Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлана

Aдмин / Хууль

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.06.14/ хуралдаж КОВИД 19-ийн нөхцөл байдлыг үнэлэн зарим шийдвэрийг гаргалаа

2021.03.21-нээс 2021.05.28-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд Ковид19-ийн халдвар авсан 669 иргэнийг 100 хувь эмчлэн гаргаж цар тахлын 2 дахь давалгааг Дарханчууд бид хамтын хүчээр амжилттай давсан. Үүнээс хойш 14 хоног халдвар бүртгэгдээгүй байсан. 2021.05.22 -ноос хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэн. Үүнтэй холбоотой Дарханд ирэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн.

Сүүлийн 24 цагт 74 тохиолдол батлагдсанаар 2021.5.28-2021.6.14 хүртэл 3 дахь давалгаагаар нийт батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо. Өвчилсөн хүмүүсийн 32.4 хувь нь хүүхэд байна. Бүртгэгдсэн халдваруудын 80 гаруй хувь нь Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас зөөвөрлөгдөн ирсэн хүмүүс байна. Өвчлөгсөдийн 87 хувь нь ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Огт вакцинд хамрагдаагүй 110 хүн байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дараах шийдвэрийг АОК-оос гаргалаа.

- Дотооддоо ААНБ-уудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Харин бүх төрийн байгуулллагууд ажилтан албан хаагчдынхаа 30 хүртэл хувийг ажиллуулна.

- Нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлана./ Одонгийн найр, үсний найр, хамт олны аялал зугаалга, уралдаан тэмцээн г/м.

- Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ-д дээрх үйл ажиллагаанд оролцохгүй байх/

- Хүүхдэд зориулсан бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлана. / дугуйлан секц, үзвэр үйлчилгээ, тоглоомын төв г/м/

- Сүм хийдүүд онлайнаар хаалттай горимор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

- Ресторан, баар, саун, бассейн зэрэг үйлчилгээний газрууд нэг дор 10 аас дээш хүн бөөгнүүлэхгүй.

-Амралт, сувиллын газруудад гаднаас амрагч авахгүй байх. Ахмадууд гадагш амралт сувилалд явахгүй байх.

- Зулзагын ногоон бүсэд зөвхөн гэр бүлээрээ явах. 10 аас дээш хүнтэй албан байгууллага, хамт олон найз нөхдөөрөө аялаж зугаалахгүй байх.

2021.06.16-ны өдрөөс эхлэн:

- Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлана. /Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан PCR шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ/

- Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлана.

АХИН ХАМТЫН ХҮЧЭЭР ЦАР ТАХЛЫН 3 ДАХЬ ДАВАЛГААГ ДАВАН ГАРЦГААЯ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.2] 2021-06-15 07:59:14

За зайлаа

Зочин [66.181.179.62] 2021-06-14 10:21:09

ДАРХАН ХОТ БИШ СУМ БОЛСОН ЮМ УУ.

уншигч [64.119.25.118] 2021-06-14 08:19:24

зөв.Ресторан баар зөөврийн захиалын үйлчилгээ байвал сайн байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.