Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд угийн бичиг хөтлүүлэхэд анхаарах тухай ярилаа

Aдмин / Нүүр

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай зургаадугаар сарын 3-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, анги, салбаруудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжил, нийгэм хамгаалал гэсэн сэдвүүдээр сургалт, уулзалтуудыг хамтран зохион байгуулах ба нөгөө талаас хүүхэд багачуудыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэх юм байна.

Санамж бичигт Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар гарын үсэг зурсны дараа хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх арга хэлбэрүүд, сургалт уулзалтуудыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон юм.

Хошууч генерал О.Энхбаяр “Зэвсэгт хүчин гэдэг нийгмийн маш том салбар. Том салбар учраас олон залуу гэр бүл, хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжлийн тухай яригдахаас аргагүй. Бид “Цэргийн хүн ахлах даргын өгсөн үүргийг мадаггүй биелүүлэх ёстой” гэж үүрэг өгөхөөс биш тухайн хүний амьдрал, гэр бүл рүү хандсан ажил, арга хэмжээг төдийлөн анхаараагүй байна. Манай Агаарын цэргийн алба хаагчдын зарим нь хотын төвд, зарим нь шувуунаас ч өөр ханьгүй гэмээр алслагдмал газар алба хааж байна. Тэдэнд чиглэсэн сургалтад хамтран ажиллахад бид бэлэн байна” гэсэн юм.

Үүний дараа Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий сүүлийн үед ЗХЖШ-тай хамтран хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар танилцуулаад төлөвлөгөөт сургалт, нөлөөллөөс гадна угийн бичиг хөтлөх ажлыг Зэвсэгт хүчний Агаарын цэргээр хязгаарлагдахгүйгээр нийт бие бүрэлдэхүүнээр мөрдүүлэхэд анхаарч буйгаа уламжлав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.