Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна

Aдмин / Нийгэм

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл тус хорооны анхны хурал өнөөдөр боллоо.

Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Жилд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 70-80 мянгаар нэмэгддэг. Түгжрэлийн асуудлыг 2021-2025 онд цэгцлэхгүй бол, энэ байдал удаан үргэлжилбэл замын хөдөлгөөний хурд зургаан км цаг болж, явган явж байгаагаас ялгаагүй болно. Түүнчлэн хамран сургах тойргийг зөв зохицуулбал түгжрэл тодорхой хэмжээнд буурна. Энэ бол богино хугацаанд хийх ажил” хэмээн ярив.

Хотын дарга Д.Сумъяабазарын яриа: https://youtu.be/g987_CF2zQA

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулахаар боллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зөв зохицуулах ёстой. Түүнчлэн байгууллагын цэцэрлэгийг дэмжих нь бага зардлаар том асуудлыг шийдэх шийдэл. Гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байна. Сургуулийн автобус явуулах нь үр дүнтэй байгаа. Мөн богино хугацааны шийдэл нь сургуулийн хэв шинжийг өөрчлөх. Өөрөөр хэлбэл, нийслэлд 5000-аас олон хүүхэдтэй төрийн өмчийн 10 сургууль бий. Түгжрэл үүсгэж байгаа энэ 10 сургуулийг ойролцоо ачаалал багатай сургуулиудтай нэгтгэж, бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор байдлаар хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх хувилбарыг судалж байна” гэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн яриа: https://youtu.be/n2kalo_UHt8

Энэ үеэр мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал,

  • Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
  • Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
  • Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
  • Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
  • Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
  • Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
  • Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
  • Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
  • Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
  • Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
  • Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
  • Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
  • Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах,
  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
  • 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
  • Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
  • Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв. Түүнчлэн богино хугацааны шийдлээ энэ баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болголоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн яриа: https://youtu.be/_I5K8-cZjU8


Сэтгэгдэл

Oyun [202.179.24.48] 2021-08-27 04:43:36

Awtobuss uglu ih oroi 6:40 ehni awtobus ywdag bolohoor 7:40 hicheeld amjihgvi hotsorch bn

Зочин [202.126.90.63] 2021-08-25 11:56:38

Манлайлна гээд машинаа унахаа болих уу? Ийм тэнэг дарга нартай улс даа БИД

Зочин [103.10.23.96] 2021-08-25 06:52:12

22 луу явах автобус хүрэлцээ муутай явах чиглэл тодорхойгүй. Явсан ч хэзээ ирэх нь ойлгомжгүй. Тодорхой чиглэлтэй болгоочээ

Сонин [202.179.27.98] 2021-08-25 06:47:36

Нарантуул зах, 100 айлын захуудын төвлөрлийг задалж хотын 4-6 захад гаргаж төрөлжүүлбэл хотын төвийн түгжрэлүүд 50 хувь багасна. Монгол улсдаа хамгийн том зах зээлтэй, хэдэн 10 их наяд төгрөгийн бараа түүхийн эдийн урсгалтай, 160 000 аж ахуйн нэгж, 3 хот 18 аймаг, 300-аад сум, 3 сая хүний хэрэглээний барааны ханган нийлүүлэгч Наран туул зах хотын төвд 1 цэгт төвлөрсөнөөрөө хотын түгжрэлийн хамгийн гол зангилаа нь болсоныг ухаарах цаг болсон. Ганц зах, ганцхан том цэгээс Монгол улсыг бараагаар нийтээр нь хангах хамгийн хоцрогдсон хөгжлийг харуулдаг.

Зочин [103.10.23.96] 2021-08-25 06:43:19

Хэдэн дарга хуучирч муудсан хэдэн воган явуулах гэж түгжирч зогсох юм да.

Зочин [202.126.88.226] 2021-08-25 02:46:46

Тэнэг бөх Сумьяабазар попорчин сэтгэхүйн чадваргүй Оюун Эрдэнэ хоёр хотын түгжирлийг хэзээч бууруулж чадахгүй ,мөрийцсөн ч болно.Харж л байгаарай 9р сарын 1ээс...Харин ухаалаг өндөр боловсролтой шинэ хүмүүсийг хотын дарга,ерөнхий сайдаар томилбол асуудлыг өөрөөр шийднэ.

ЗОЧИН [122.201.21.150] 2021-08-25 02:28:18

МАНЛАЙЛАХ Ч ГЭХ ШИГ СОЦ НИЙГЭМД БАЙГАА БИШ. ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН БҮХ МАШИНЫГ ХУРААЖ АВ. ШУУРХАЙ АЖЛЫН 1-2 МАШИН БАЙХАД Л БОЛНО. БҮГДИЙГ НЬ АВТОБУСААР ЯВУУЛ. ЦАЛИНГААС НЬ СУУТГААД КАРТЫГ НЬ ЦЭНЭГЛЭЭД БАЙ.

Зочин [202.179.21.242] 2021-08-25 02:15:30

АЛБАНЫ УНААГ ЗОГСОО САЙД ДАРГАНЦАРУУД ТА НАР АВТОБУС НИЙТИЙН ТЭЭВРЭЭР АЖИЛДАА ОЧИЖ СУР ТЭГВЭЛ ТҮГЖРЭЛ БУУРНА.

Зочин [66.181.168.8] 2021-08-25 01:57:57

Худлаа ярьсаар байгаад л намар болгочих юмаа. ААН-үүдийн үйл ажиллагааг нээгээчээ. Тэвчээр тасарлаа. Гаргасан тэнэг шийдвэрийг нь дагасаар амьдрал хүндэрлээ. Чадваргүйгээ хүлээгээд ажлаа агвөл яадаг байнаа.

Зочин [202.70.44.46] 2021-08-25 01:26:25

Эхний ээлжинд захуудыг шөнийн 22.00-05.00 цагийн хооронд ажиллуулах хэрэгтэй. Тэгвэл хөдөөнөөс гадна хотын дэлгүүрүүдийн бараа татан авалт хөдөлгөөнд бага оролцох болно.

Зочин [66.181.187.241] 2021-08-25 01:18:11

Түгжрэлийг бууруулахын тулд юунаас эхлэж ажиллахаа мэдэхгүй энэ тэнэг бөх яана даа хөөрхий. Тэнэг гэдгээ мөн ч олон удаа баталлаа даа. Албаа өгөөд сургуульд сур.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.