Барилгын өртөг өмнөх улирлынхаас 30.2 хувиар нэмэгдлээ

Aдмин / Эдийн засаг

Барилгын өртгийн ерөнхий индекс (2015=100) 2021 оны хоёрдугаар улиралд 173.7 болж, барилгын өртөг өмнөх улирлынхаас 30.2, өмнөх оны мөн үеийнхээс 35.7 хувиар нэмэгдлээ.

Харин орон сууцны барилгын өртгийн индекс (2015=100) 2021 оны 2 дугаар улиралд 195.8 болж, барилгын өртөг нь өмнөх улирлынхаас 28.9, өмнөх оны мөн үеийнхээс 40.3 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлынхаас 28.9 хувиар өсөхөд материалын өртөг 32.6, цалингийн зардал 30.2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Орон сууцны бус барилгын өртгийн индекс (2015=100) 170.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеийнхээс 35.4, өмнөх улирлынхаас 31.2 хувиар нэмэгдлээ. Ийнхүү нэмэгдэхэд сургуулийн барилгын өртөг 35.2, эмнэлэг, сувиллын барилгын өртөг 32.5, конторын барилгын өртөг 26.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс (2015=100) 142.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеийнхээс 20.2, өмнөх улирлынхаас 20.1 хувиар нэмэгдэв. Үүнд авто замын байгууламжийн өртөг 20.3, эрчим хүчний байгууламжийн өртөг 19 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.