Туршилтаар нийслэлийн 30 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, цагийн хуваарийг уртасгана

Aдмин / Боловсрол

Энэ хичээлийн жил Улаанбаатар хотын хэмжээнд 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулна. Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм.

Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгнө. Орой 17:30-20:00 цагийн хооронд авна. /Жич: Өглөө хүргэж өгсөн цаг хамаарахгүй./

Энэ зохицуулалтын үр дүнд:

- Замын түгжрэл буурна,

- Цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ,

- Аав ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэнэ,

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 25 орчим хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, авах гэсэн аав, ээжүүдийн хөдөлгөөнөөс үүдэлтэй байдаг. Тиймээс туршилтаар ээлжийн багш ажиллуулах цэцэрлэгийг сонгохдоо 0 зогсолт болдог цэгүүдтэй уялдуулсан байна.

Хэрэв энэ туршилт амжилттай болбол нийслэлийн хэмжээнд энэ аргачлалыг хэрэгжүүлнэ гэж 146 дугаар цэцэрлэгт ажиллах үеэрээ Ерөнхий сайд онцолсон. Мөн үр дүнг сайжруулахын тулд Боловсрол, шинжлэх ухааны яамтай нийслэлийн засаг даргын тамгын газар нягт хамтрах ёстойг санууллаа.

Ээлжийн багш нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнууд байна. Тэд үндсэн багшийн ажил дууссаны дараа буюу 16:30-20:00 цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Суралцангаа ажиллах нь дадлагажих боломж, төгсөөд шууд ажлын байртай болох ач холбогдолтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.52] 2021-08-15 13:17:43

Залуу багш өвөл харанхуйд тарна хэцүү л юм даа.

зочин [202.21.107.92] 2021-08-15 06:11:38

Энэ их зөв санаа байна.Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ түшжрэлийг бодолцон хүргэх, авах нь чухал

Зочин [220.242.196.41] 2021-08-14 10:03:37

tsetserleg, baga angiin bagshiin hodolmor uneheer hetsuu shuu

Sss [51.81.186.252] 2021-08-14 13:13:04

Bagsh nar ch yahav 2eeljeer ajilladag l um bgaa biz naad jaahan amitad chini oroi 8hurtel hetsuudne shuu dee tsetserleg 17 tsagt tardag bhad hamgiin suuliin huuhdiig 19 tsagt avdag shuu dee odoo tegeed 20 tsag bolgohoor 21 tsagt huuhdee avna shuu dee tegej oroi uvj bgaa huuhed gertee ochinguut udraad untaad ogno ogloo dahiad l 8gehed ocho ger buliihenteigee bh hariltsah umar ch zav bhgui iim balai shiidver gargaj bdag sonin umaa bid ajliin 8tsag l ajilladag biz dee ter jaahan amitad chini bas l erthen gertee harij ger buliihenteigee bhiig bodno shuu dee

ЗОЧИН [103.26.195.199] 2021-08-14 08:03:24

Туршилтаар 60 бүлэгт, 60 ээлжийн багш шаардлагатай. сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутны тоо хэд юм бол доо. Хоорондоо уялдаж байгаа байгаа.

Зочин [202.9.46.44] 2021-08-14 01:36:35

Зөв санаа байна,цэцэрлэгийнбагш маш хүнд хөдөлмөр,ер нь бүх цэцэрлэгийн багш нарыг хоёр ээлжтэй болгосон нь дээр,мөн 4,5 настангуудыг бүрэн хамруулах нь зөв ,сургуульд бэлдэнэ,2,3 настангууд гэртээ ээж нь мөнгөө аваад асарсан нь дээрээ,цэцэрлэгт явна гэж ханиад хүрээд хэцүү байдаг


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.