Г.Хонгор: Махны үнийг малчид, иргэдэд хохиролгүйгээр бууруулах боломжтой

Aдмин / Эдийн засаг

Сүүлийн жилүүдэд монгол малын тоо хурдацтайгаар өсч байна. Зах зээлийн эдийн засагт нийлүүлэлт нэмэгдэх тусам тухайн бараа, үйлчилгээний үнэ буурдаг. Гэтэл нэг хүнд ногдох малаар дэлхийд тэргүүлж буй монголчуудын махны зохист хэрэглээ хангагдахгүй байгаа тухай мэдээллийн хэрэгслүүд шуугьсаар байна. Энэ талаар эдийн засагч, Эрсдэлийн удирдлагын мастер Г.Хонгортой ярилцлаа.

Түүний үзэж буйгаар махны үнийг төр зохицуулах боломжтой гэнэ. Тэрээр МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн, СЗХ-ны Даатгалын зөвлөлийн гишүүний сонгуультай, МУИС, Лондонгийн их сургуульд боловсрол эзэмшжээ.


-Өнгөрсөн жил махны үнийг бууруулах талаар нэлээд санаа дэвшүүлж байсан. Үр дүн гарсан уу?

-Гараагүй. Өнөөдөр төр засгийн түвшинд махны талаар явуулах нэгдсэн бодлого алга.

-Яагаад махны үнэд ийм их ач холбогдол өгч байна?

-Манай улс 80 гаруй сая толгой малтай. Гуравхан сая хүн амтай. Экспортод багахан хэмжээний мах гаргадаг. Махны нийлүүлэлт хангалттай боловч үнэ буурахгүй байна. Гэтэл айл өрх, иргэд байнга махны зохиомол хомсдолд өртөж, хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа. Зах зээлийн эдийн засагт нийлүүлэлт ихсэх тусам үнэ буурдаг. Гэтэл манайд яг эсрэгээрээ.

-Энэ байдлыг засах боломжтой юу?

-Боломжтой. Төр засаг хүсвэл махны үнийг буулгах, тогтворжуулах, улмаар өсгөхгүй байх бүрэн боломж бололцоо бий. Стратегийн бага хэмжээний бодлогыг иргэнд ээлтэй байдлаар хэрэгжүүлэхэд л хангалттай.

-Үнийг ямар хэмжээнд тогтворжуулах боломжтой гэж үзэж байна?

-Өнөөгийн хүн амын орлогоос харахад хонь, үхрийн мах кг нь 6-8 мянган төгрөг байх судалгаа бий.

-Төр яг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ нь мах. Угаас хүний анхдагч хэрэглээ нь хүнс. Монголчууд төрөөсөө францууд шиг 300 гаруй төрлийн бяслаг, германчууд шиг хэдэн арван төрлийн өндөр чанарын шар айраг нэхдэггүй шүү дээ. Дотооддоо байгаа 80 сая малаас боломжийн хэрээр хүнсэндээ хэрэглэхийг хүсдэг. Энэ тийм биелшгүй хүсэл биш. Төр засгаас махны үнийг жирийн иргэний орлогод нийцүүлэх зарчмаар арга хэмжээ авах хэрэгтэй.

-Махны үнийг малчдын орлогыг бууруулахгүйгээр иргэдийн худалдан авах чадварт чиглүүлэн зохицуулж болох уу?

-Цар тахлын өнөөгийн нөхцөлд өрхийн цалин орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн чадавх хязгаарлагдмал байна. Тиймээс айл өрхийн хамгийн чухал хэрэглээний зардлыг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ авах ёстой. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэх, ган болж ургац алдахад төр хүчин мөхөсдөнө. Гэтэл дотооддоо хязгааргүй өсч байгаа малын махыг зохицуулж болно л доо.

-Жишээлбэл...

-Төр махны бэлтгэлийн стратеги боловсруулах хэрэгтэй. Өмнөх нийгэмд өрхүүд жилийн идшээ бэлддэг байсан. Өнөөдөр, ялангуяа хот суурийн газрынхан ажилтай нь 14 хоногоор, ажилгүй нь хоногийн хоолны идэх махаа бэлдэж чадахтай үгүйтэй байна. Тиймээс төр засгаас махны стратегийн нөөцийг бүрдүүлэх үүрэг хүлээх ёстой.

-Яаж бүрдүүлэх вэ?

-Эхний ээлжинд хонь, үхрийн мах хадгалахад зориулсан агуулахуудыг бэлдэх шаардлагатай.

-Агуулахаас гадна нөөц бэлтгэх санхүүжилт шаардлагатай байх.

-Санхүүгийн гарц шийдэл бол байгаа л даа. Бонд гаргах, хүү багатай зээл гэх мэт. Гэхдээ иргэдийн хүнсний маш чухал асуудлыг шийдвэрлэхэд зориулагдах энэхүү мөнгө баталгаатай буцааж төлөгдөх ёстой учраас ипотекийн зээл шиг мөнгө хүүлдэг байж болохгүй. Төр стратегийн хүнсний хангамжийг бүрдүүлэх энэхүү хөтөлбөрөөс ямар нэг ашиг хонжоо олох зорилтыг дэвшүүлэх ёсгүй. Иргэддээ өвлийг өнтэй давж туулах боломжийг бүрдүүлж байгаа нь л төрөөс иргэд рүү чиглэсэн үүргээ биелүүлж байгаа гэсэн үг.

-Өмнө нь гурил, бензин, барилгын материалын үнийг тогтворжуулах зорилгоор их хэмжээний мөнгө гаргаад үр дүнд хүрээгүй биз дээ?

-Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Манайхан асуудлыг цогцоор нь шийддэггүй. Аливаа асуудлыг шийдэж байгаа нь тэр гээд дутуу алсан могой шиг юм болгоод хаячихдаг.

Таны өмнө дурдсан жишээнүүд компаниудын ашиг болоод л өнгөрсөн. Махны хувьд хэн ч, ямар ч ашиг харах ёсгүй. Махны үнэ гэдэг нь Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын баталгаа байхгүй юу.

-Одоо мах бэлтгэлийн цаг. Та Ерөнхий сайд байсан бол юу хийх вэ?

-Монголбанкны нөөц өнөөдөр гайгүй болсон. Энэхүү нөөц хөрөнгөнөөс жаахныг дайчилж гаргаад хот суурин газрын махны нөөцийг ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл бэлдчихье. Мах бэлтгэлийн үеийн үнээр нөөц бүрдүүлэхэд малчид хохирохгүй. Тэр үнээрээ долдугаар сарын 1-нийг хүртэл махаа худалдахад иргэд худалдан авах боломжтой. Махны мөнгө эргээд найдвартай төлөгдөнө. Ингэж зохицуулахад тийм ч хүнд асуудал биш байгаа биз дээ.

-Дарга нар энийг мэдэхгүй байгаа юм уу?

-Ямар ч байсан хэрэгжихгүй байна. Гэхдээ үүнийг би бодоод олчихсон юм биш. Хуучнаар ЗХУ-д 1962, 1973 онд айхавтар ган нүүрлэсэн байдаг. Тэр үед Төв банкнаас алт гаргаж зарж, асуудлыг шийдэж байсан. Энэ тухай ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч н.Геращенко өөрийн ярилцлагадаа дурдсан байдаг.

-Монголбанк хэдэн ногооноо барчихаар эрсдэл үүсвэл яах вэ?

-Нэгдүгээрт, Монголбанкийг цөлмөх гээгүй. Хоёрдугаарт Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой байлгах төрөгийн худалдан авах чадварыг хамгаалах үндсэн үүрэг хүлээдэг. Гэтэл хүн амын амьжиргааны хамгийн том хэрэглээ болсон махны үнэ өсчихөөр амьжиргааны түвшин доошилчихдог байхгүй юу. Тэгээд ч Монголбанкнаас гарсан мөнгө ууршихгүй. Эргээд баталгаатай төлөгдөнө. Төр арван их наяд гээд их мөнгө гаргаж чадаад байгаа юм чинь 5-6 сарын хугацаанд жаахан мөнгө гаргаад хүн амынхаа хүнсний үндсэн хэрэглээг яагаад шийдэж болохгүй гэж.

-Таны санааг хэрэгжүүлэхэд Монголбанк хэр их мөнгө гаргах хэрэгтэй вэ?

-120-150 тэрбум төгрөг гаргахад махны үнийг тогтворжуулах боломжтой. Ер нь нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэхэд санхүүгийн дотоод нөөц бололцоог зайлшгүй дайчлан ашигламаар байна.

-Ийм хэмжээний мөнгө гаргаад буцаагаад авахад өвөл, хаваржин хонь үхрийн махыг бид 5-8 мянган төгрөгөөр идэх боломжтой юу?

-Нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийг шударгаар явуулбал боломжтой. Ингэснээр малчид, иргэд, төр ямар ч хохиролгүйгээр махны үнийн зохицуулалтыг хийж болно.

-Шударгаар гэдэг нь...

-Төр нөөцийн махыг тодорхой хэмжээгээр бэлддэг. Нөөцийн махны үндсэн үнэ малчдаас худалдан авсан үнэ, хадгалалт, малчны хотоос цуглуулаад, дэлгүүрүүдэд түгээх тээврийн зардлаас бүрдэнэ. Дээр нь үйл ажиллагааны зардал, компанийн ашиг нэмэгдэнэ. Төрөөс хүүтэй мөнгө гаргахаар тэр хэмжээгээр үнэ өснө.

-Энэ бүхэн чинь шударга зардал биз дээ?

-Энэ бүхэн зайлшгүй зардал. Гэхдээ үүний цаана хүртээмж гэдэг асуудал бий. Хавар махны үнэ 18 мянган төгрөг давсан тухай яригдаж байсан даа. Махны нийлүүлэлт багасаж, зохиомол хомсдол үүссэн учраас үнэ тэнгэрт хадна биз дээ. Тэгвэл нөөцийн мах бэлтгээд байхад яагаад үнэ тэнгэрт хадав гэдэг асуудал гарна. Мах бэлтгэлийн компаниуд санхүүгээсээ шалтгаалаад малчдаас махыг хэт хямд үнээр авдаг. Энэ тохиолдолд малчид махаа нийслэлд авчирч өөрсдөө зарахыг илүүд үзнэ. Мах бэлтгэл, түгээлтийн зардлыг хэн ч хянадаггүй. Мөн агуулахын зардал гээд дуртай үнэ хэлнэ. Нөөц бэлтгэлийн компаниуд төдөн тонн мах бэлтгэнэ гэж төрөөс мөнгө авдаг. Үнэхээр тэр бэлдсэн махаа иргэдэд хүргэдэг, дэлгүүрүүдэд бүрэн нийлүүлсэн гэдгийг хянадаг уу. Дэлгүүрүүдэд очсон мах нь үнэхээр иргэдэд очсон уу, цайны газруудад бөөнөөр очсон уу гэдэг ч бас асуудал дагуулдаг. Тийм учраас энэ бүхэнд хяналт тавьж байж махны үнэ тогтворжуулах цогц асуудал хэрэгжинэ.

-Ардын хянан шалгах хороо байгуулах уу?

-Битгий мушгиад бай. Зах зээл жигдэртэл энэ аргыг хэрэглэхээс өөр замгүй. Төр татвар төлөгчдийн, хүүгүй мөнгөөр асуудлыг шийдэж байгаа учраас хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчийг хохироохгүй, иргэдийн махны зохист хэрэглээг хангах нэг арга одоохондоо энэ л байна. Энэ тохиолдолд монголчуудын “Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг монгол зүйр цэцэн үг биеллээ олно. Мэдээж өөр илүү санаа байвал дэвшүүлж болно шүү дээ.

Х.БАТТӨГС


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.22] 2021-08-20 03:04:37

Хужаа нараас махны бизгессыг л салгаад өгчих ,Өөр олон долоон юм чалчих хэрэггүй ,Хятадууд маханд юу ч хольж чадах улсууд,Монгол хүн махаа Хятадаас худалдан авч иднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ ,

зочин [59.153.86.45] 2021-08-19 03:07:13

малын эрүүл мэнд ариун цэвэр махыг үйлдвэрийн аргаар боловсруулах хадгалах зоорь гээд олон зүйлийг нэг дор иж бүрэн шийдэж дорвитой урт удаан үр өгөөжөө өгөх сүлжээ бий болгох хэрэгтэй .махны ченжийг халж шинэ тогтолцоо бий болгоход засаг төр онцгой анхаарах болжээ.

Зочин [150.129.141.193] 2021-08-18 23:25:30

Бас нэг их мэдэгч байх шив.Үхсэн элэнцэгийн чинь мах нөөцлөх,нөөцөлсөн гээд хадгалах зоорьгүй амьтад хүртэл баахан мөнгө цусласаар байгаа биз дээ!. Монголын хөрсөн дээр тэр дутуу алаагуй могойгоо хэрэгжүүлээч...

Зочин [103.229.120.206] 2021-08-18 12:49:18

Аливаа бараа бүтээгдэхүүн өөрийн өртөгтэй. Мал ч ялгаагүй. Үүнийг бодитоор тооцож чадвал үнийн дээд хязгаар тодорхой гараад ирнэ. Улс үнэгүй бэлчээрээр хангаж байгаа гэдэг утгаараа энд дээд хязгаарыг тогтоох бүрэн боломжтой. Үүнийг л хиймээр байгаа юм даа.

Зочин [202.21.116.66] 2021-08-18 08:33:02

Хятадын мал махны газрыг хаах, малчдаас худалдан авагчийн гар дээр хүргэх зэргээр зохицуулчихвал үнэ нь буурна даа, хүн амын тооноосоо олон малтай газарт түвэггүй зохицуулчих асуудал баймаар.

Зочин. [202.126.88.165] 2021-08-18 07:23:56

Тэгээд хийгээч. Нэх л их гоё ярисан дарганцрууд. Улс орон иргэдийн төлөө бус өөрөө яаж баяжихыг бодсон хогнууд.

Зочин [64.119.24.237] 2021-08-18 08:23:36

Дарга биш их мэдэгч л байна

зочин [183.177.99.230] 2021-08-18 06:49:10

Монгол улсад Ченжийн систем байгаа цагт хэзээч үнэ бууруулана гэсэн ойлголт байхгүй Ченж нэртэй Хятадуудын гар хөл бөгсийг нь долооч нар

Зочин [192.82.72.16] 2021-08-18 06:25:03

5000 болсон ч болно шүдээ 80 аад сая малтай монгол орон. Малчидаас шууд авдаг ямар арга байх уу

Зочин [150.129.141.247] 2021-08-18 06:24:07

hutaduudaas bolood l mah unetei bolood bn..mongold chenj gej une nemegduuldeg heseg humuus bnaa.oron suutsnii une hurtel chenjuud hymd avaad l tsaash n une usguud zaraad bn.uuniig bolimoor ym.jinhene ard tumen h hohirch bn.

zovhin [103.212.118.243] 2021-08-18 05:59:17

Hamgiin gol Mah beltgeliig Hyataduudiin garaas salgaachee Mongol ulsiin tusgaar togtnol ugui bolloo

Иргэн [122.201.31.34] 2021-08-18 05:52:45

Одоо наад махны үнээ хурдан зохицуулаач!!!!!! Арай л биш .яаж мах ногоогоо бүх зүйл нэмэгдээд баыхад Тэтгэвэр цалингаа нэмж өөрчилтөнд оруулж ажилаач !!!!!!!!!!

Zochin [202.179.27.250] 2021-08-18 05:01:51

Махны үнийг бууруулахад яагаад анхаарал тавьдаггүй юм бэ. Иргэдээ бодооч. Бид 1 байран дээрээ эргэцээд 10 гаран жил боллоо. Яагад дийлэнх хүмүүсийн амьдрал дээшлэхгүй байна, яагаад цөөхөн хүмүүс тасарцан амьдралтай байна. Дундаж давхарга гэж байхгүй боллоо. Юмны үнэ тэнгэрт хадлаа. Яах вэ? Төр засаг минь иргэдээ бодож дорвитой ажилламаар байна. Гаргаж буй хууль, шийдвэр өөрийгө хамгаалсан, торгох, шийтгэх юм л ярих юм. Залуу хүмүүс арай өөрөөр сэтгээч. Монгол дэлхийн хөгжлөөс хоцорч байна.

Зочин [202.126.90.155] 2021-08-18 04:41:07

Archaagui tur, avilgald idegdsen tsagaan zahtanguud, ashig mungunii tuluu ulairan zutgegchid

ЗОЧИН [103.229.122.122] 2021-08-18 04:25:09

Махны үнийг төр зохицуулох, төр хяналт тавих, яагаад гэвэл мал төрийн өмч монголчуудын хүнсний гол хэрэглэлээ олон зуун жилийн амжиргааны чухал хэрэглэлээ үүнийг төр бариж байгаа эрхэмүүд мэдэхийн ихээр байгаа !!!!!!"

Зочин [202.126.89.46] 2021-08-18 04:24:54

Mahniihaa uniig buruul uneheer hestuu baina

Zovhin [192.82.65.51] 2021-08-18 03:41:37

Дотоодын махны үнэ экмпортынхоос үнэтэй ба хүртээмж муутай бхад экмпорт экспорт гээд бгааг ойлгохгүй л бна

ччч [192.82.74.32] 2021-08-18 02:46:40

ЭНэ бол мрнгол төрийн гутамшиг. Энэ ченжүүд гэх луйварчвын ард мэргэжлийн хяналт, цагдаа, хувийн мал эмнэлэг, орон нутгийн засаг захиргаа, зах, худалдааны төвийнхний бүхэл бүтэн маф ажиллаж ард олныг 30 жил туйлдуулж байна. Тэд засгаас ав буй ямарч арга хэмжээг үр дүнгүй хоосон тэнхаг болгож байна. Монглын төр мөхөсдөж байна

Зочин [202.126.90.155] 2021-08-18 04:39:03

Yag unen.

Зочин [202.126.89.8] 2021-08-18 02:43:42

Малаа тоолуулж статистикийн гэрчилгээтэй өөрөө мал малладаг мөлчин хүн үг ү

Зочин [103.80.210.183] 2021-08-18 02:32:32

ченжүүд ээ л барьж аваад хорьчих тэгвэл үнэ буурч малчид башийна

ЗОЧИН [202.126.89.91] 2021-08-18 01:59:04

МАЛЧДААС ЧЕНЖҮҮД 1 КГ МАХЫГ 7000 ТӨГРӨГӨӨР АВААД ЗАРАХДАА 12000 БОЛГОЖ ЗАРЖ БАЙГАА АРАЙ Л ИХ НЭМЖ БАЙНА ЯДАЖ 3000 ТӨГРӨГ НЭМЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА МОНГОЛ ХҮНД НЭГ НЭГНИЙГЭЭ БОДОХ СЭТГЭЛ Л ДУТААД БАЙНА ДАА ЭХ ОРОНЧ ЁС ЗҮЙТЭЙ ХҮМҮҮЖЛИЙГ БАГА АНГИАС НЬ ЗААЖ ХЭВШҮҮЛМЭЭР ЮМ

Зочин [103.80.210.183] 2021-08-18 02:33:37

улайдаггүй улааны балгаар хамаг махны түгээлт хятадуудад очсон. цаана нь хятадууд л байгаа даа.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.