МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ – 2021.06.07

Aдмин / Хууль

Вакцинжуулалт:

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 12 цэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалтаар дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байна.

Aюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 06.06-ны өдөр 2 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 31 тусгаарлан ажиглах байр, 14 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 34 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 81 цэгээс 5164,8 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 5164,8 кг хогийг устгасанаас 3730,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1434,7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 7 тээврийн хэрэгсэл, 24 хүн ажиллажээ.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 188 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 565.433 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 244 объектын 79.776 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан захирамжууд, түр журам, тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймаг орон нутагт 188, нийслэлд 334, улсын хэмжээнд нийт 522 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

  • Хүнсний худалдааны-220, үүнээс нийслэлд 152
  • Хүнсний үйлдвэр-4, үүнээс нийслэлд 4
  • Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-63, үүнээс нийслэлд 46
  • Хүнсний бус бараа бүтээгдэхүүний зах, худалдааны төв-98, үүнээс нийслэлд 34
  • Үсчин, гоо сайхан, хумс засал-100, үүнээс нийслэлд 79
  • Нийтийн халуун ус, саун, бассейн-9, үүнээс нийслэлд 5
  • Амралтын газар, жуулчны бааз-3, үүнээс нийслэлд 3
  • Зочид буудал, дэн буудал-4, үүнээс нийслэлд 2
  • Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /фитнес,иог/-9, үүнээс нийслэлд 8
  • Сургалтын төв-2, үүнээс нийслэлд 1
  • Сүм хийд-1, үүнээс Говь-Алтай аймагт 1
  • Хүнс тээвэр-3, үүнээс нийслэлд 0
  • Тоглоомын газар-3, үүнээс Говь-Алтай аймагт 1, Сүхбаатар аймагт 2 хамрагдлаа.

Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй 566 зөрчлийг илрүүлж, 303 буюу 54 хувийг арилгуулж, 10 заалт бүхий 2 албан шаардлага, 1490 заалт бүхий 139 зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэв.

Илэрч буй дутагдлыг тоогоор харуулбал:

  • Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-67
  • Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-65
  • Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-41
  • Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй-38
  • Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-44
  • Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-37
  • Ажилтнуудад зориулсан гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөөгүй-25
  • Үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-47
  • Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-35
  • Ажлын байр, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй-54
  • Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-21
  • Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-72
  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-16
  • Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-4


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.110] 2021-06-08 03:37:45

Ариутгал хий хот даяар. АРИУТГАЛ ХИЙГЭЭЧЭЭ ЁСТОЙ ХИЙХГҮЙ ЮМАА.ОРЧНОО АРИУТГАХГҮЙ БАЙХААР ЯАЖ ӨВЧИН ТАХАЛ АРИЛХАВ ДЭЭ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.