Коронавирусний халдвар аваад эдгэсний дараа баримтлах зөвлөмж

Aдмин / Эрүүл мэнд

УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдвараар өвдөөд эдгэсний дараа баримтлах зөвлөмжийг гаргажээ.

Зөвлөмжид, амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглэх, сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах,амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжих хэрэгтэй.

Хэрэв өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэсний дараа тамхинаас мөн архи согтууруулах ундаанаас адил татгалзах нь зүйтэй.

Мөн өөртөө хэт их ачаалал өгөхгүйгээр ажил амралтаа зохицуулж, хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж, бусдад халдаахаас сэргийлэх, алхах , суниах ,иог хийх, өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэхийг зөвлөжээ.

Түүнчлэн, хэвтэж, унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээнэ. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай. Хэрэв танд “Ковид-19”-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл авах аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.