Хонконгийн эрх баригчид сөрөг хүчний цорын ганц депутатын эрхийг хасжээ

Aдмин / Гадаад мэдээ

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эрх баригчид Хууль тогтоох зөвлөлд үлдсэн сөрөг хүчний цорын ганц депутатын эрхийг хассан байна.

“South China Morning Post” сонинд мэдээлж буйгаар, тэрбээр “эх оронч үзлийн шалгалт”-д бүдэрчээ.

Энэ нь 37 настай Жэн Сунте гэдэг депутат бөгөөд тэрбээр Хонконгийн засаглалд Хятадыг оролцохыг эсэргүүцдэг “Иргэний хүсэл тэмүүлэл” (Civic Passion) намаас парламент буюу Хууль тогтоох зөвлөлд сонгогдсон байна.

Түүний депутатын эрхийг хасах шийдвэрийг сонгуульд нэр дэвшигчдийн мэргэжлийг шалгах тусгай комиссыг саяхнаас удирдаж байгаа, ерөнхий нарийн бичгийн дарга /Хонконгийн хоёр дахь том албан тушаал/, Жон Ли гаргажээ. Энэ байгууллага сонгогчдын шинэ коллегийн бүх 1500 гишүүнийг шалгаж байгаа аж.

Жэн Сунтегийн сонгуульд өрсөлдөх эрхийг таван жилээр хассан учир тэрбээр энэ оны 12 дугаар сард болох Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд оролцож чадахгүй болжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.