Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Б.Тулга, Д.Сарангэрэл нар МАН-ын НБДарга болжээ

Aдмин / Улстөр

МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаан 2 өдөр цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын, даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэн ерөөж, МАН-ын тамгыг гардуулав.

МАН-ын шинэ даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, өмнөх үе үеийн намын дарга нартаа болон намын хамт олон, ялалтын буухиаг үргэлжлүүлэн авч ирсэн МАН-ын дарга асан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, талархал илэрхийлсэн. Тэрбээр МАН эрх баригч намын хувьд хувийн хэвшлээ дэмжиж, ДНБ-ээ өсгөх, экспортыг дэмжсэн, эдийн засгаа тэлсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн намын шинэчлэлийг гүнзгийрүүлж, илүү бодлогын, ил тод, олон нийтийн оролцоог хангасан цахим нам болох бодлого хэрэгжүүлэхээ ч илэрхийлсэн юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр “МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас, төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн. МАН цаашдаа иргэдийн зүгээс үзүүлсэн өндөр их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан. Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно. Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо. Үргэлжлүүлэн тэрбээр ардчилсан парламентын засаглалтай улс гэдэг улс төрийн намуудын итгэл даах чадвар дээр тогтсон байх шаардлагатай байдаг. Улс төрийн намууд нь өөрөө хөгжиж төлөвшиж, институцээ илүү бэхжүүлсний үндсэн дээр улс төрийн намд итгэх иргэдийн итгэл улам бэхэждэг. Тэр хэрээр ардчиллын дархлаа илүү тогтдог гэж үздэг. Тийм ч учраас улс төрийн намын шинэчлэл юу юунаас илүү чухал. Тэр дундаа үе солигдох процесс илүү чухал. МАН сүүлийн хоёр парламентын сонгуульд дараалан 62, 65 суудал авч ялалт байгуулсан. Энэ амжилтаа бататгаж, энэ амжилтынхаа хүрээнд буюу эрх барьж байгаа хугацаандаа үе шилжих процессыг амжилттайгаар хийж байгаагаараа илүү онцлогтой. МАН-ын өмнөө тавьсан зорилгын нэг нь ард иргэдийнхээ улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн нам дахь дутагдлыг арилгах, шинэ үеийг гаргаж ирэх нь бидний туйлын зорилго юм. Энэ ч үүднээс Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар 1980 онд төрсөн, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг МАН-ын даргаар сонгосон нь цаашдаа улс төрийн намын шинэчлэл, ёс зүй, хариуцлага өдөр түвшинд яваасай гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм” гэлээ. МАН-ын ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бүх зүйлээс илүү үнэ цэнтэй байх болно хэмээн МАН үзэж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгосон билээ.

Бага хурлын ээлжит XI хуралдааны хоёр дахь өдөр /2021.06.26/ Бага хурлын орон гарсан гишүүд болон Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. Мөн МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогдов.

Бага хурлын XI хуралдааныг хааж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр намынхаа эв нэгдлийг хангаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийхээ илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.146] 2021-06-30 02:28:42

өлаэгг

Зочин [66.181.186.146] 2021-06-30 02:28:36

60 хүрчлээ дэ

Зочин [66.181.186.146] 2021-06-30 02:27:44

нямдорж гуай ороогүй юм байх да

Зочин [66.181.186.146] 2021-06-30 02:27:02

сарангэрэл оюунчимэг жаргалмаа анужин гээд мэдэхгүй ээ сэтгүүлчид бөхчүүд л их байх шив

Зочин [202.179.25.10] 2021-06-29 05:13:03

сарангэрэл юуч биш зөнөсөн оюунхоролын нэр яваад байх чинь билээ болиосой

Зочин [148.60.92.227] 2021-06-29 12:23:20

Ta nar ylas toroos dyt!!!!tarhian boolgoson barmnyyd mini?adilhan l amidrah gej yadaj yabj neg negendee yasan muuhai dyygarah yum be?....

Зочин [202.126.89.172] 2021-06-27 16:48:45

Ёо ёо очиж очиж энэ Сарангэрэл эмээ зайлаач ээ. МАН үнэхээр сүйрчээ.

Зочин [139.5.219.249] 2021-06-27 22:43:29

энэ сарангэрэл чавганц аальгүйтэхээс өөр юу чаддагийн заваан авгай

MGL [203.98.76.230] 2021-06-27 13:47:25

ODOO UTSAN HUUHELDEI,TSUNKH BARIGCHDAAR HALHAVCH HIIDEG ILUU AIMAAR TSAG BOLSON YUM SHIG.MONGOLCHUUD JAR HURCH UHAAN SUUJ JARAN NEGTEI UHDEG GEDEG.JARAN NEGTEI HUN SONGOTSGOOJ BAIYA!!!UHAAN SUUSAN BAS IDEJ CHADAHGUI TENGERT HALINA SHUU!!!!

Зочин [64.119.20.103] 2021-06-27 09:04:52

Тулга гэдэг нөхөр ч дээ АН ын үед боловсролын яамна орлогч сайд байхдаа мөн их муухай ажилсандаа муухай бүхэнд туршлагжсан бохир нөхөр.

МАРШМИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [66.181.185.228] 2021-06-27 08:28:25

БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯА.Н.ХҮНИЙ.МАХЧИН.БАЙЖ

МАРШИЛ.Д.ЭРДЭНЭБАТМН.КОМ [66.181.185.228] 2021-06-27 08:26:50

НАС.БАРСАН.ХҮН.Н.АРИС.МАХАА.НЭХДЭГ.Н.УЧИР.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ [66.181.185.228] 2021-06-27 08:25:08

УЧИР.Н.ТЭДНИЙГ.СҮНС.Н.БАЙНГА.ДАГАЖ.ЯВДАГТ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [66.181.185.228] 2021-06-27 08:24:02

ХҮНИЙ.МАХ.ИХ.ИДВЭЛ.ҮХДЭГҮЙ.Н.ҮНЭН.БАЙДАГ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [66.181.185.228] 2021-06-27 08:21:47

ХҮНИЙ.МАХ.ИДВЭЛ.УРТ.НАСТАЙ.ШУЛАМ.БОЛДОГ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [66.181.185.228] 2021-06-27 08:20:24

ИХ.ХУРАЛЫН.ГИШҮҮН.САРАНГЭРЭЛ.ХҮН.ИДДЭГ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [66.181.185.228] 2021-06-27 08:19:01

БАГА.НАСНЫ.ОХИДЫН.МАХ.ЦУВДАГ.ИДЭЖ.БАЙЖЭ

МАРШИЛ.Л.Д.НРДЭНЭБАТ.МН.КОМ [66.181.185.228] 2021-06-27 08:16:21

ХҮНИЙ.МАХ.АРИСААР.НҮҮРЭЭ.ХУВИРАГСАД.

Зочин [150.129.140.27] 2021-06-27 06:22:53

Саранка одоо больдоо гэртээ тайван амараач. Юу дутлаа гэж...

Зочин [203.91.115.55] 2021-06-27 06:22:06

Арай олдчих шиг болов уу? Эрх баригчид бялуугаа хуваах шаардлагатай тулгараад арайтай л нэг яаманд 3 сайд томилох нь халаг байна даа.

Зочин [122.201.21.241] 2021-06-27 14:19:13

юу болоод байна даа. ажил хийх хүн алгаа. чөтгөр үулмасын цуглаан юм уу?

Зочин [64.119.22.77] 2021-06-27 05:56:58

Нохой 7

Зочин [66.181.160.68] 2021-06-27 04:40:07

Сарангэрэл аниа гоё тачаангуй хүүхэн шүү

Зочин [122.201.21.241] 2021-06-27 14:19:43

анандбазар байх аа

Зочин [64.119.22.77] 2021-06-27 05:57:54

Ийм эмээ хараад хачин болж байдаг таарсан гажиг донтой өвөө вэ

Зочин [202.126.88.66] 2021-06-27 04:35:18

Сарангэрэл эмгэн арай болохгүй өөр залуу хүн тавих бсан бусад нь болж бна сайн ажиллаарай

Хэнд хамаатайн бээ. [103.26.195.230] 2021-06-27 03:14:34

Нөгөө МАХ намын тэнэмэл яс горьдогч нар бас л энэ тэнүүгээр үзэгдээд ямар ядаргаа бээ . Чаддаг юм бол тэгээд гараад ирээ . Чадахгүй бол болио 2012 оноос хойш 4 удаа сонгуульд ялагдлаа . Одоо болноо .

Зочин [202.126.88.141] 2021-06-27 01:51:16

хатан ээжийн буянаар олон зуун Монголчууд амь насаа алдаж байна даа халдвар орж ирээгүй байхад хил хаачхаад миний мундагаар ковидгүй байна гэж онгироод ямарч бэлтгэл хийгээгүй нүгэл чинь удахгүй хариуг чинь өгнөө

Зочин [150.129.140.27] 2021-06-27 01:21:47

Сэтгүүлцэнэрээ НБД гэдэг чинь юу гэж ойлгох юм тодорхой бичээч НамынБодлого гэжүү...


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.