Дундговь аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Aдмин / Хууль

Дундговь аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2021.06.15-ны 06.00 цагаас 2021.06.22-ны 06.00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Дээрх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх болон банкны үйлчилгээнээс бусад салбарын үйл ажиллагааг хязгаарласан байна.

Хүнсний дэлгүүрүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллах бөгөөд архи согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчлэхийг хоригложээ.

Түүнчлэн сүүлийн дөрвөн сар уг өвчнөөр өвчилж эдгэрснээс бусад иргэдийг төлбөртэй түргэвчилсэн шинжилгээнд хамруулж аймаг руу нэвтрүүлэхээс гадна хяналтын цэгүүдээр PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр нэвтэрч буй иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад оруулахаар шийдвэрлэсэн гэж Дундговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр тус аймагт өчигдөр шинээр коронавируст халдварын 60 тохиолдол батлагджээ. Ингэснээр тус аймагт 289 тохиолдол бүртгэгдэв. Тус аймгийн Эрдэнэдалай болон Дэрэн суманд халдварын шинэ голомт үүссэн байна.

Энэ сарын 14-ний байдлаар тус аймагт нийт 229 тохиолдол бүртгэсэн.


Сэтгэгдэл

Иргэн [103.57.92.74] 2021-06-15 05:10:42

сонгууль, шагнал, шагналын найр замаа алдсан, дээр нь уул овоо тахисан, морь уралдуулсан , шагай харвасан болж байгаам байхдаа дарга нар минь, ардчилсан намын дарга нарт хууль үйлчилдэггүй юм болов уу даа, харин цар тахал нам ялгахгүй л байх шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.