Сүхбаатар аймаг: Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдээс дельта вирус илэрлээ

Д.Тулга / Орон нутаг

Сүхбаатар аймагт: Коронавиурсний дельта хувилбар хоёр бүртгэгдлээ. Тодруулбал коронавирусний халдвар авч, Түвшинширээ, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс дельта вирус илэрчээ. Тухайн иргэд нь Улаанбаатар хотоос ирсэн орон нутгийн иргэд бөгөөд хоёулаа вакцины бүрэн тундаа хамрагдсан байжээ.

Одоогоор тус иргэдийг сумдын ЭМТ-д үргэлжлүүлэн эмчлэн хянаж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Мөн халдварын оношоор эмчлүүлж байгаа зарим иргэдээс дахин шинжилгээ авч оношлуулахаар Улаанбаатар хотруу явуулжээ. Учир нь дельта вирусыг орон нутгийн лабораторит илрүүлэх боломжгүй аж.

Дельта вирус нь бусдад халдварлах нь хурдан, вакцинд хамрагдсан эсэх нь нөлөөлөхгүй учир иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайжруулахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

зочин [124.44.184.129] 2021-08-23 13:20:25

Ард иргэдэд тарьсан Хятад вакцин үр дүнгүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм биш үү? Одоо яана аа? Пфайзер, Модерна, Жонсон жонсон, Астразенека вакциныг захиалж нийт Монголчуудад тарьж өгөөч ээ: Хятад, орос вакцин хэрэггүй, үр дүнгүй гэдэг нь ойлгомжтой, тодорхой байгаа биш үү?

Зочин [192.82.67.147] 2021-08-23 07:33:46

Хүүхдүүдийн өвчлөл үхэл эндэгдэлтэй эвлэрч амьдрах тухай асуудал яаав ч байж болохгүй.Томчууд бид тэднийг хамгаалж эрсдэлээс сэргийлэн амьдрах үүрэгтэй.Зарим үр хүүхэдгүй хүмүүс үүнийг сайн ухаарахгүй л байх шиг

зочин [192.82.76.50] 2021-08-23 11:27:43

Зөвхөн хүүхэд ч биш. Энэ өвчнөөс ер нь хүн эндэж болохгүй. Гэр бүлийн гишүүд нь хэн байна, тэдгээрийг л хамгаалах юм яриад байх юм. Хүн бүрд өөрийн ойр дотны хүмүүс гэж байгаа. Яасан амиа бодсон юм бэ.

Зочин [64.119.16.42] 2021-08-23 04:57:13

austrazeneca hujaagiin vaktsin ih hiisnii gai ni garch irj bgaa ium

Зочин [202.9.47.31] 2021-08-23 06:00:43

Цар тахалтайгаа эвлэрч амьдарцгаая. Үхэх нь үхээд сэхэх нь сэхээд амьдарья.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.