Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв

Aдмин / Спорт

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны алба, хоол зүйч, сэтгэл зүйч нарын багийн нийт хамт олон олимпын наадамд оролцсон тамирчидтай бэлтгэлийн болон тэмцээний үеэр ажилласан ажлынхаа үр дүнг өнөөдөр дүгнэн хэлэлцэж тайлангийн хурал хийв.

Хурлын үеэр “Токио - 2020” олимпт тамирчдыг бэлтгэхэд учирсан хүндрэл бэрхшээл, амжилт, ололт, анхаарах зүйлсийн талаар дүгнэн хэлэлцсэнээс гадна 3 жилийн дараа болох “Парис - 2024” зуны олимпын их наадамд хэрхэн бэлтгэх, “Токио - 2020” олимпын циклд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан цаашид өндөр зэрэглэлийн тамирчдыг спортын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл сургуулилалтыг хэрхэн хангах талаар санал солилцож, хоол зүйч, сэтгэл зүйчдийн багтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах талаар авч хэлэлцлээ.

Тайлангийн хуралд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Бодлого,төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, ҮШБ-ийн Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа нар болон САУЭШТ-ийн албадын дарга, эмч, мэргэжилтнүүд, хоол зүйч, сэтгэл зүйч нар оролцов.


Сэтгэгдэл

зочин [202.179.26.137] 2021-08-19 04:46:27

ОРЧИН ҮЕИЙН СПОРТЫН ДАСГАЛЖУУЛАЛТЫН СУРГАЛТЫН ОНОЛ АРГА ЗҮЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГГҮЙ ХЭДЭН ХООЛ ЗҮЙЧ, СЭТГЭЛ СУДЛААЧ Ч ГЭХ ШИГ ХҮМҮҮС ЦУГЛУУЛЧИХААД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ Ч ГЭНЭЭ.

X [59.153.113.43] 2021-08-19 00:41:15

Яг ярьсан шигээ хийж хэрэгжүүлээрэй дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.