Сурагчийн дүрэмт хувцас 88-175 мянган төгрөгийн үнэтэй байна

Aдмин / Боловсрол

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 88-175 мянган төгрөгийн хооронд байна. Цар тахал, хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалж дүрэмт хувцасны үнэ өссөн гэж үйлдвэрлэгчид тайлбарлаж байна.


Одоогоор “Торгон хийц”, “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Бат зүү” компани сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд байгаа юм. Мөн сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас дунджаар 67-91 мянга, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянга, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан. Харин энэ жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцас 74-117 мянга, дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас 108-138 мянга, эрэгтэй 108-138 мянга, ахлах ангийн эрэгтэй 167-173 мянга, эмэгтэй 151-173 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Харин “Бүтээлч Үйлс”, “Торгон хийц” компаниас гаргаж буй бага ангийн сурагчийн эрэгтэй хүрэм 52 мянга, өмд 36 мянга, зангиа дөрвөн мянга, эмэгтэй форм 59 мянган төгрөг. Мөн дунд ангийн эрэгтэй хүрэм 68 мянга, эмэгтэй хүрэм 65 мянга, охидын юбка 37 мянга, өмд 43 мянга, ахлах ангийн дүрэмт хувцасны хүрэм эрэгтэй 89 мянга, эмэгтэй 83 мянган төгрөг бол юбка 39 мянга, өмд 49 мянган төгрөг. Бага ангийн дүрэмт хувцасны цамц 25 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа бол дунд ангийнх 27 мянга, ахлах ангийнх 29 мянган төгрөг байна.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.38] 2021-08-25 07:26:22

Porm ni heregtei shuu 5 udur tanhimaar ywahad dor hayj 5n uur huwtsas umsunu shtee Sudalj uzehed porm ni hamaagui amar

зочин [124.44.184.129] 2021-08-24 13:40:02

Өнгөрсөн жилийн намар худалдан авсан сурагчийн дүрэмт хувцас шинээрээ багадсаны хохирлыг хэн барагдуулах вэ? Өнгөрсөн жилийн багадсан шинэ дүрэмт хувцсыг сольж авч болох уу? Эсвэл ард иргэд байнга хохирсоор, хоосорсоор байх уу? Харин сайд дарга нар.... Дельта вирус хот хөдөөгүй тархчихсан энэ үед хичээл сургууль эхлүүлэх хэрэг байна уу? Хүүхдүүд өвдвөл яах вэ? Сайд дарга суогуульд явдаг үр хүүхэдгүй юмуу? Үр хүүхдүүдээ бодооч ээ, хайрлаач ээ.

Зочин [202.9.46.47] 2021-08-24 13:09:27

энэ аймшигийн өвчнөөс салсаны дараа сурагчын формоо өмсүүлээчээ форм өмсөж яадгым цэвэрхэн өөртөө таарсан хувцас байхад л болоо ш дээ

Зочин [103.80.210.183] 2021-08-26 02:19:43

өмсөх нь өмсөөд өмсөхгүйд нь шаардлаг тавиад жигдрүүлэх хэрэгтэй. зарим нь форм авсаны хэрэг гарахгүй гээд хаширлаж байна.

zochin [66.181.161.96] 2021-08-24 15:01:58

Umsuh shaardlagatai ene mash chuhal

zochin [202.55.188.93] 2021-08-24 12:36:13

ene neg oulen mench gd lalriin gazar bnaa jil bolgon unee nemdeg tgd hariltsaanii soelgvi bdiishd jil bolgon unee nemdeg lalriin gazar aygvu bol tatwar ene teree toldoggvi dee lalar gj dampuurwal taarna ajilchid ni bugd corona tussan tgd odoo boltol ajilj bhiin ymar uchirtain be

Зочин [202.126.88.49] 2021-08-24 05:53:34

Bas neg gazriin shahaaa shteee ene jil deee heregvi udahgui delta ihsleee geed surguiluud haagdna gertee tsahimaar hicheel orhoos hoish heregvi ard iregdee bodoh heregtei

Иргэн [202.126.92.99] 2021-08-24 04:54:54

Коронагын энэ хямралын өр шир ихтэй орлого багассан хүнд хэцүү байгааг бодолцон энэ жилдээ хүүхдэд форм заавал өмс гэж шахаж шаардахгүй байх талаар Болосролын яамнаас шийдвэр гаргаж өгөөчээ. алдаг оног танхимын сургалттай, цаашид коронагаас болоод хичнээн ч удаа хөл хорио тогтоогоо билээ, АШИГ БАГАТАЙ ФОРМ АВЧ ӨРИЙН ДАРАМТ ҮҮСГЭМЭЭРГҮЙ БАЙНА

Зочин [202.126.88.49] 2021-08-24 05:52:11

Zow zow


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.