэхэд даанч Хормойгоо чирсэн гээд тоохгүй байсан юм гэж Ягаан Гажид малын эмч Мэндээг даапаалдаг шиг Та нарын нөгөө Хүчээ нэгтгэсэн МАН-ын авлигачдын байж байгаа царай нэг иймэрхүү. Наадуул чинь иднэ завшихаас өөр юу ч хийж бүтээхгүй гэж хэлсээр байтал Эх орон тусгаар тогтнол гээд магтаад байсан хохь чинь.Одоо энэ авлигач МАН-ын даргыг арай Ерөнхийлөгчөөр сонгож тэнэгтэх байгаа ? магадгүй л оркууд шүү. Илжиг модон хударгандаа гэгчээр МАН-даа мадлуулж байхдаа таарсан малнууд.Энэ замаар нь хичнээн осол аваар гарч хэдэн хүн үхэх бол доо? За тэр ч дүүрч гадаадынхан шоолно доо, манай хурдны замыг хараад. Бас ийм зам тавьсан авлигачдаа сонгодог биднйи тэнэгийг бүр илүү гайхна.

Иргэн [202.131.228.50] 2021-06-03 05:59:11

Ийм ажил хийдэг компанийг буулгаж, хүлээн авсан улсын комисс, тендер олгосон комиссын гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Энд юун байгалийн асуудал гэж тэнэгтээд байгаа дарга вэ. Байгалийн нөхцөлд таарсан технологи байх ёстой. Ийм дүнхүү дарга нар мэргэжлийн байгууллагад байгаагаас л ийм гологдол гарч байгаа юм.

Иргэн [103.57.92.74] 2021-06-03 03:31:51

Хятадад ийм зам барьсан компанийн захирал толгойгүй болсон байгаа, манайх жёнко юмуу газар хөдлөлт рүү чихээд дуусах байхдаа

Хариуцлага зохих этгээдэд тооц. Битгий өршөөгөөд бай. [202.131.225.53] 2021-06-03 02:03:13

Энэ сэтэрхийнүүд алв хэдийээ гарсан бололтой. Эрмэгүүдийг нь ХЭДИЙНЭЭ замын хараар дарж зутгасан байгаа биздээ? Зам тээврийн яам үхсэнээ хийж чимээгүй суугаад байсан юм бэ? Нийтийн мөнгийг аль хэдийн авч шамшигдуулчихаад таг чиг суугаад байсан байх юм. Сайдыг нь болон холбогдох түшмэдүүдийг нь хариуцлагад тат. Муусайн новшуудыг.

Зочин [64.119.23.1] 2021-06-03 01:48:18

140 000 000 ам.доллар?

Зочин [202.126.90.136] 2021-06-03 00:58:11

Ene bol arai hetersen hunii nud huursan boloh ni oilgomjtoi tegeeed medeej corruption baisan gedeg ni hun buhend oilgomjtoi

Японоос [126.35.13.183] 2021-06-03 00:12:42

Газарын гүний судалгаагаа сайн хийгээчээ. Технологи сайтай бол тэгэхгүй. Юун дөрөвхөн жилийн баталгаа бэ? Томчуудын танилууд төсөвийн мөнгийг идэж Хятадын хямд материал , муу технологиор нүглийн нүдыг гурилаар хуураад л байх юм. Одоо тэрийг засахад дахиад л төсөвөөс мөнгө гарна. Японд замууд 50жил болоод одоо хуучирч солих хэрэгтэй гэж ярьж байхад. Манайх эрс тэс цаг агаараар шалтаг тоочилгүй ядаж 10жил явах зам хийж чадах л ёстой. Сэтгэл байхгүй байна.

зочин [202.9.40.186] 2021-06-02 14:29:25

нам дагаж ажилд ордог мэргэжлийн бус дарга нарын цүнх баригчидын балаг ш дээ.хулхидуулж хийлгээд хүлээж авахдаа юу ч мэдэхгүй юмнууд авилга аваал хүлээгээд авчихсан байгаа.хийж байхад нь хяналт тавьж ч чадахгүй чааваас гэж одоо өөрснийгөө өмөөрөөл иргэдрүү буруугаа чихээл өнгөрөөнө

Зочин [202.9.40.186] 2021-06-02 14:32:28

хятад гээл үхэлдсэн хэдэн балай дарга нар хятадуудаасаа авилгал авдгын гор

Иргэн [192.82.81.46] 2021-06-02 14:23:55

Арай л дэндүү шуналтай идэж уух юмаа!

Зочин [172.58.143.223] 2021-06-02 13:58:45

Hutsaa chi hagaraliin shaltgaan nudnii omno il bna malaa beton suuri chini armaturgui bna hulgaichaa

Зочин [202.126.89.87] 2021-06-02 13:39:44

Замын хагарал ил юм даа. Барилгын хагарал фасадны цаанаа гэж кккк. Тоглоом ч биш дээ!

Зочин [192.82.76.170] 2021-06-02 13:05:19

хулгайч нарыг талбай дээр өууддаг хууль гаргавал хэн ч төрийн алба руу шүлсээ савируулж зүтгэхгүй болно ха ха

иргэн [64.119.25.246] 2021-06-02 12:38:07

Угаасаа ийм л юм хийдэг дээ!!!!!!!!МАХ МАХН --- Бүгд халаагаа өгвөл таарна.яасан их дээрэлхдэг дарамтай төр вэ!!!!!!!!зайлаач!!!!!!"""тэгээл нэг худалаа тэгсэн ингэсэн гээд л хуцаад л!!!!!!!!"! Зайлуул хийсэн эзэнтэйн хариуцалга хүлээлгэ!!!!!!!!!!!

Зочин [203.98.76.176] 2021-06-04 01:26:08

Tsuurhai zam

Зочин [64.119.25.160] 2021-06-02 12:30:11

ХАГАРХАЙ ХУРДНЫ ЗАМ

Зочин [172.58.143.223] 2021-06-02 14:00:10

Tasarhai hurdnii zam

Зочин [202.9.47.52] 2021-06-02 10:39:13

Төрийн хяналт шалгалт гэж юм алга. Төрийн хяналт шалгалтын хуулийг хүчингүй болгож, МХГ-ыг татан буулга. Хянаж шалгаж чадахгүй юм бол татвар төлөгчдийн мөнгийг ингэж үр дүнгүй юманд зарцуулах хэрэг алга.

Зрчин [202.126.89.10] 2021-06-02 09:42:33

Хөндлөн хаграл гэдэг бол замын хоёр тал доошоо суусан гэсэн үг яагаад суух болсон шалтгааныг тодорхой болгоод дүгнэлт гаргаад дахихгүй болгох хнрэгтэй

зочин [66.181.180.185] 2021-06-02 09:37:49

хагарлын шалтгаан тодорхойгүй гэж юу гээл доромжлоод бгаа юм орох естой төсөв стандартаас нь хулгай хийчихээд, шалтгаан саад байх юу байдгын

Баяр [66.181.161.98] 2021-06-02 11:07:11

Тэгэхээр хагардөг юм жу

Зочин [103.26.193.121] 2021-06-02 09:19:55

Манайхан хулгай хийдэг болохоор Хятад гүйцэтгэгчиддээ юу хэлж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй. Хулгайч нарыг бууддаг болоё оо

Зочин [73.73.52.124] 2021-06-03 02:46:22

Хулгайч нарыг буудвал бүх хүн амын тал ньбайхгүй болно шүү дээ. Арай өөр арга бодож ололдоо!


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.