Ядуу орны вакцины төлбөрийг баян орнууд төлөхийг Их-7 уриаллаа

Aдмин / Гадаад мэдээ

Их-7-гийн дээд хэмжээний уулзалт баасан гаригт Лондон хотод эхэлсэн. Энэ нь цар тахал тархсанаас хойших тэдний анхны уулзалт юм. Гурван өдөр үргэлжлэх энэ уулзалтаар удирдагчид COVID-19 халдварыг хэрхэн ялж, хэвийн амьдралдаа шилжих вэ гэсэн асуудалд төвлөрч байна.

Тийн Их-7 орны хуучин ерөнхийлөгч, ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд гэсэн 100 удирдагч дэлхий нийтээр COVID-19 халдварын тархалт, вирусыг мутацид орохыг зогсоож хэвийн амьдралдаа шилжихийн тулд ядуу орнуудын вакцины төлбөрийг төлөхийг баян орнуудад уриаллаа. Тус орнуудын өмнөх удирдагчид Их-7-д илгээсэн захидалдаа “Дэлхийн хамтын ажиллагаа өнгөрсөн онд бүтэлгүйтсэн. Гэхдээ 2021 онд шинэ эринг бид харуулна. Вакциныг бага болон дунд орлоготой орнуудад хүртээмжтэй болгох Их-7 болон Их-20-ийн дэмжлэг нь буяны үйл биш. Харин бүх орны стратегийн ашиг сонирхолд нийцсэн үйл хэрэг юм” гэжээ. Захидалд Их Британийн экс Ерөнхий сайд Гордон Браун, Тони Блэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пан Ги Мүүн болон Африкийн өмнөх 15 удирдагч гарын үсгээ зурсан байна.

Тэд дэлхий нийтээр цар тахалтай тэмцэхэд нь туслахын тулд хоёр жилийн хугацаанд 30 тэрбум ам долларыг буурай орнуудын вакцинд зориулан төлөх ёстойг онцолжээ. Энэ талаар Их Британийн экс Ерөнхий сайд Гордон Браун “Их-7-гийн энэ төлбөр бол хандив биш. Харин вирус мутацид орж, тархалт нь нэмэгдэн бидэнд илүү их аюул учрахаас өөрсдийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Их Британи гэхэд долоо хоногт нэг хүнд 30 пенс буюу 0.43 ам доллар зарцуулж байна. Энэ бол дэлхийн хамгийн сайн даатгалын бодлоготой орны хувьд бага төлбөр юм” гэж ярьсан байна.

Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Их-7-гийн удирдагч болох нөхдийгөө аймшигт цар тахлыг төгсгөл болгон дахин ийм зүйл тохиолдохгүй байх үйлсэд нэгдэхийг уриалж байна. Ирэх жилийн эцэс гэхэд дэлхий нийтээрээ вакцинд хамрагдсан байх нь анагаах ухааны түүхэн дэх цорын ганц гайхалтай гавьяа байх болно” гэж ярьжээ.

Эх сурвалж:CNN


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.208] 2021-06-09 00:01:05

автобусаар шахалдуулж наалдуулж өвчинөө үржүүлж аваад сайхан санасандаа хүрээд сууж байгаа САМАРчин хулгайч инээд алдаад мөнгөө тэмтрээд сууж байнаа.

zochun [66.181.186.245] 2021-06-08 05:12:13

Тэнэхгүй гэр гэртээ суугаад намар хүртэл зайлшгүй ажилдаа явцгаагаад маскаа зүүгээд зайгаа бариад баар саванд битүү газар орохгүй л байвал эрсдэлгүй давах боломж байна. Зуны налгар цагт ажлаа амжуулахгүй бол монголд өвөл ямар ч ажил хийх боломжгүй шүү дээ. Эдийн замаг бүрэн хямралд орно гэдгийг хаа хаанаа мэдээсэй

Зочин [202.9.46.183] 2021-06-08 02:17:18

Монголчууд бол энэ хорвоогийн хамгийн тэнэг мангар хүмүүс учраас бие биедээ халдвараа тараагаад байгаа юм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.