Хөх ордон: “Samsung”-ийн өв залгамжлагчийг үндэсний эрх ашгийн үүднээс сулласан

Aдмин / Гадаад мэдээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба “Samsung” группийн дефакто тэргүүн И Жэ Ёныг тэнсэнгээр суллах хүсэлтийг үндэсний эрх ашгийн үүднээс хүлээн авсан гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

“Хууль зүйн яамнаас гаргасан И Жэ Ёныг суллах шийдвэрийн талаар олон нийт өөр өөр үзэлтэй байгааг бид мэдэж байна. Бид үндэсний эрх ашгийн төлөөх шийдвэр хэмээн үүнийг хүлээн зөвшөөрсөн” гэж Хөх ордны мэдэгдэлд дурджээ.

Хөх ордны Олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Пак Су Хёны хэлснээр, И Жэ Ёныг эрт суллахыг уриалсан хүмүүс түүнийг хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, “COVID-19”-ийн вакцинууд зэрэг олон салбарт хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Өнөө өглөө буюу 30 сарын хорих ялаа дуусахаас нэг жилийн өмнө суллагдсан И Жэ Ён нь мөнгө шамшигдуулсан, хээл хахууль өгсөн хэргээр хоригдох ял сонссон юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.131.249.122] 2021-08-16 09:12:21

Суллагдаад буцаад суучиж байгаа юм уу

Зочин [66.181.187.134] 2021-08-14 00:18:32

solongos tejeedeg hvnee tavihaas argagvi baisan bololtoi

Зочин [192.82.67.29] 2021-08-13 14:21:48

хөөрхий энэ хүн мөнгө нь багтаж ядаад хахууль өгсөн юм биш, хахууль шаарддаг нийгэмийнхээ золиос болсон хүн. Харин хахуул авсан эрх мэдэлтэн нь нь ял сонсоогүй байх даа....

Зочин [172.58.140.107] 2021-08-13 13:27:35

Ulsad tatvar toldog huniig sullahaas yahavdee tolood bai tatvaraa samsung-aa

Зочин [192.82.81.113] 2021-08-13 12:13:25

Burhan urshuuh boltugai!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.