ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

Aдмин / Нүүр

Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 08. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 28. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, уул, овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.11] 2021-06-08 05:08:40

Орден медаль шагнал нтрээ болиорой ямар ч үнэ цэнэгүй, утга учир нь олдохгүй тараагаад баярлах дуртай солиотой харагдахаа больвол дээр. юу л бол хэнд ч бай худлаа талархах дуртай хэн ч ойлгохгүй тэнэг бүдүүлэг болхи зан үйлдэл


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.