Агаарын тээврийн компаниуд Афганистаны агаарын орон зайд нэвтрэхээс зайлсхийж байна

Aдмин / Гадаад мэдээ

КАБУЛ. /BBC/. Дэлхийн агаарын тээврийн олон компани Афганистаны агаарын орон зайг ашиглахаа түр зогсоогоод байна.
Тодруулбал, АНУ-ын “United Airlines”, Их Британийн “British Airways”, “Virgin Atlantic” зэрэг компани нислэгүүдийнхээ чиглэлийг өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ нь АНУ-Энэтхэгийн чиглэлийн олон нислэгт нөлөөлж байна.
Ийнхүү агаарын тээврийн компаниуд Афганистаны оронд Пакистан, Ираны дээгүүр нисэж байна.
Иранд газар-агаар ангиллын пуужинтай холбоотой зорчигч тээврийн нисэх онгоцны томоохон осол гарснаас хойш компаниуд болон Засгийн газрууд зөрчилтэй бүсийн дээгүүр нислэг үйлдэхдээ илүү анхаарал хандуулах болсон юм.
Мөн улс орнууд Кабул хотын чиглэлийн арилжааны нислэгүүдээ ч зогсоогоод байна. Тухайлбал, АНЭУ Афганистаны нийслэл рүү үйлдэх бүх нислэгээ дахин мэдэгдэл гаргах хүртлээ зогсоож буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг Э.Хулан


Сэтгэгдэл

Зочин [192.82.80.49] 2021-08-24 01:13:08

Афганыг одоо Югослав шиг жижиглээд хуваачихмаар юм бн.

Зочин [192.82.89.54] 2021-08-22 11:20:21

монголд удахгүй хятадууд цэрэг оруулхад бид ингэж зугтах байх даа

Зочин [66.181.161.71] 2021-08-19 14:57:22

Хэрэв өөриин гэсэн бодлоггүй авилгалд идэгдсэн засаг төртэй байвал афганистан шиг гадаад орнуудын тоглоом болсоор ард түмэн нь зовж зүдрэнэ

Зочин [122.201.21.181] 2021-08-17 01:50:34

Амь зулбан зугтаж, онгоцноос дүүжлэгдэн унаж байгаа хүмүүсийг харах үнэхээр аймаар байлаа. Монголчууд хэзээ ч ийм юм тохиолдохгүй гэж бусдын зовлонгоор бүү даажигна. Хятадын 100 мянган цэрэг орж ирэхэд Монгол байхгүй болно.

Зочин [202.9.46.183] 2021-08-16 08:10:48

Афганистаны дээрээс атомын бөмбөг хая.

Зочин [103.212.118.61] 2021-08-16 13:56:21

Тэнэгтэж байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.