Нэгдүгээр ангийн элсэлтийг ирэх сард цахимаар зохион байгуулна

Aдмин / Боловсрол

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Намар хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана” хэмээн ярьсан.

Үүнтэй холбогдуулан ирэх наймдугаар сард орон даяар ЕБС-д шинээр элсэх зургаан настнуудын бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах чиглэлийг БШУЯ-аас өгсөн байна.

Өнгөрсөн жилийн тухайд ЕБС-ийн нэгдүгээр ангийн бүртгэл наймдугаар сарын 3-наас эхэлж, 28 хүртэл үргэлжилж, нийтдээ 39 мянга гаруй зургаан настнууд сурагч болж байв. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд ЕБС-ийн сурагчид цахимаар болон телевизээр боловсрол эзэмшсэн билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.66] 2021-07-22 14:08:44

Ковидтойгоо зохицож амьдаръя. Оюутнууд үйлчилгээний газар ажиллаж болоод байгаа юм чинь вакцин тариулчихсан байж хичээлдээ ормоор юм аа. Боловсролын доройтолд орох нь ээ.

Зочин [202.9.46.130] 2021-07-22 09:25:24

12 жилээ болиод хуучнаараа 10 жилийн сургууль болгож хүүхдүүдийг найман наснаас нь нэгдүгээр ангид элсүүлж авч байгаачээ. Найман нас бол нэгдүгээр ангид оруулахад яг тохирсон нас. зургаа долоон нас бол арай бага нас.

Зочин [103.80.210.183] 2021-07-23 01:14:49

хөдөөнийхөн энэ МҮҮН яамны балай шийдвэрээс болж малгүй ахуй гэр бүлээрээ сүйрч байна.

Амар [103.26.195.179] 2021-07-23 00:35:21

тийм шүү

Зочин [66.181.161.10] 2021-07-22 13:34:47

Tiim shuu


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.