Б.Ганбат: Олон сая төгрөг төлж авдаг боловсролыг орон нутгийн сургуулиуд дутахааргүй олгож байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно

Aдмин / Боловсрол

МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийм дэд профессор Б.Ганбат Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЭЕШ-ын дүнг үндэслэн аймгуудыг байр эзлүүлж сонирхолтой судалгаа гаргажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-ЭЕШ-ын эхний таван байрыг орон нутаг тэргүүлсэн байна. Та энэхүү жагсаалтынхаа талаар дэлгэрүүлэхгүй юү?

-ЭЕШ-ийн дүнг гаргахдаа би медиан оноо (дундаж оноо) ашигласан. Аливаа юмыг эрэмбэлэхдээ ашигладаг оноо л доо. Бүх хичээл дээр 100 онооны шалгалт авдаг. Голын оноо буюу медианыг бодохдоо 101 хүүхэд шалгалт өгөхөд 51 дэх хүүхэд хэдэн оноо авсан юм бэ гэдгээр дундаж оноог тодорхойлно.Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зарим аймгууд байр урагшилсан үзүүлэлттэй байхад зарим нь буурсан харагдаж байна. Тухайлбал, Архангай аймаг өнгөрсөн жилийнхээс долоон байраар ухарсан бол Багануур долоон байраар урагшилсан байна. Хамгийн өсөлттэй нь буюу 12 байраар урагшилсан нь Баянхонгор аймаг. Хамгийн их байр ухарсан нь Өмнөговь аймаг. Өмнөх жилүүдэд тус аймаг маш сайн өсөлттэй байсан ч энэ жил олон байраар ухарсан үзүүлэлттэй байна. Мөн Сүхбаатар аймаг байна. ЭЕШ-ын чанар буурсан нь цар тахалтай холбоотой байж ч болох юм. Говьсүмбэр, Хөвсгөл аймаг өмнөх жилээс есөн байр ахиулсан байна.

-Тогтмол сайн үзүүлэлттэй ямар аймгууд байна вэ?

-Өвөрхангай, Дорнод аймгууд тогтмол амжилт үзүүлж байгаа. Мөн Орхон аймаг сайн үзүүлэлттэй байсан бол энэ жил найман байраар ухарсан байх жишээтэй. Ер нь Өвөрхангай, Дорнод, Орхон, Багануур тогтвортой амжилттай оролцдог. Гэхдээ өнгөрсөн жил Багануур нэлээд ухарсан үзүүлэлттэй байсан ч энэ жил сайн дээшилсэн байна.

-Улаанбаатар сүүлээсээ гуравт бичигдсэн. Тэгэхээр орон нутгийн сургуулиуд нийслэлийн сургуулиудаас илүү боловсрол олгож байна гэсэн ойлголт нийтийн дунд төрөөд байгаа. Ингэж ойлгох нь зөв үү?

-Медиа оноогоор харахад яалт ч үгүй орон нутаг Улаанбаатараас илүү үзүүлэлттэй байна. Орон нутаг дотроо арай нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй байгаа юм. Сумд нь, аймгийн төв нь ямар байна гэдгийг бүр нарийвчилж гаргах ёстой. Харин хот дотроо дүүрэг, хороогоор нь нарийвчлах хэрэгтэй. Нэгдүгээр сургууль, Хоёрдугаар сургууль ямар оноо авсан гээд задлаад ирэхээр тодорхой болно.

-Энэ мэдээлэл Боловсролын үнэлгээний төвд уг нь гарчихсан байгаа биз дээ?

-Гарчихсан байгаа. Гэхдээ бидэнд хамаагүй нарийвчилсан мэдээг өгдөггүй. Сургууль хариуцсан багш хүсэлт тавьсан тохиолдолд харж болдог юм билээ. Миний хувьд ЭЕШ-ын дүнгийн ерөнхий листийн ил тавьсан мэдээллийг харж жагсаалт гаргасан.

Уг нь мэдээллийг нээлттэй болгоод хүмүүс олон талаас нь харж дүгнээд нарийвчилсан мэдээллийг хийж хаанаа тааруу байна, тэнд сайжруулалт хийх ёстой шүү дээ. Нөгөө талаас нийслэл дундаа захын хорооллын дүүргүүдийн үзүүлэлт маш муу байна. Хөдөө сумын сургуулиас дор орчин нөхцөлтэй сургуулиуд захын хорооллоор зөндөө бий. Юун сайн боловсрол олгох гал түлж сургуулиа халаадаг, гадна жорлонтой гээд асуудал мундахгүй газар их. Нийслэлийн төв рүү сургалт сайтай сургууль мэдээж бий. Гэхдээ нийтэд хүрэлцээтэй биш учраас нийслэл нийтээрээ муу үзүүлэлттэй гарч байгаа юм. Боломжтой хүмүүс нь хотын төв рүү сайн сургуульд хүүхдээ өгч хол ч байсан машинаар зөөдөг.Үүнийг юунаас харж болох вэ гэхээр сурагчдын амралт эхлэхээр хөдөлгөөн буурч, хичээл орохоор хөдөлгөөн нэмэгддэг. Нэг талдаа үүнийг буруутгах аргагүй. Боломж нь байвал хүүхдээ сайн сургуульд сурахыг л бодно шүү дээ.

Б.Ганбат багшийн нарийвчилан гаргасан жагсаалт

-Тухайлбал, 1, 11 дүгээр сургуулиудад сургалт сайтай гэж эцэг, эхчүүд өндөр хахууль өгч хүүхдээ оруулдаг гэдэг. Гэтэл ЭЕШ-д өнөөх сургуулиудын сурагчид орон нутгийг давж гарч ирэхгүй байна уу даа гэсэн нийтийн хардлага үүслээ?

-Надад өнөөх яриад байгаа нарийвчилсан мэдээлэл байхгүй болохоор таамгаа хэлье. Хэрвээ нарийвчилсан мэдээлэлтэй бол сургуулиар нь ямар үзүүлэлттэй байна гэдгийг олон нийт шууд харчих байхгүй юу. Нэг, 11, 23 дугаар сургуулиуд ЭЕШ-д сайн оролцсон байх. Гол нь захын сургуулиудын сургалтын чанар муу байгаа учраас нийтээр нь доош дараад байгаа болов уу. Гэхдээ орон нутгийн сургуулиуд яалт ч үгүй сайн гэдгийг бид харлаа шүү дээ. Лаборатори сургуулиуд, Кембирижийн хөтөлбөртэй сургуулиуд яагаад сайн байх ёстой юм гэхээр сайн хүүхдүүдийг шилээд авчихдаг. Яг олимпийн систем шиг багаас нь тамирчдаа шигшиж аваад тусгай бэлтгэл хийхээр мэдээж өндөр амжилт үзүүлнэ. Гэтэл тэр алслагдсан суманд байгаа хүүхэд яаж ч бэлтгэл хийгээд шигшээ багийн тамирчин шиг болохгүй. Энэ чинь л боловсролын тэгш бус байдал. Тиймээс багаас нь сайн хүүхдүүдийг шигшиж аваад тусгай хөтөлбөрөөр бэлтгэчихсэн дээрх сургуулийн хүүхдүүдийн амжилт өснө үү гэхээс хэзээ ч буурахгүй нь тодорхой шүү дээ.

-Эндээс харахад хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлье гэвэл бараг сайн сургалттай аймаг руу нүүмээр ч юм шиг санагдах юм. Та ч энэ талаар сэтгэгдэлдээ тусгасан харагдсан?

-Өвөрхангай, Дорнод гээд тогтмол амжилт үзүүлдэг аймгууд байна. Хотын төв рүү сайн сургуульд хүүхдээ өгнө гэж хэдэн саяар нь мөнгө төлж, түгжрэлд стресстэж цагаа үрэхээр бараг орон нутагт зарлага багатай, амгалан тайван орчинд сургах зүгээр ч юм шиг. Хүүхдийн сургалтад орчин нөхцөл маш их нөлөөлдөг. Тэгэхээр 30, 40 саяар сургуульд сургах уу, хөдөө орон нутагт ялгаагүй боловсролыг зардал багатай олгох уу гэдгийг бас бодох л хэрэгтэй. Англи хэлний дээд оноог орон нутгийн сурагчдаас олон хүүхэд авч чадаж байна шүү дээ. Товчхондоо олон сая төгрөг төлж авдаг боловсролыг орон нутгийн сургуулиуд дутахааргүй олгож байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно

-Жилд өчнөөн саяар нь төлж англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг авдаг. Гэтэл орон нутгийн сургуулийн захын нэг багшийн бэлдсэн хүүхдүүд дөрөв, таваараа математикийн хичээлийн дээд оноог авсан байсан. Тэгэхээр сайн боловсролыг үнэтэй сургуулиас илүү чадвартай багш л олгодог юм байна. Тийм үү?

-Боловсролын систем гэж юу юм бэ гэдэг чинь энэ. Ганцхан сайн багш орчиндоо маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Сайн багш нараас суралцах ёстой. Гэтэл хотын захын сургуулиудын зарим багш нар “Манай сургууль угаасаа муу” гээд сэтгэл гаргаж ажиллахгүй, сурагчдыг зөнд нь хаячихдаг. Бид багш нарыг чадваржуулах ёстой. Боловсролыг жигд түгээх ёстой. тусгай хөтөлбөрөөр ялгаж сургахаас илүүтэйгээр багш, суралцагч хоёрыг аль алийг нь сайжруулах ёстой. 20 жилийн өмнө бид бараг гар утас гэж мэддэггүй байлаа. гэтэл технологи үсрэнгүй хөгжөөд өнөөдөр гар утасгүй, интернэтгүй хүн үгүй. Юм ингэж хурдацтай хөгжиж байхад манайхан багш нараа хөгжүүлэх, чадваржуулахаа орхигдуулчихсан. Хуучны арга барилаараа яваад байна.

-Багш, суралцагч хоёрыг зэрэг сайжруулахын тулд яах ёстой юм бэ?

-Манайхан багшаа сургая гэхээр хотоос нэг багш аваачиж семинар хийдэг. Аймагт байрлуулахын тулд буудал, хоол унд гээд зардал гаргадаг. Түүнчлэн сумдаас багш нараа цуглуулж авчирна гээд асар их үнэгүй зардал гаргадаг хэрнээ үр дүн муутай. Тэгвэл одоо цахим системийг ашиглах хэрэгтэй шүү дээ. Цахим сургалтыг дутагдалтай гэдэг ч ололттой тал үүнээс их. Харин танхимын сургалтад дутагдалтай тал бас бий. Тухайн хичээлийг орж буй багшийн хичээл зүтгэлээс бүх зүйл хамаардаг. Танхимаар хичээл орж байгаа үед багш хичээлээ цагтаа багтаахын тулд заагаад дуусгана уу гэхээс сурагчдын асуултад нэг бүрчлэн хариулах, харилцан ярилцах боломжгүй байдаг. Энэ бол сул тал. Тэгвэл цахим, танхим хоёрыг хослуулах хэрэгтэй. Ингээд ирэхээр нэг сайн багшийн хичээлийг хүүхэд ч үзнэ. Багш ч үзнэ. Аль аль нь сайжирна. Иймэрхүү байдлаар бүгдээрээ зэрэг сурах ёстой. Танхимд байгаа багш цахим сургалтын дутагдалтай талыг нөхнө. Сурагчдын асуултад хариулна, даалгавар өгнө, шагална. Үнэгүй зардал гаргаж семинар хийх байдлыг халах хэрэгтэй.

-Ер нь ЭЕШ-ын чанарын үзүүлэлт өмнөх жилүүдээс өссөн үү, буурсан уу?

-Нэгдсэн байдлаар харахаар буурсан үзүүлэлттэй байна. Яг одоогийн байдлаар хичээл бүрээр нарийвчилж гаргахаар сууж байна. Жишээлбэл, математикийн хичээлийн голч оноо энэ жил 22. Өнгөрсөн жил голч нь бараг 23 оноо байгаа. Өмнөх жилийнхээс математикийн шалгалт өгсөн хүүхдүүдийн чадвар буурсан байна гэж ойлгож болно.

-Боловсролын чанар улсын хэмжээнд буураад байна л гэсэг үг биз дээ?

-Тийм. Нөгөө талдаа хүүхдүүд хангалтгүй оноо аваад байгаа нь шалгалтын материал чанаргүйжиж байгаатай холбоотой. Өмнөх жилүүдийн шалгалтын материалыг хооронд нь харьцуулж үзээд түвшинг тодорхойлж, сул байвал чанаржуулах хэрэгтэй.

-Энэ жил хими, физикийн шалгалт өгсөн хүүхдийн тоо болоод онооны үзүүлэлт бараг зэрэг өссөн үзүүлэлттэй гэж байсан. Сүүлийн хоёр жил эмчийн мэргэжлээр сурвал төрөөс төлбөрийг хөнгөлнө. Ер нь цаг үетэй холбоотойгоор эмч мэргэжил эрэлттэй байгаа нь нөлөөлсөн байж болох уу?

-Магадгүй. Яг энэ талаар холбогдох судалгаа хийж үзээгүй болохоор шууд тэгсэн гэж хэлэх боломжгүй. Эмч мэргэжил эрэлттэй, ажлын байр ихтэй юм байна гэсэн ойлголт үүсч болно.

-ЭЕШ өгсөн хүүхдүүдийн оноог бодохдоо хэмжээст оноо гэж яриад байгаа. Үүнд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэмжээст оноо медиан буюу дундаж оноо хоёр ялгаатай юу?

-Хэмжээст оноог болих хэрэгтэй. Энэхүү оноог хэвийн тархалтаар гаргадаг. Хэвийн тархалтад зориулаад хийчихээр хэмжээст оноогоор хэвийн юм шиг харагдана. Хэвийн юм шиг харагдуулж хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулна. Гэтэл медиан буюу дундаж голч оноогоор нь аваад үзэхээр тэс өөр. Их сургуулийн босго хангаж байгаа хүүхдийн хэмжээст оноо 400 гэх юм бол монгол хэл, математик 400 л байна. Яг медианаар нь аваад үзэх юм бол зөрүүтэй. Тиймээс хэмжээст оноо гэж хүмүүсийн толгойг эргүүлэхээ болих хэрэгтэй. Зөвхөн анхны оноо буюу 100 онооноос хэдэн оноо авсан гэдгээр л бодох хэрэгтэй. Их, дээд сургуулийн хэмжээст онооны доод босго оноо 400 гэж байгаа. Яаж тогтоодог гэхээр нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 15 хувийг их, дээд сургуулиудад оруулахгүй л гэсэн босго. Түүнээс юу мэддэг нь сонин биш. Энэ жил 40 мянган хүүхэд шалгалт өгсөн бол 85 хувь буюу 34.000 хүүхэд сургуульд орно л гэсэн үг.Өнгөрсөн жил ойролцоогоор 12.000 хүүхэд ЭЕШ өгсөн. 85 хувь гэхээр 10.200 хүүхэд сургуульд орсон гэсэн үг. Тиймээс хэмжээст оноогоо болиод голч оноогоо л өсгөх талаар бодох хэрэгтэй.Яагаад медиан оноог гаргаад байгаа юм гэхээр жишээлбэл, нийгмийн хичээлийнх 60 орчим, математикийнх 20 орчим ингээд харахаар нэгнээсээ бараг гурав дахин зөрүүтэй. Манай багш нарын зорилго бол медиан оноо буюу голын оноогоо л өсгөх. Хичээлүүдийг юугаар нь сайн, муу гээд ялгасан гэхээр өндөр медиантайг нь сайн, бага медиантайг нь муу гэсэн байгаа. Бага медиантай нь математик, хими, физик, англи хэл. Орчин үед бүх мэдээллийг англи хэлээр авах боломжтой байхад бид англи хэл дээрээ муу байна. Эх орноо хөгжүүлье гэвэл байгалийн шинжлэх ухаан буюу математик, физик, химийн медианыг өсгөх ёстой. Тоон үзүүлэлтүүдийг гаргаж ирээд байгаа шалтгаан, зорилго маань энэ голч оноог л дээшлүүлэх. Голч оноо дээшлээд ирэхээр хүүхдүүдийн мэдлэг сайжирч байна гэсэн үг.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.42] 2021-08-31 02:41:44

Тооцоо бүдүүлэг худлаа тооцоо

Зочин [66.181.179.171] 2021-08-30 13:15:02

Yamar saindaa l huduu bagshlah ve dee. Tiim l mundag bagsh nar bgaam bol ene hotod baigaa gadaadiin undur tsalintai surguuliudad ireed bagshlah heregtei sh dee.

Зочин [66.181.179.171] 2021-08-30 13:08:43

Oron nutgiin huuhduud sataarah zui bagatai, hicheeldee tuvluruh iluu bolomjtoi. Tuunees neeh sain zaagaad bsan yum bol baihgui.

ЗОЧИН [66.181.161.71] 2021-08-30 09:02:35

Баячуудын хүүхэд өндөр төлбөртэй сургуульд сурах яах вэ, хувь хүний асуудал, харин байгалиас заяасан оюуны цар хүрээ, хүч чадал цаашдын зураг цаанааасаа өгөгдсөн байдаг Монголын төрийг удирдсан, ард түмнийхээ арх чөлөө тусгаар тогтнолыг манлайлсан 20-р зууны улс төрч, мөн эрдэмтэд , тамирчид бүгд харц ард, жирийн сэхээтний хүүхдүүд, байдаг Хүрэлсүх жолоочийн, Оюунэрдэнэ жирийн ажилчны хүүхэд, Энхбаяр хүүгээ УИХ-д оруулах гээд намаа хүртэл МАН-д бэлэглээд ямар байна, Олимпийн аваргууд, алдарт тамирчдын гарлыг хар , бурхан эгэл ардын хүүхдэд хишгээ хүртээдэг юм, Эрдэнэтийн ГОК-н захирал жилийн 110 саятөгрөгний үнэтэй охиныхоо төлбөрийг ард түмний мөнгөөр төлөөд л явж байна, тэр нь цаадах нь яахав дээ 1 удаа УИХ-Н ГИШҮҮН БОЛНО,

Зочин [103.9.90.130] 2021-08-30 06:30:20

Өндөр төлбөрөөр хамгийн муу боловсрол худалдаж авдаг хулгайч баячуудыг шийтгэж байгаа гэж ойлгож байна.

Zochin [203.91.115.52] 2021-08-30 06:17:51

Ene data bolon analiziin ur dungees zarim nariin dugneltuud garah bolomjgui. Bolovsrol sudlal gedeg uuriinhuu medremjeer dugnelt hiideg shinjleh uhaan bish. Sudlahdahuuntai; sudalgaanii arga zuitei, mash olon huchin zuiliig hamarsan shinjleh uhaan. Ene bichweriig sudalgaa geheesee iluu huvi hunii uzel bodol gej harj bolno

боловсролын тэгш бус байдал? [122.201.23.122] 2021-08-30 02:42:38

Шалгалт аваад сайн хүүхдүүдийн авчихдаг асуудлыг цэгцэлмээр

Зочин [103.26.195.252] 2021-08-30 00:16:56

Heregtei medeelel baina, bayrlalaa

Зочин [103.26.193.63] 2021-08-29 15:39:08

Энэ бол худлаа мэдээлэл дүгнэлт гарч байгаам л даа. Сургууль тус бүрээр гарвал илүү бодитой болох байх. УБ гэхээр хувийн хувьсгалын хотын төвийн захын гээд бүгд орчиж байгаа. Тэгхээр илүү нарийвчилсан мэдээлэлээр гаргах хэрэгтэй. Аймгууд ч ялгаагүй аймгийн төвийн сургууль, сумын сургууль гэхээр өөр гарна. Ингэж байж байр эзлүүлэх нь зөв байх. Сургуулиар нь байр эзлүүлэх хэрэгтэй. Ингэж байж үнхээр хувийн өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүд сайн авч байна уу үгүй юу гэдэг нь харагдана.

Ганбат ижил хүйстэн [192.42.116.17] 2021-08-29 13:38:54

Ганбатаа чи 45 хүрчихээд эхнэр хүүхэдгүй гэхээр ижил хүйстэн л байна даа.

зочин [202.55.188.87] 2021-08-30 13:41:57

Шизотой гар вэ? Ямар байх нь хэнд хамаатай юм. Чи сонирхоод бгаа юм уу.

Ганбат ижил хүйстэн [192.42.116.14] 2021-08-29 10:09:31

Ганбатаа чи ижил хүйстэн

Зочин [66.181.176.126] 2021-08-29 11:19:00

Чиний мэдлэг хүрэхгүй юм ярьж байнх

Зочин [88.103.231.225] 2021-08-29 06:02:14

ЭЕШ гэж юу гэсэн үг бэ? Ганбат та хэлж өгөөч. Таныг ЕТО гэж нэрлэвэл та юу гэж мэдэх бэ?

Зочин [66.181.176.126] 2021-08-29 11:18:11

Чи л мэдэхгүй болохоос захын нэг нохой ч мэднн

Зөв шүү дээ [192.82.77.22] 2021-08-29 03:05:22

Өөрийн үндсэн ажлын хажуугаар нийгэмд болж буй асуудалд бодитой хандаж, байр сууриа зоригтой илэрхийлж буй Ганбат багшид баяр хүргэе. Бид өөр хоорондоо ярихдаа энэ ч болохгүй тэр ч болохгүй байна гээд, түмэн юм ярьдаг. Түүнээ олон нийтэд ил болгож байгаа зориг зүрх, сэтгэл, чадамжтай нь хэд билээ. Үүнийг бичих гэж хэрдээ л их цаг заваа гарздаж, сэтгэл оюунаа чилээсэн байж таараа. Монгол улсын иргэд Ганбат багш шиг асуудалд хариуцлагатай, зөв бодитой үнэлэлт дүгнэлт өгч чаддаг болсон цагт улс орон хөгжинө. Уг нь иймэрхүү дүгнэлт анализийг Боловсролын үнэлгээний төвийнхөн л хийж баймаар, тэгтэл тэндээс ган хийх хүн байхгүй нь нөгөө л цүнх баригчидаар дүүрсний шинж. Шалгалтын материалыг Ковид гээд өнөө жил хөнгөн болгосон гээд байгаа, энэ бол улс орны ирээдүй хүүхдүүдээ баллаж байгаа хэрэг, улс төрчид энхүүндээ оноо аваа л. Бид Монголдоо сэтгэл ханаж, Монголоор бүх юмаа хэмжих тусам дэлхийгээс тасарч феодализм, манжийн колончлолд байх үе рүүгээ л явна.

Ээж [64.119.18.155] 2021-08-29 01:13:48

Улаанбаатар хотын хувийн болон сайн гэгддэг сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь ЕЭШ өгөлгүй, гадны сургуулийн шаардлага хангах шалгалт өгөөд сурахаар явдгийг тооцоод дүгнэлтээ хийвэл бүр үнэмшилтэй байх. Миний мэдэхээр дээрх сургуулиас ЕЭШ өгдөг нь маш цөөн. Энэ бүгдийг тооцоод сургалтаа сайжруулбал сайн л байна.

Зочин [192.82.68.164] 2021-08-28 15:23:28

Энэ харин сайн судалгаа болжээ. Ийм судалгаа нийгэмд үгүйлэгдэж байсан юм. Бас хүмүүсийн сэтгэлгээнд ч зөв нөлөөтэй. Хотын баячууд чанарыг биш, хоосон нэртэй, зардал өндөр, зальтай хүмүүсийн идэш болж, өөрөө өөрийгөө хуурч, баян тангсагаа гайхуулах болсон нь нууц биш_ Дээр нь хүүхдийнхээ ирээдүйг бас нугаслаж байна гэсэн үг шүү дээ.

Зочин [202.9.40.172] 2021-08-28 08:18:00

Зөв эхлэл. Сургуулийн хичээлийн хөьөлбөрийг дахин нариывчлан шинэчилж. 1-12 дугаар ангийн хичээл бүр дээр хамгийн туршлагатай сайн багш нараар хичээл заалгаж интернетэд тавьчих. Бүх хүүхдүүд багш нар ашиглаж болно. энэ хичээлийг нариывчлах гүнзгтйрүүлэх чиглэлээр багш нар ажиллана. Сургалтын чанар багшийн ур чадвар мэдлэг дээшлнэ. Олон давуу тал гарна даа

Зочин [66.181.161.91] 2021-08-28 03:54:19

Ёстой худлаа шүү ганц удаагийнхаар айн

Золбоо [122.201.24.135] 2021-08-28 03:25:12

Энэ Ганбат хүүхэн шиг шалчигануур залуу.

Шүүмжлэх юмаа мөн олов оо [192.82.77.22] 2021-08-29 03:10:50

Энэ хүнийг бичсэн нийтлэлтэй нь холбогдуулан шүүмжилбэл зүгээрсэн, хувь хүний асуудлаа та энэ Ганбат багштай өөртэй нь уулзаад нүдэн дээр нь хэлбэл зүгээр шүү

Багш [202.9.40.174] 2021-08-28 02:29:35

Багшийн цалинг оффисын үйлчилгээний ажилтнаас өндөр цалин өгч байж боловсрол дээшилнээ. Та нар 600к өдөр шөнөгүй ажиллаад үзээрэй

Урамшуулах [192.82.77.22] 2021-08-29 03:59:25

Ур чадвартай багш бол хэд ч авсан яахав, тийм л систем бүрдүүлэх хэрэгтэй. Түүнээс биш, хавтгайруулан нэмээд хэрэггүй. Ний нуугүй хэлэхэд ур чадвартай, мэдлэг боловсролтой, чин хүсэлтэй багш нийт багшийн сайндаа л 20 % байгаа.

Зочин [103.57.93.203] 2021-08-27 19:50:46

Хөдөөгийн багш нар хичээлээ сайн зааж хариуцлагатай ажилладаг. Хотын ихэнхи багш ердөө л халтуурддаг даа.

Зочин [150.129.143.218] 2021-08-27 13:22:03

Ямар юмных нь сургалт сайн гэж тестээ задалчихаад худлаа солиороод бай.Хэзээ явахдаа хот хөдөөнийн багш тиймсайн болчихоов

иргэн [103.26.194.8] 2021-08-27 13:20:16

Хэмжээст оноог хэрэглэхийн зорилго, зориулалтыг ингэж буруу тайлбарлаж, нийгмийг турхирах ямар хэрэг байгаа юм бол доо. Гүйцэтгэлийн хувь, хэмжээст оноо хоёрыг зэрэгцүүлээд хэрэглэж байгаа нь тус тусынх нь зорилго, зориулалтаар л хэрэглэж байгаа хэрэг юмсан даа.

Зочин [66.181.161.19] 2021-08-27 14:54:27

хэмжээст оноог болих хэрэгтэй.Хүүхдүүд ч эцэг эрчүүд ч ойлгохгүй. Зүгээр шууд 100 онооны системээр явах хэрэгтэй. Бүх зүйл ойлгомжтой байх ёстой

Жирийн нэгэн ахмад багш нь. [202.9.46.134] 2021-08-27 10:55:21

Хүүхэд сайн байхын үндэс багш өөрөө мэдлэг чадвар сайн байж , чин сэтгэлээсээ хүүхдэд ханддаг байхад л болно. Үүний тулд өөрийгөө байнга боловсруулж хөгжүүлдэг байх , бас хүүхдэд урам зориг үргэлж өгдөг багшийн дөчхөн минутын хичээл тэр чигээрээ баяр баясгалан байдаг. Хүүхэд бол арга эвий нь олсон байхад үнэхээр гайхалтай бөгөөд өхөөрдөм , хамгийн сайхан сэтгэлтэн үнэнч шударга хүмүүн байдагсан. ЕШ д багш хүүхдийг сайн бэлдэхийн тулд өөрөө маш өндөр түвшний бэлтгэлтэй бас хүүхэддээ хайртай , шаардлагатай байхаас гадна энгийн амьдралын кейсээр хичээл бүгдийг эхлүүлдэг агуу прагматикч байх ёстой.

Зочин [202.126.90.35] 2021-08-27 10:36:08

Монголчууд эртний багш шавийн харьцааны соёлтой хүмүүс үүнийг одоогийн мөнгө хөөсөн зиндаархсан ёс зүйгүй хувийн нэртэй сургуулиуд алга хийж байна. Монгол улс ирээдүйгээ зөв хүмүүжүүлэхгүй бол маш бүрхэг бялдуучид луйварчдын орон болж хөгжиж дээшлэх нь юу л бол.

Зочин [139.5.219.237] 2021-08-27 15:49:14

яг үнэн

зочин [192.82.68.111] 2021-08-27 10:19:45

Боловсрол хэтэрхий бизнис болоод байна даа мөнгөтэй хүмүүсийн тоглоом болоод байгааг анхаарах цаг болжээ

Зочин [139.5.219.237] 2021-08-27 15:49:25

үнэн

Зочин [202.21.127.164] 2021-08-27 09:14:32

Энэ Ганбат фасебүүкээр өөрт нь хамаагүй зүйлд хэрүүл хийж явдаг, мэдрэлийн гажигтай нөхөр байгаа юм. Боловсрол ярихгүй шүү

Зочин [66.181.161.56] 2021-08-27 14:30:25

Чиний хажууд өндөр боловсролтой. МУ-д хэрэгтэй хүн шүү. Муу нусаа гоожуулсан бацаан чинь.

Иргэн [64.119.24.190] 2021-08-27 13:11:14

Яагаад хамаагүй гэж? Багш бүр боловсролын асуудалд хамаатай. Санаа зовоод байгаа учраас болохгүй байгаа зүйлийг хэлээд байна. Ер нь бол хариуцах ёстой газар нь ажлаа сайн хийхгүй байгаа учраас боловсролд хүмүүс санаа зовоод эхэлсэн гэсэн үг.

Bagsh [88.169.94.4] 2021-08-27 08:38:36

Сургуулийн гол зүрх нь Бага ангийн багш гэдгийг манай улс хэзээ ойлгох бол. 1960 оны дунд 70 аад оны эхээр Дорнод аймгийн Дашбалбар сумын бага ангий хэдэн мундаг багш нартай байж Суурь боловсролыг нь чанартай өгсөнөөр 20 орчим жил / сүүлдээ тэр сайн инерцээрээ/ жигд сайн сургалттай байсн. Монгол хэл Математекийн Олимпиадад улсдаа олон жил дээгүүр байр үзүүлж гайхагдаж ирсэн нь саяханы түүх. Олимдиад ойртоод ирэхэд Сумаараа анхаарч бэлтгэдэг бсан. Энэ бол хоцрогдсон арга биш, одоо ч санаа аьч хэрэгжүүлээсэй гэж боддог.

Зочин [122.201.24.237] 2021-08-27 07:35:55

Үнэн шүү монголчууд бүхнийг мөнгөөр хардаг болж хичээвэл хаана ч сурч болдог юм

irgen [59.153.113.43] 2021-08-27 06:26:49

1 jiliin buyu ene jiliin uzuulelteer dugnelt hiih ni aldaa dutagdaltai, yadaj 5 jiliin dundajaar gargaj harval uur dun garna.

Зочин [1.79.89.22] 2021-08-27 04:36:22

Mash chyxal medeelel ba shuu. Uuniig ylam yod bolgox xeregtei. Xamgaas chyxal sydalgaa. Ene l dutaad baisan um. Olon sywag medeeleleer uuniig tcatcax xeregtei

Пүрэвдорж [103.14.37.8] 2021-08-27 04:33:45

Хичээл заахад Сумын сургуулийн багш нар Улаанбаатарын багш нараас илүү эрх чөлөөтэй байдаг. Хотын багш нар өдөр болгон шахуу сургалт семинарт орж хөтөлбөрөө шинэчилсээр байтал сурагчдад хичээл заах боломж үүсдэггүй юм.

Зочин [103.229.120.198] 2021-08-28 07:56:54

Тийм шүү.хэрэгтэй хэрэггүй сургалт,судалгаагаар арай л дэндүү дардаг

зочин [59.153.86.39] 2021-08-27 03:40:52

Хүн болгон хүүхэд насыг тойроогүй дайраад гарсан болохоор ямар ч хичээлийн мэдлэг бол тухайн хичээлийг зааж байгаа багшаас хамаардаг гэдгийг биеэрээ амсаж мэдэрсэн байгаа ,Сухгуулиас ч шалтгаалаад байх юм бага ,Багш л мундаг ,хүүхдэд ойлгуулж заах чадвар сайн бол болоод явчихана, Гол нь хүүхдэд ойлгуулж чадах ур чадвар чухал ,

zochin [39.154.234.47] 2021-08-27 03:37:18

Muu suragch, muu oyutan gej baihgui, gol ni bagsh ni muu bolood surgalt muu bn. Yamarch huuheddee tulaad haritsaad, oorchilj bolno. Huuhed bolgonii setgehei, sonirhol oor oor. Tiim bolohoor suragch neg burdee hurch ajillah heregtei. Tiim bolomj buren bii..Gol ni bagsh nar arga zuigee oorchil. Denduu hotsrogdson bgaa. Bagsh beltgen gargaj bgaa surguuliin chanar muu bgaa uchiraas sain bagsh beldej chadahgui bn

Зочин [192.82.68.164] 2021-08-28 15:18:25

Эзэн хичээхгүй бол заяа хичээхгүй гэдэг. Хичээдэггүй бол муу сурагч, оюутан л болж таарна. Сайн багш байсан ч сурагч нь тогтоох савгүй бол ...муу болж л таарна....

zochin [39.154.234.47] 2021-08-27 03:31:46

Bolovsroliin talaar zuv yarij ee. Bidend sain sudalgaa heregtei. Undur unetei surguuli togsson huuhduud gol tolov gadnii surguuliin shalgaltand beldej, gadagshaa yavj bgaa. Surgaltiin chanariin gol asuudal ni bagsh nar suragchidiinhaa heregtseeg hangaj chaddag bh ni chuhal. Bagsh nariin arga zui ih hotsorchihson, deer ni yavuulj bui surgaltuud bagshiinhaa heregtseeg hangadahgui, zugeer l mongonii surgaltuud yavuuldag.

зочин [66.181.161.89] 2021-08-27 03:26:07

Маш зөв дүгнэлт хийсэн байна.100 ОНОО АВАХААС ХЭДИЙГ ГЭДЭГЭЭР НЬ ТООЦОХ НЬ ЗӨВ.Хэмжээст оноо гэж хүний толгой эргүүлсэн юм хийдэгээ болих хэрэгтэй.Ер нь сургуулийн ажлыг сургалтаар нь дүгнэнэх чухал шүү.Түүнээс манай сургуулиас тийм бөх улс төрийн зүтгэлтэн төрсөн мөн дуучин гэх мэтийн шоунаас салах.Энэ бол гол үзүүлэлт биш.Яахав бахархах ёстой зүйл.Харин сургууль маань сургалтаар хаана явна гэдэг чухал.Мат.болон байгалийн ухааны хичээлүүд мөн бага ангийн сургалт.Хотын цогцолбор сургуулийуд гэж том нэрнээс цаашгүй сургуулицд байна.Сургалт байхгүй.

Зочин [103.26.195.115] 2021-08-27 03:04:05

сайн багшаас сайн шавь төрнө гэдэг үнэн шүү

бөахролдп [103.14.37.4] 2021-08-27 03:03:06

харин ч мөнгөтэй айлын хүүхдүүд шилдэг боловсрол эзэмшиж байгаа шүү манайхны мөнгөтэй баян гэсэн хүмүүс хүүхдүүддээ шилдэг боловсрол олгож байгаа шүү тэдэнтэй зөв өрсөлдөх хэрэгтэй өрсөлдөөнөөс сайн үр дүн гарна. дээр үед хааны ордны сургалт гэж мундаг сургалт байсан ...... Япон Солонгосчуудын төгсөлтийн шалгалт маш өрсөлдөөнтэй үр дүнтэй явдаг. Манайх чадахгүй бол аав ээж оруулна гэсэн хахууль өгөөд сургуульд оруулна гэсэн сэтгэхүйтэй болчихсон байна да

Зочин [103.80.210.183] 2021-08-27 03:10:07

тэр баян чинь шалгалт авдаг хичээлээр бөмбөгдүүлж хагас хүн хагас зэрэмдэг мал болж гараад гадаадад гарч тонилоод тэндээ шингэж байгаа юм.

зочин [202.126.89.217] 2021-08-27 02:42:30

төрийн албан хаагчид болон түшээд нэртэнгүүд нь хувийн сургууль байгуулдаг, улсын сургуулийнхаа тоог нэмж барих гэхээр газар нь байхгүй, тэгээд ч улсын сургуулийн тоог нэмэх сонирхол хувийн сургуультай хүмүүс төрөх үү ийм улсад иргэд хүүхдээ бодсны үндсэн дээр хувийн сургуульд хүүхдүүдээ байгаагаа барж явуулж байгаа шдээ улсын сургууль бага анги нэг ангид 50иад хүүхэдтэй тийм ангид юм сурах байтугай, амьсгалахад ч хэцүү гэдгийг төсөөлдөө, нэг хүүхдэд ноогдох талбайн стандарт гэж юм байхгүй тэрийгээ мөрддөггүй хэдэн шуналтай хулгайч нарын гарт улс нь ч, ард иргэд нь ч сүйрч байгаа улс болж бна. Түүнээс биш элит болох гэж хувийн сургуульд хүүхдээ өгнө гэдэг инээдэм юмаа орон нутагт бол анги дүүргэлт бас харьцангуй гайгүй, багш нарын ухамсар арай дээр л бна л даа тиймээс хүүхдүүд гайгүй дүн үзүүлж бна. Ер нь сайн сурлагатай залуучууд хүүхдүүдийг багш болоход нь урамшуулж багш нарын цалин нэмэх л хэрэгтэй байгаа шүү

Зочин [202.55.191.194] 2021-08-27 02:38:00

би аймгийн төвийн улсын сургууль төгссөн дараа нь их сургуульд ороход намайг барах сурагчид лав байгаагаагүй тэр үнэтэй сургууль төгссөн хүүхдүүдээс, харин англи хэлээрээ бага зэрэг илүү байсан гэвч 3 курсд гадаад хэлээрээ дутахааргүй болсон одоо би нэг компанийн санхүүгийн албаны даргын ажил хийдэг

Зочин [66.181.161.91] 2021-08-28 05:24:40

Хэхэ хувийн сургууль төгссөн хүүхдүүд сэтгэлгээ нь өөр байдаг улаан онц сурахдаа бас биш л дээ санхүүгийн дарга ч гэх шиг ердөө л энэ үү

Зочин [103.80.210.183] 2021-08-27 03:20:22

чи их сурц сайтай хүн байна. бас даргынраа бөгсийг сайн баярлуулдаг байх

ыбөахролдп [103.14.37.4] 2021-08-27 02:35:45

мөнгөтэй айлын хүүхдүүд гадаадын сургуульд явж байгаа болохоор энэ шалгалт зөвхөн дундаж хүүхдүүд дотоодын сургуульд орох гэсэн шалгуур шүү дээ хотын өндөр төлбөртэй сургуульд сурч буй хүүхдүүд гадаадын сургуульд явах мөрөөдөлтэй байгаа шүү дээ ,,,,,,,,,

Зочин [122.201.21.136] 2021-08-27 02:29:21

Мөнгөтэй айлын нялцгай хүүхдүүд юм сурахгүй шүү дээ. Юм сурна гэдэг чинь амар ажил биш, тэд нарын тэвчээр хүрэхгүй дээ.

Зочин [122.201.24.193] 2021-08-27 02:29:07

Энэ дүгнэлт зөв байна шүү. Манай эцэг эхчүүд өндөр төлбөртэй хувийн сургуулиудруу хошуураад байдаг балай үзлээ өөрчлөөчээ. Улсын сургууль нь илүү шүү

Зочин [66.181.161.91] 2021-08-28 03:55:06

Би хүүхдээ хаана сургах нь чамд огт хамаа байхгүй

Зочин [202.55.180.106] 2021-08-27 02:25:58

Маш зөв зүйл хийж байна .

ЗОЧИН [202.126.88.177] 2021-08-27 02:18:43

ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ БОЛ МОНГОЛЧУУДЫН ЭЛИТ БОЛОХ ӨВЧНИЙ ТОД ИЛРЭЛ

Зочин [66.181.161.91] 2021-08-28 03:55:25

Атаархаад ш.....ссссс


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.