Ажилгүй хүний тоо 17.5 мянгаар нэмэгджээ

Aдмин / Эдийн засаг

Ажиллах хүчний судалгааны энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна.

Ажиллах хүчний 1.1 (91.6 хувь) сая нь ажиллагчид аж. Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 79.5 (6.7 хувь) мянгаар багасаж, өмнөх улирлынхаас 50.8 (4.8 хувь) мянгаар нэмэгдлээ. Улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны хүн амын 917 (43.2 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 71.8 (7.8 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтжээ.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 71.8 (40.8 хувь) мянга нь боломжит ажиллах хүч, 101.3 (57.6 хувь) мянга нь ажилгүй хүн, 2.8 мянга (1.6 хувь) нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеийнхээс 15.1 (9.4 хувь) мянгаар нэмэгдэж, өмнөх улирлынхаас 40.5 (18.7 хувь) мянгаар багаслаа.

Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 17.5 (21 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 0.1 (0.1 хувь) мянгаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд 25-44 насны хүн ам 20.9, өмнөх улирлынхаас өсөхөд 30-54 насныхан 12.4 мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс 2 (2.7 хувь) мянга, өмнөх улирлынхаас 37 (34 хувь) мянгаар багасав. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс буурахад 25-29 насны хүн ам 6.7 мянга, 40-44 насныхан 4.2 мянгаар, өмнөх улирлынхаас багасахад 25-54 насныхан 31.1 мянгаар буурсан нь нөлөөлжээ.

Нийт ажиллагчдын 114 (10.3 хувь) мянга нь сүүлийн 7 хоногт ажиллаагүй ч буцаж хийхээр хүлээж байгаа /тогтмол хийдэг/ цалин хөлс, орлого олох ажилтай. Тэдгээрийн 85.5 мянга (75 хувь) нь үүсээд буй цар тахалтай холбоотой шалтгаанаар ажиллаагүй аж. Сүүлийн 7 хоногт ажиллаагүй ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин буюу 56.2 мянгаар, өмнөх улирлынхааас 17.5 (18.1 хувь) мянгаар, үүнээс цар тахал, хөл хорионоос шалтгаалсан нь өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин буюу 65.3 мянгаар, өмнөх улирлынхаас 26.4 (44.8 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Ажиллагчдыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хөдөө аж ахуйн салбарт ажиллагчид 21.4 (7.9 хувь) мянга, аж үйлдвэр, барилгын салбарынх 0.3 (0.1 хувь) мянгаар нэмэгдэж, үйлчилгээний салбарынх 101.2 (15.3 хувь) мянгаар багаслаа.

Түүнчлэн өмнөх улирлынхтай харьцуулахад аж үйлдвэр, барилгын салбарт ажиллагчид 39.7 (18.3 хувь) мянга, үйлчилгээний салбарынх 23.6 (4.4 хувь) мянгаар нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарынх 12.4 (4.1 хувь) мянгаар багасав. Харин газар тариалангийн салбарт 2.1 хувиар нэмэгджээ. Цар тахлын улмаас хөл хорио, цахим сургалттай холбоотой сурагч, оюутан залуус болон бусад иргэдийн мал маллах нь энэ оны эхний улиралд нэмэгдсэн. Харин малчид хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаас 15-49 насны бүлэгт (15-19, 25-29, 35-39 хамгийн өндөр) 23 мянгаар багасжээ.

Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс буурахад хөдөлмөр эрхлэлтийн статусын хувьд цалин хөлстэй түр ажиллагч (103.4 мянгаар), цалин хөлстэй тохиолдлын ажиллагч (25.8 мянгаар), гэр бүлийн гишүүдэд хувь нэмэр оруулагч (19.2 мянгаар) багассан нь нөлөөлсөн байна.

Нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны хоёрдугаар улиралд 6.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 (7.9 хувь) сая төгрөгөөр нэмэгджээ. Ерөнхий 4 салбараар авч үзвэл, энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлолтын салбарын нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 12.7 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 (5.5 хувь) сая, үйлчилгээнийх 4.7 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 (21.1 хувь) сая төгрөгөөр нэмэгдсэн бол хөдөө аж ахуйн салбарынх 6 сая төгрөг болж, 0.8 (11.6 хувь) сая, аж үйлдвэр, барилгын салбарынх 3.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 (10.4 хувь) сая төгрөгөөр багасжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [124.158.69.35] 2021-08-21 15:54:46

Хувийн секторт ажил хийх хүн олдохгүй байнаа.Амь амиа л бодож байнаш дээ. 50-63 оныхон л жинхэнэ ажил хийж сурсан байна. Тэгээд эд нар маань хөгшрөөд байдаг. Залуучууд покер зэрэг тоглоом тоглож биед амар цалин өндөртэй ажил хийнэ гэдэг болж. Засаг төрийн бодлого халамжийн бодлого нийгмийн даатгалын бодпого хөгжлийг хэдэн арван жилээр хойш нь татаж байна. Ажил хийж ядаж байгаа хэдэн компани нь татвар, хураамж , хээл хахуулийн дарамтлаад мөн ч хэцүү байна,

Иргэн [192.82.75.139] 2021-08-19 14:41:13

Э/з өсөж сайжирч бна гээд л худалаа яриад л байх юм.Хаана тэр саыжирсан амьдрал вэ????? Өндөр тэтгэвэрийг биш бага тэтгэвэрийг нь доод хэмжээг 600 төгрөг болгооч!!!!!!!та нар эргэн тойроноосоо алсиыг харж ажилаа хийгээч !!!!!!! Моголд үнжн амьдрал алга.арагцаалсан амьдрал бна.Сайд шал худлаа юм хуцаад л бх юм даа.зайлуулаа???????!!!!!!!

Зочин [66.181.181.134] 2021-08-19 08:18:30

ногоо тарнаа хятад хортой ногоо хямад орож ирээд ногоог минь богоох боролгоогүй болгоно Бидний хийсэн бүхнийг Хятадын ирлийз хурлийз нар ба хулгай луйвараар баяжсан хулгайч нар хятадруу захиалаж хийлган ихээр оруулаж ирээд монгол хүний хийсэн бүтээсэнийг зогсооно Худлаа гэвэл Нартуул ба бусад зах худалдааны газарыг яваад үз Мах яаагаад үнэнтэй болов Монголын малыг хятадууд Монгол хүий гараар их хэмжээгээр хямад авч дараад өвөл хавар мах ховордоод ирхээр иргүүлэн өндөр үнээр зардагаас болоод махМонгол хүнд ашиггүй үнгүй ба үнтэй болож Монголчууд нийтээр хохирч Хятадууд хожсоор байна ийм мягаар Монгочууд нийтээр хохрсоор энэ бол хятадын гар хөл ирлийз хурлийзүүд Монгол төрөөр дүүрсэний гай юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.