Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар анхны цас орлоо

Aдмин / Орон нутаг

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 21-22-нд шилжих шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар анхны цас орсон байна.

Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Булганы Орхонд 138.0 мм, Сэлэнгийн Орхонтуулд 129.6 мм, Орхонд 121.4 мм, Хөвсгөлийн Шинэ-Идэрт 110.8 мм, Цагаан-Үүрт 107.6 мм, Говь-Алтайн Төгрөгт 105.0 мм, Хөвсгөлийн Тариаланд 104.3 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+11 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20...+25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+32 хэм, бусад нутгаар +12...+19 хэм байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...+3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 хэм, бусад нутгаар +3...+10 хэм байв.

Cалхи: Их төлөв секундэд 6-11 метр, 20-22-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 18-нд 2.0-3.0мм, 19-нд 0.0 мм, 21-нд 7.0-11.0 мм, 22-нд 0.3-3.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Агаарын температур: Хугацааны эхэн үеэр шөнөдөө +13...+18 хэм, өдөртөө +24...+29 хэм, бусад хугацаанд шөнөдөө +3...+10 хэм, өдөртөө +16…+20 хэм байсан.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.