ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн МАК ХХК-тай хамтран ажиллахаар боллоо

Aдмин / Технологи

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн "Монголын Алт" компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд эх орны эрдэс түүхий эд, элс, шаврын шинж чанар, технологийн судалгааг тус хүрээлэнгийн эрдэмтэд өөрсдийн лабораторидоо явуулж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж эхэллээ.

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нямтайшир, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт, Дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нараар ахлуулсан албаны төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сард ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэнд зочилж, лабораториудын үйл ажиллагаатай танилцан хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу, материал судлалын салбарын эрхлэгч, доктор (PhD) Г.Сэвжидсүрэн, төслийн удирдагч, доктор (PhD) П.Алтанцог нар Наноматериалын судалгааны лаборатори, Шил, шилэн бүтээгдэхүүний лаборатори, Аналитик лабораториудын багаж тоног төхөөрөмж, судалгааны ажлын үр дүнг танилцуулсан билээ.

Энэхүү уулзалтын үр дүнд хоёр байгууллага хамтран ажиллахаар болж өнөөдөр гэрээгээ албан ёсоор үзэглэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.