Найман сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд 2019 онд Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх найман сая еврогийн өртөг бүхий экспортын зээлийн гэрээнд тус улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Австрийн ЮниКредит банкны Зохион байгуулалттай худалдаа, экспортын санхүүгийн газрын дарга Мэри-Анн Хаеэс, Зохион байгуулалттай худалдаа, экспортын санхүүжилт хариуцсан захирал Дорис Пигниттэр нар өчигдөр Вена хотноо гарын үсэг зуржээ.

Төслийн хүрээнд Австрийн “АМЕ Интернешнл” компани Цэргийн төв эмнэлгийн хагалгааны өрөөнүүд, мэс засал, ариутгалын болон судсан дотуурх эмчилгээний багаж хэрэгслийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах ажээ. Нийт 40 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын багажны иж бүрдлийг Цэргийн төв эмнэлэгт нийлүүлэх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.88] 2021-06-04 02:02:47

Энэ улс өрөнд баригдаж өттэй мал шиг турж үхэх нь дээ

toli [83.215.197.107] 2021-06-03 21:33:05

mongolin zalhuu ojuni homsdoltoi tom geh kompany said darga nar huwaaj awah mongo heregtei biz de

Irgen [202.55.188.83] 2021-06-03 15:36:56

Dahij zeel awahgui geh ulsiin hurliin togtool gargah heregtei bn. Daaj dawshgui bolloo ene ih or. Halamjaa bagasgaad hereggui barilguudiig 1 2 jil hoishluulahad bolohgui geh zuilgui

Зочин [66.181.188.21] 2021-06-03 13:59:31

Энэ их зээл авч байгаагаа нээг их том чухал ажил хийсэн мэт сурталчлахаа болих хэрэгтэй. Өмнө нь авсан зээл чинь багадаагүй. Улс орноо сүйрэлрүү оруулж бна шүү дэ.

Зочин [66.181.160.11] 2021-06-03 14:04:57

Yaag unen. Asar ih zeel avch baigaa. Ur dun tun taaruuhan. Chavchaa shahaa bolood duusch bna.

Зочин [212.95.5.253] 2021-06-03 13:30:52

Hogiin tumur avah gej heden sain zeel avaad reklamdaj bna uu?

зочин [124.44.184.129] 2021-06-03 13:16:17

Зээлээ болиоч ээ, энэ их өр зээлийг хэн, хэзээ, яаж төлөх вэ? яана аа, арай хэтэрч байна уу? Одоогийн сайд дарга нар томилогдсон хугацаа нь дуусаад л солигдоод алга болно биз дээ?

Зочин [66.181.176.56] 2021-06-03 10:32:55

Зээл авахыг зогсооё арай дэндлээ.

k [202.9.46.31] 2021-06-03 09:17:56

нэг баян хүнии бөгжнии үнэ юмуудааа


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.