Монголын Бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурал болж байна

Aдмин / Нүүр

Хуралд 21 аймгийн сүм хийд, бусад түүхэн уламжлалт хийдийн нийт 34 тэргүүн хамба лам нар оролцож байна. Хурлаар коронавируст халдварын цар тахлын үе дэх сүм хийдийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар ярилцаж, өнгөрсөн хугацааны хүмүүнлэгийн үйл ажиллагаа, бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх талаар олон нийтэд хандсан нийгэмд үр өгөөжтэй ямар ажил хийснээ тус бүр танилцуулж байна.

Мөн цаашдаа бурханы шашин соёлыг төрийн бодлоготой уялуудан нийтэд түгээн дэлгэрүүлж байх, ингэхдээ соёлын өв, боловсролыг түгээх байгаль орчноо хамгаалах талаар төрийн хууль дүрэм, шашны өв уламжлалыг даган уялдуулж хэрэгжүүлэх, төр, засаг, иргэдтэй хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж буйг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга н.Одгарьд мэдээллээ.

Тэргүүн лам нар жилд, хавар, намар 2 удаа цуглаж хуралддаг байна. 2017 оноос зөвлөлийн хурлаар ойрын жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөг 3 жилээр баталж, хаврын улирлын хуралд тайлагнаж байхаар тогтжээ.

Байгаль хамгаалах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх талаар хамгийн сүүлд Гандантэгчэнлин хийдээс нийслэлийн захиргаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. Тодруулбал, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Гандангийн дэнжийн гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг хамтран зохион байгууллаа. Мөн Гандангийн дэнжид амьдарч буй Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 800 гаруй өрхөд хашаандаа мод тарих, цэвэр агаартай, эрүүл орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5500 шинэс модны суулгац өгчээ.


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2021-06-18 10:41:17

Mongold teneg hymyys yamar ikhe boloo beN?Sariin sasinii lam nar chyglaraad hyral hiisen ni tedend yamar hamaa bna byyr ta nar ylas torjeed eh tolgoigoon olohoon baijee!!ydahgyi nygel buyan yiliin yr ch medehgyi galzyyrch dyysah baih aa!ene chigeeree bol?Sasing myylah ad yzeh erhemyyd bol zebhen Mongold l baina,harin bysad aziin bolon amerik yobrobt bol hebiin yzej myylahgyi ter muuldag sasinaas chini syralzaad yabaad baina,ene mas ikhe zereetei sanagdahgyi bna gej uu?......

Зочин [66.181.161.94] 2021-06-18 00:38:58

Lambuguai nar urel taraasan yu bolson bee

Зочин [202.126.90.40] 2021-06-17 18:17:53

Шарын шашин Мояачуудын цусанд нэвт шингэжээ. Нэг хүн нас барахад л хүссэн хүсээгүй л лам авчирч ном уншуулахгүй бол хойдын төрөлд нь муу гээл.

Зочин [88.103.231.157] 2021-06-17 12:33:42

Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлаар ядаж Гэгээн тодруулах ёсыг Монгол улсад хориглосугай гэх шийдвэр гаргуулаад насыг барвал ламын шашинд их буян болно доо Хамба ламтан минь.

Зочин [202.126.89.37] 2021-06-17 11:21:16

Shashnii terguunuud gsn chin hulgar chixt hooson tolgoit teneg yuga hj yawaam bol bagshaasaa adis awch bgam bh da

Зочин [66.181.160.44] 2021-06-17 11:07:15

Зөвхөн монголд л БУРАНГУЙ ТӨВДИЙН ламын шашны лам нэр зүүж, шар дээл өмссөн бирдийн шуналт луйварчид л дээр, дооргүй ард олныг өвчин зовлон, үхэл хагацлаар нь тоглож, хувалз мэт сорж, хурдан түргэн баяжиж байна. Саяхан гэхэд л манай эгчийг өвчнөөр өөд болоход түүнний хүүхдүүдийнх нь толгойг элдвээр эргүүлсэн гурван тарган лам гэрт нь ирж, ном уншиж байгаа нь энэ гэж 20 хүрэхгүй минут хоосон, өмхий ханхалсан аман дотроо бувтначихаад 600,000 төгрөгийг нь хэнэгч үгүй аваад алга болж байх жишээтэй. Бас болоогүй ээ, улирал бүр ганданд уншуулж бай гэж 10 -аад номын нэр өгч байна. Тэр ямар үнэтэй болох бол? Ингэж ард олныг мунхруулан мөлжиж байх байнгын "өр, татварт" унагаж байх жишээтэй. ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУ, ХАРАНХУЙГААР МӨЛЖИГЧ "ГЭГЭЭНТЭН" -үүдээ???

Монгол хүн [66.181.160.44] 2021-06-17 11:04:35

Монголчуудын оюун тархийг хачиг, хувалз шиг сорж, халаас түрийвчийг нь суйлан хоослож, мал адгууснаас ч дор болгож байгаа БАРУУНЫ ХЭРЭЭСТИЙН, ТӨВДИЙН ЛАМЫН гэх зэрэг тэнүүлч, доншуул харгис, мөлжигч шашнууд Монголыг мөхөөхөд тун ойрхон болж ээ!!! ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ХЭТ ТАШУУРСНААС БОЛООД МОНГОЛЫН ТӨР, ЗАСАГ ХҮН АРДЫНХАА СЭТГЭЛ САНААГ АЛИВАА ШАШИН, МУНХРУУЛАГЧ ЗАЛЬТАН ЛУЙВАРЧДАД АЛДАЖ ДУУСЛАА. ТЭГЭЭД ТЭР ТӨР НЬ ХЭНИЙГ ЗАХИРАХ ЮМ БЭ???

Зочин [202.55.188.92] 2021-06-17 23:06:35

зөв зөв

Зочин [202.126.89.197] 2021-06-17 10:44:20

Халдвар хамгаалал юу болсон бэ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.