Хүүхэд тээвэрлэх автобусыг техникийн үзлэгт хамруулж байна

Aдмин / Боловсрол

Хичээлийн шинэ жил 9 дүгээр сарын нэгэнд эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг шалгалтад хамруулж байна.

Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг наймдугаар сарын 16-21-нд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын "Тeхникийн хяналтын үзлэгийн төв"-д хийж байна.

Хяналт шалгалтыг найман цэгт хийж, 140 гаруй автобус шалгалтад хамруулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-08-18 02:35:53

жолооч нь ямар хүмүүс байх бэ? бас л арын хаалганы хүмүүс байх уу?

Зочин [66.181.161.55] 2021-08-17 01:07:13

Жуулчинд явдаг автобусуудыг гэрээлж ажиллах сайн шийдвэр болно. Зундаа жуулчинд өвөлдөө сургуульд ОК

. [59.153.112.160] 2021-08-16 11:53:20

Хүүхэд тээврийн жолооч нарын цалинг нэмж, дадлага туршлагийг сайн судлах хэрэгтэй, айл бүрийн ханхүү гүнж нарыг хариуцах хүн шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.