В.Путин, Ши Жиньпин нар Афганистаны байдлыг хэлэлцжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй лхагва гарагт утсаар ярьж, Афганистаны байдлыг хэлэлцжээ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Афганистанд үүсээд буй тогтворгүй байдал хөрш бүс нутгууд руу тархах нь байж болшгүй зүйл гэдгийг хоёр орны удирдагчид онцлоод, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чадавхыг дээд зэргээр ашиглахаар тохиролцсон байна.

Түүнчлэн Афганистанаас учирч буй терроризмын аюул, мансууруулах бодисын наймаатай хийх тэмцлээ эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэсэн байна. ОХУ -ын Ерөнхийлөгч, БНХАУ -ын дарга нар Афганистанд энх тайван тогтоохын төлөө байгаа гэдгээ илэрхийлэв гэж Кремлийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.31] 2021-08-26 04:51:46

Сталин Мао Зэдун нарын залгамжлагчид.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.