Ж.Байден “Лалын улс” бүлэглэлд цохилт өгөхөд бэлтгэхийг үүрэг болгожээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Вилаят Хорасан” террорист бүлэглэлийн объектууд болон толгойлогч нарынх нь байгаа газруудад цохилт өгөхөд бэлтгэхийг үүрэг болгожээ.

“Лалын улс” бүлэглэлийн жигүүрүүдийн нэг болох уг бүлэглэл Кабулын нисэх онгоцны буудалд болсон хоёр дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээсэн юм.

“ЛУ-Вилаят Хорасан”-ы хөрөнгө мөнгө, объектууд, толгойлогч нарт цохилт өгөх төлөвлөгөөг шуурхай боловсруулах үүргийг бид командлалдаа өгсөн. Бид өөрсдийн сонгосон өдрөө хариуг нь хатуу бөгөөд оновчтой өгнө” гэж Байден хэлжээ.

Халдлага үйлдсэн этгээдүүдийг олж, шийтгэлийг нь хүлээлгэнэ гэж тэрбээр хэлээд тэдэнд хүрэх арга замыг хайж олох л болно гэж цохон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ Афганистанд болж буй бүх үйл явдлын хариуцлагыг "үндсэндээ" хүлээн зөвшөөрч байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн хэлэв.

Пүрэв гарагт Кабулын нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт болсон юм. Эхний дэлбэрэлтийг амиа золиослогч-террорист үйлдэж, дараа тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэрчээ. Хоёр дахь дэлбэрэлт Их Британи, АНУ-ын иргэдийг байрлуулж байсан “Барон” зочид буудлаас холгүй болсон байна.

Халдлагын улмаас 90 орчим хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархадсан гэж Афганистаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Пентагоны мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн 15 нь, шархадсан хүмүүсийн 12 нь АНУ-ын цэргүүд аж.

Кабулд болсон террорист халдлагад амиа алдагсдад эмгэнэл илэрхийлж, АНУ-ын төрийн далбааг орон даяар бөхийлгөхөөр болжээ.

Нисэх онгоцны буудалд үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн гэж хэвлэлүүд уг бүлэглэлийн мэдэгдлээс эш татан мэдээлсэн юм. Энэ халдлагад “Вилаят Хорсан” бүлэглэл холбоотой гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.8] 2021-08-30 14:34:53

Зөнөсөн хүн Америкийг биш дэлхийг удирдана гэдэг мөн аймшигтайяа

Зочин [59.153.84.139] 2021-08-28 02:47:14

Чадахгүй байж худлдаа чалчих юм

Иргэн [202.126.89.28] 2021-08-27 15:28:57

Америк 20 жилд хий дэмий баахан хөрөнгөө үрж, олон цэргийн амиар тахил өргөж, үндсэндээ ялагдаад гарч байх шив дээ. Америк ялсан дайн байна уу?

Зочин [202.55.191.194] 2021-08-27 09:37:02

Трамп нь илүү хийморьлог дайчин байсан юм энэ зөнөг виаграндаа хордоод юу хийж байгаагаа ч ухаарах тэнхэлгүй болжээ

Зочин [122.201.24.237] 2021-08-27 07:37:59

Энэ зөнөг өвгөн лалын улсыг барах уу

Зочин [202.9.47.32] 2021-08-27 04:03:29

БАРУУНЫ УЛС ОРНУУД АФРИКИЙН ОРНУУДААС ИРСЭН ДҮРВЭГСЭД БОЛОН ЛАЛЫН ШАШИНТ ОРНУУДААС ИРСЭН ДҮРВЭГСДИЙГ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН АВАХ ХЭРЭГГҮЙ. АФРИКИЙН ОРНООС ИРСЭН ХАР АРЬСТ ДҮРВЭГСЭД ХУЛГАЙ ДЭЭРЭМ МАНСУУРУУЛАХ БОДИСИЙН ГЭМТ ХЭРЭГТ ИХ ХОЛБОГДДОГ УЧРААС АЮУЛТАЙ. ЛАЛЫН ШАШИНТ ОРНООС ИРСЭН ДҮРВЭГСЭД АЛАН ХЯДАХ АЖИЛЛАГАА ИХ ҮЙЛДДЭГ УЧРААС БАС АЮУЛТАЙ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.