Зээлийн өрийн үлдэгдэл 12.3 хувиар нэмэгджээ

Aдмин / Эдийн засаг

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 19.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 297 (1.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (12.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.7 (49.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 16.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 249.7 (1.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2 (14.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 пунктээр нэмэгдсэн байна.

Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 18.8 (1.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 72.8 (6.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр багасжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дээрх хугацаанд 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 28.5 (1.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 40.9 (2.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.0 пунктээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 6 дугаар сарын эцэст 9.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 348.8 (3.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 651 (7.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Зээлийн эргэн төлөлтийн 26.8 хувийг (318.3 тэрбум төгрөг) хадгаламж, данс барьцаалсан зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр, 15.5 хувийг (183.8 тэрбум төгрөг) цалингийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 пунктээр, 1.1 хувийг (12.9 тэрбум төгрөг) автомашины зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 пунктээр, 37.0 хувийг (440.4 тэрбум төгрөг) бизнесийн бусад зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 пунктээр нэмэгджээ.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл энэ оны 6 дугаар сарын эцэст 5.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 453.9 (9.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (35.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн үлдэгдлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл, 34.9 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 6.3 пунктээр, 4.3 хувийг хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1 пунктээр нэмэгджээ.

Харин 11.9 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.01 пунктээр, 10.9 хувийг барилгын салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 пунктээр, 4.5 хувийг байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагааны салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 пунктээр, 33.4 хувийг бусад салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4.8 пунктээр багасав.

Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 6 дугаар сарын эцэст 5.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 96.4 (1.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 458.6 (9.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.