Төрийн өмчийн сургуулийн сургалтын болон дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй

Aдмин / Боловсрол

Өмчийн хэлбэр үл харгалзан төлбөр нэмэхгүй байх чиглэл өгсөн

БШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86,6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан. Ковидын эмчилгээний нөхцөлд ашигласан 8 дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авахад бэлэн болоод байна.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгсөн.

СУИС-ийн тухайд нэгдүгээр курсын 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-08-27 03:21:47

тэгж мэдэгдэж байгаад нэмчихсэн байдаг шүү дээ. итгэхэд бэрх бөгөөд худлаа мэдээлэл тарьсан яамны сайдуудыг шоронд хийгээч

Иргэн [202.126.90.115] 2021-08-26 07:46:34

Энэ хэр үнэн болит мэдээ байна . Зарим сургуулиуд шууд бөөнд нь хийх шаардлага тавиад эхэлчихсэн байна шүү дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.